Польшийн \”Гал команд, аврах албаны тээврийн хэрэгслийн музей\”-д тавигдсан Цагдаагийн \”69\” хэмээх үзвэр
-Орон нутагт нэг \”УАЗ 469” автомашинд 3 том
хүн, 35 хүүхэд чихцэлдэн цэцэрлэгтээ ирж байна-
Сэтгэл байвал сэрээгээр шөл ууна гэдэг дээ, Монголын
эцэг эхчүүд ийм л сэтгэлээр үр хүүхдээ цэцэрлэгт нь явуулж байна. Нөгөө талаас
дэлхийн олон оронд \”Цэрэг, хүчний зориулалтаар ашиглаж байсан тээврийн хэрэгсэл”
хэмээн музейд тавигдсан \”УАЗ 469” автомашин хэмээх ганцхан автомашины \”хонины
хонхор”-т 35 хүүхэд чихцэлдэн орон нутгийн бартаатай замд дотор муухайран явж
буй яасан хөөрхийлөлттэй Монголын ирээдүй хойч үе вэ. Хүүхэд байхдаа гэхдээ
эдгээр балчир үрсээс хамаагүй том үедээ \”УАЗ 469”-ын \”хонины хонхор”-т сууж
үзсэнээ санадаг юм.
Тоос бужигнасан, гэрэл муутай, хатуу \”шал”-ан дээр суух
хэцүү, зогсох хэцүү тэгсхийгээд явган сууж, хөл бадайраастай 1 цаг хэрээтэй
шороон замаар сэгсчүүлэх ямар хүнд байсан гэж санана. Дотор муухайрч бөөлжчих
гээд сандарч байхад доороос донсолж бүр илүү тавгүйтүүлнэ. Тэрхэн үед юу боддог
гээч хурдан л засмал уруу ороосой гэж залбирдаг юм билээ.
Сайн санаж байна,
буусан хойноо дотор муухайралт, толгой өвдөлтийн \”шок”-ноос хэсэгтээ л гарч
чадахгүй, хүний яриа, орчны чимээ туйлын ядаргаатай санагдаж, чимээ шуугианаас
хол орон дээр хэвтсэн юм даг. Тэгвэл эдгээр балчир үрс өдөр болгон ийм зовлон
туулж, буусан хойноо ч чимээ шуугианаас хол байж чадахгүй байгаа байлгүй,
цэцэрлэгт.
Монгол Улсын баруун зах Баян-Өлгий аймагт ингэж л цэцэрлэгийн
хүүхдүүдийг зөөж байна. Казах үндэстнүүд гол төлөв амьдардаг, уулархаг бүс
нутаг Баян-Өлгийд зам, харгуй хад чулуу ихтэй учраас ч тэр үү гол төлөв \”УАЗ
469, \”Фургон” автомашин харагддаг. Гэхдээ яагаад аялал жуулчлалд \”харьцангуй
зөөлөн” фургонуудыг хамж, цэцэрлэгийн багачуудад \”69”-ыг шахав.
Гаднын жуулчдын
өгзөг Монголын ирээдүй хойч үеэс хүндтэй гэх ганцхан тайлбар л олдлоо.
Бичлэгийг үзээд хэдэн хүүхэд буухыг тоолоорой.