Цагаа дэмий үрэхээ больж авч байгаа саахрын хэмжээгээ бууруулах болон боловсруулсан хүнснээс аль болох татгалзаж өнөөх хэвлийн зургаан булчингаа хөгжүүл.
Зорилгоосоо шалтгаалж бялуунаас татгалзах хэрэгтэй. Хэрэв та хэвлийн булчингаа гаргахыг хүсч байгаа л бол бялуунаас хол бай. Харин нэгэнт шийдвэр гаргаж, хэвлийн булчингаа хөгжүүлэх гэж байгаа бол нэгэн жижиг нууцыг хэлье. Хэвлийн булчинг зааланд биш харин гал тогоонд хийгддэг.
Хэрэв та маш олон цагийг зааланд кардио дасгал, гэдэсний таталт хийж өнгөрүүлсэн хэдий ч ямарч үр дүнд хүрэхгүй байгаа бол төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болсон байна гэсэн үг. Хүн болгон хэвлийн булчингаа ил гаргахыг хүсдэг. Гэхдээ нэг хатуу үнэн нь юу вэ гэвэл \”та дэглэм барих шаардлагатай”. Та дэглэм барихаас нааш хүсч байгаа хэвлийн булчингаа харж чадахгүй болов уу.
Биеийн өөхийг багасгах гол түлхүүр нь калорийнхоо хэмжээг хязгаарлахад орших хэдий ч мөн тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг байх шаардлагатай. Энгийнээр зөвлөхөд ншилсѳн бүтээгтэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Аль болох бага боловсорсон хүнс байвал таны эрүүл мэндэд тустай. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо илчлэг чанарыг нь заавал харж байхыг зөвлөе. Тухайн бүтээгдэхүүнд орсон орц найрлага нь бага байх тусам сайн.
Лаазалсан бүтээгдэхүүн ч бас нѳѳшилсѳн бүтээгдэхүүнд хамрагдана. Хиам зэрэг ч мөн адил боловсруулсан бөгөөд нитрат их хэмжээгээр агуулдаг. Эдгээрээс зайлсхийх нь чухал гэдгийг анхаараарай.
Хүнсний илчлэгийг харахдаа эрдэс бодис болон витамин гэсэн хэсгээс болгоомжлоорой. Хэрэв савалгаан дээр нь бичигдсэн байвал, нэмэлт орц болгож хийсэн гэсэн үг. Тийм ч учраас сайн сонголт болохгүй. Тослог багатай сүүн дээр энэ тэмдэглэгээ их ажиглагддаг.
Үнээний болон ямааны цэвэр сүү, самрын тѳрлийн зүйлүүд сайн сонголт байх болно. Та магадгүй буурцагны сүү яах бол? хэмээн бодож байгаа байх. Буурцаг нь эстриол гэдэг зүйл агуулсан байдаг бөгөөд энэ нь өөх тосыг бий болгодог.
Хүний бие нэг дор хамгийн ихдээ зургаан грамм саахарыг боловсруулах чадвартай байдаг. Үүнээс илүү болоод илүүдэл саахар өөх тос болж хувирдаг. Энгийн элсэн чихрийг \”хор\” гэж бодвол бараг хамгийн зөв. Энгийн элсэн чихэр хүний биенээс гурван долоо хоногийн дараа гадагшилдаг. Элсэн чихэр бол химийн бодис юм. Нэг халбаганаас хэтрүүлээд хэрэггүй. Жимс хүртэл өөрөө чихэр агуулж байдаг.
Нүүрс ус багатай буюу комплекс нүүрс ус болох будаа, овъёос болон чихэрлэг төмс зэргийг сонгоорой. Харин энгийн нүүрс усанд цагаан талх, цайны боов зэрэг орох бөгөөд эдгээрийг аль болох идэхгүй байх нь зүгээр.