УИХ-ын 1998 оны тавдугаар сарын
7-ны чуулганаар Ариун цэврийн тухай хууль батлагдсан байдаг. Тэгвэл энэ хуулийг
шинэчлэн найруулж, өчигдрөөс/2016.02.29/ хэрэгжүүлж эхэллээ. Хууль хэрэгжих нь нийслэлчүүдийг \”метро хотын
иргэн” болох, төлөвшүүлэх давуу талтай юм гэж харж байгаа. Гэвч зохицуулалт нь бусад хуулиуд шигээ л \”түүхий”.
Тухайлбал, хариуцлагын
тогтолцоонд дутагдалтай талууд байна. Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн иргэнийг
5000-1 сая төгрөгөөр, хуулийн этгээдтийг 1-3 сая төгрөгөөр торгоно гэж заажээ. Энгийнээр
гудамж талбайд нус, цэрээ хаясан тохиолдолд 5000 төгрөгөөр торгоно гээд хуульд
заасан байна. Гэвч яг хэн, хэнийг хэзээнээс яаж торгох вэ гэдэг нь бусад
хуулиуд шигээ мөн л тодорхойгүй.
Олон нийтийн цагдаа, сайн дурынхан
иргэд эрүүл ахуйд хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд торгууль ноогдуулах нь.
Хэзээ, хэн, ямар заваараа бусдыг нус цэрээ хаях вэ гээд хянаад торгоод явах вэ
гэдэг нь асуудалтай. Мөн торгоно гээд хэлчихээр л хотын соёлд сурцчихна гэж
ойлгож болмооргүй. Ингээд л \”хайран сайхан хууль” гурав ч хонолгүй шүүмжлэлд
өртөөд эхэллээ.
Торгох шийтгэлтэй хоёр ч хууль \”саяхан”
батлагдсан. Нэг нь тамхины хяналтын тухай хууль. Энэ хуулиар хориглосон гудамж
талбай, албан тасалгаа, ариун цэврийн өрөөнд \”тамхи татахыг хориглоно” хэмээн
заасан байдаг. Хэрвээ хуулийг зөрчсөн тохиолдолд 50 мянган төгрөгөөс дээш үнийн
дүнгээр торгоно гэж тунхагласан боловч хэрэгжилт \”тэг” үнэлгээтэй. Хэн дуртай,
хаа дуртай газраа л тамхи татаж, нус, цэрээ хаяж байна.
Тэгвэл хэрэгжилт нь \”тэг”
үнэлгээтэй бас нэг хууль бол замын хөдөлгөөний тухай хууль. Энэ хуульд иргэдийг
гарцаар зам хөндлөн гараагүй тохиолдолд \”торгоно” гэж заасан байдаг. Гэвч мөн л
хэн яаж торгох нь тодорхойгүй, иргэд нь зам дээр мал шиг л бэлчиж байна. Мөн НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд гурван сар болж байгаа ч хяналт, хариуцлагын тогтолцоо асуудалтай хэвээр. Аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын хуулийг дагах нэрээр бараа үйлчилгээнийхээ төлбөрийг нэмчихээд байхад хууль хэрэгжүүлэгчид \”юу ч хараагүй\” царайлж явна.
Эндээс хууль санаачлагчид
аливаа хуулийг батлахдаа амьдрал дээр, хөрсөн дээр буух эсэхийг нь огтхон ч
анзаарахгүйгээр, гараа өргөөд сууж байдаг нь харагдаж байгаа юм. Нэг их сайхан
торгодог хуулиуд. Даанч хэрэгжилт нь таг. Хэрэгжүүлэх сонирхол ч таг. Тийм
болохоор хэчнээн сайхан хууль баталж, гаргаад ч иргэд нь дагаж мөрдөх асуудал
дээр хойрго хандсаар. Сүүлдээ бүр \”торгоно” гэхээр л инээд нь хүрч, тэгэхээс
тэгэж хууль зөрчих хандлага ч ажиглагдах боллоо.
Жаахан бодож, эрэгцүүлж,
судалж, цэц булаалдаж байж хууль батламаар юм даа, түшээд минь…
Шар хүү