Зүрх судасны эмчид үзүүлсэн болон урьдчилан сэргийлэх узлэгт орж байгаа иргэдээс харахад манай оронд хөлний хөх судас өргөсөх өвчин элбэг тохиолдож байна. Хөдөлгөөн багатай байх, олон төрөх, удаан хугацаагаар зогсч ажиллах, хөлний гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, мөн удам дамжих мэтийн шалтгаануудаас хөлний судас бүдүүрдэг аж. Илрэх шинж нь: Хэл чинэрэх, халуу оргих, явахад өвдөх, хөлний шилбэ хавагнах зэрэг болно. Мән хөлний судас өргөссөн нь харагдана. Хөлний судас өргөсч эхлэх үед ямар арга хэмжээ авах вэ?
Энэ үед хөлний ачааллыг багасгах, эмчилгээний оймс зөөлөн бинт хэрэглэвэл зохилтой. Нэгэнт өргөссөн тохиолдолд мэс засал хийдэг. Хөлний судас өргөссөн нь тод харагдаж, чинэж өвдөх зовиур ихсэн, явахад шилбээр хавагнах хандлагатай бол мэс засал хийнэ. Харин хөлний шилбэ их хавагнах үед мэс засал хийх боломжгүй болдог. Хөлний судас өргөсөхөөс урьдчилан сэргийлэх арга:
-Ажил, амралт, хөдөлгөөнийг зохицуулах
-Суудлын ажилтай хүн бол 1-2 цаг дутам хөлөө хөдөлгөж дээш нь өргөж байх
-Зогсоо ажилтай хүн үе, Үе СУУЖ босох мэтийн хөдөлгөөн хиих нь зүитэй.
-Чинэж өвдвөл хааяа хүйтэн жин тавьж, хөлөө дээш өргән хэвтэж дугуй унаж байгаа мэт хөдөлгөөн хийнэ.
-Амарч байгаа үедээ хөлөө биеийн төвшингөөс өндәр байрлалд байлгах нь хөлний судасны ачааллыг багасгана.