\”Монгол цэргийн өдөр\”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ, \”Монгол цэргийн музей\” хамтран \”Монгол цэрэг\” үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалах төв архивын дарга, хурандаа Д.Номт, ЗХЖШ-ын АУГ-ын И
Энэхүү үзэсгэлэнгээр дундад зууны үед монгол цэргүүдийн эдлэж хэрэглэж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум бусад зэр зэвсэг, хаадын хөрөг зургууд, Олноо өргөгдсөн Хаант Монгол улсын үеийн арваны даргын хиур, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээг дэлгэжээ. Мөн 1921 оноос хойших цэргийн түүхэнд холбогдох эд өлгүүд, Бүх цэргийн их Жанжин туг, анги хороод, дивизүүдийн байлдааны тугууд, Есөн хөлт цагаан тугны анхны эх загвараас гадна түүхэн сэдэвт 40 орчим фото гэрэл зураг, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн түүхэнд холбогдох 20 гаруй архивын баримт бичгүүд дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь монгол цэргүүдийн хэрэглэж байсан цавчих, хатгах зориулалт бүхий илд, сэлмүүдийг дэглэн гаргасан байна.
Тодруулбал, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд бүртгэгдсэн XIII-XIV зууны үед холбогдох чонын сийлбэр бүхий \”Хотгор илд”, Манж Чин улсын үеийн цаазын сэлэм, Хатанбаатар С.Магсаржав, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор нарын хэрэглэж байсан сэлэм, Маршал цолтонд зориулан бүтээсэн маршал сэлэм болон генерал, дарга, цэрэг сэлмүүд, бусад онцгой хийц загварын сэлмүүд дэглэснээс гадна мөн судлаач, цуглуулагч Ө.Сэрээтэрийн Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Армийн холбогдолтой марк, зурагт хуудас, ил захидлын дугтуйнуудыг анх удаа олны хүртээл болгов.