Шатрын түүх мянга гаруй жилийн тэртээгээс эхтэй. Таваас зургадугаар зуунд Энэтхэгт бүтээгдсэн шатар хүн төрөлхтөний соёлын салшгүй хэсэг болон бараг л дэлхий даяар тархсан юм.
Домогт өгүүлснээр шатрыг анх нэгэн бярман зохиосон аж. Тэрбээр шатар бүтээснийхээ төлөө нэгэн ноёноос анх харахад маш бага хэмжээний мэт санагдах шан харамж хүснэ. Бярман шатрын хөлөг дээр багтах улаан буудайн үр гуйжээ. Гэхдээ эхний нүдэнд нэг үр дараагийнх дээр хоёр үр, гурав дахь дээр дөрвөн үр гэх мэтчилэн. Энэ нь манай гариг дээр байхааргүй тийм их улаан буудайн үр болжээ. /264-1≈1,84541019 болох бөгөөд 180 шоо километр эзлэхүүнтэй агуулахыг бүрэн дүүргэхэд шаардагдах буудай юм /. Домог үнэн байх албагүй. Гэхдээ л шатрын эх орныг Энэтхэг хэмээн үздэг.
Зургадугаар зууны эхэн үед Энэтхэгийн баруун хойд хэсэгт өдгөө бидний шатар гэж мэдэх чатуранга тоглоом анх үүсчээ. Энэ тоглоом орчин үеийн шатраас хоёр шинжээрээ ялгаатай байжээ.
Чатурангийг одооны шатар шигхоёр хүн биш дөрвүүлээ тоглодог байсан бөгөөд тоглогч бүр морь, заан, хаан,тэргийгдүрсэлсэн тоглоомын шоо хаян тоглодог байж. Нэг их удалгүй энэ тоглоомыг арабууд тоглох болсон гэнэ. Гэхдээ арабууд энэтхэгчүүдээс зээлдсэн тоглоомоо өөрсдийн хэв маягийг шингээж тоглож эхэлжээ. Тоглогчид нь дөрөв биш хоёр болж тоглогч бүр хоёр дүрсээр тоглодог болжээ. Харин хөлөг дээрээс өрсөлдөгчийнхөө бүх дүрсийг холдуулж чадсан биш харин мухардалд оруулсан нь ялагч болдог байж. Ийнхүү энэтхэгчүүдээс зээлдэж, өөрсдийн хэв маягийг шингээсэн тоглоомоо арабууд шатранж, персүүд шатранг хэмээн нэрлэх болсон байна.
Харин хожмоо тажикууд уг тоглоомыг тоглох болсноор “шахмат” гэсэн нэрийг өгчээ. Энд сонирхуулахад шахмат гэсэн үг нь “шах” буюу ноён “мат” буюу үхлээ гэсэн үгнээс гаралтай гэсэн сонирхолтой таамаглал ч байдаг.