Монголчууд саяхнаас мэдэх болсон дроне /нисгэгчгүй
нисдэг төхөөрөмж/-ийн талаар хэдэн зүйл тайлбарлая. АНУ-д дроне-ийг жинхэнэ
утгаар нь хөгжүүлж нисгэгчгүй онгоц бүтээж байна. Алсаас удирддаг ийм онгоц өөр
онгоцуудад баригдлаа гэхэд өөрийгөө дэлбэлдэг, хүний амь үрэгддэггүйгээрээ
давуу талтай бөгөөд ирээдүйд хүчний үйл ажиллагаанд гол төлөв ашиглах биз.
Одоогоор
дроне-ийг тагнуулын зорилгоор хөгжүүлж байгаа бөгөөд АНУ радарт баригддаггүй,
тэр ч бүү хэл орчны өнгөнд хувирах чадвартай үл үзэгдэгч дроне бүтээж байгаа
гэж Ираны эрдэмтэд мэдэгдсэн. Харин манайд гол төлөв дүрс бичих, дуу хураах
зориулалт бүхий дроне-ууд ашиглагдаж байна.
Тэгвэл \”Дейлимейл” сайтад дроне-ууд
2025 оноос иргэдийн орон байрыг хамгаалдаг болно хэмээх гарчигтай мэдээлэл
тавигджээ. Тус мэдээлэлд ирээдүйд дроне-ууд цагдаа нарын үүргийг гүйцэтгэнэ
гэв. Өөр дээрээ буутай /жишээ нь: будгаар бууддаг буутай, цахилгаан буутай гэх
мэт/, дуут дохиотой, цагдаа дууддаг робо-секьюрити хамгаалагч нар 2025 оноос иргэдийн
орон байрыг хамгаалж, ирээдүйд иргэдийг хамгаалдаг болж цагдаа нарын ажлыг авах
аж. Мэдээж дроне-уудад байх үндсэн төхөөрөмж буюу дүрс бичлэг, дуу хураагууртай
бөгөөд иргэд дроне-тайгаа тусгай удирдлага, гар утас, таб, нөтбүүк зэргээрээ
холбогдож болох аж.
Нөгөө талаас саяхны нэг судалгаагаар Их Британид иргэдийн
40 хувь нь айдастай амьдардаг гэх судалгааны дүн гарчээ. Тиймээс дроне-ийг
иргэдийг аюулгүй орчинд амьдрахад туслах зорилгоор худалдаанд түлхүү гаргахаар
шийджээ. Энгийн үгээр хэлбэл дроне нохой шиг таныг гэрийг хамгаалах юм байна.
Дроне гэснээс үүнтэй холбогдуулан нэгэн мэдээлэл хүргэхэд Өвөр Монголд дроне-оор
малаа хариулж, хянадаг малчны тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж,
дроне-оор мал хариулаад сурсан, ашиг шимийг нь хүртээд явж буй эрийн тухайн
томоохон материалаараа дроне-оор мал хариулж болдог гэдгийг нотолсон юм. Тэгэхээр
тун удахгүй манайд дроне-оор мал хариулдаг болохыг үгүйсгэхгүй.
Нинж