Өрхийн эмнэлэг гэж өвчтөнийг анхлан үзэж тогтоодог, оношлодог хамгийн хариуцлагатай байхаар газар байхад, өвчтөнд улавч зараад л суудаг хэдэн цэвэрлэгчээсээ эхлүүлээд маш харилцааны соёлгүй угтан авдаг эмнэлгүүд байна. Эмчийн өрөөний үүдэнд хэдэн цагаар ч хамаагүй дарааллан зогсоход, цэвэрлэгч чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхгүй, өвчтөн бие биедээ халдсаар улам даамжирсан байдалтай байна.
Цонх салхивчаа онгойлгохгүй, үйлчилсэн шиг үйлчлэхгүй. Нэг хүнийг хэдэн минут яаж үзэх ёстойгоо ч мэдэхгүй зарим тохиолдолд оношоо ч бичиж мэдэхгүй эмч нартай. Аргагүй л дээ, дөнгөж шинээр төгссөн эмч нараа дайны талбарт торгуулийн суманд дайтуулж туршлагатай архаг дайчин \”өвөө” нарыг арын албанд байлгаад байдаг. Залуус дайны талбартаа ахмад дайчин, онц дайчин болохоосоо илүү зориг нь мохож өөр салбарт \”тогооч” хийж байх жишээтэй. Эмнэлгийн салбар өвчнөө дийлэхгүй болсон нэг шалтгаан нь дадлага туршлагатай \”мундаг” эмч нар нь \”шинэхэн” төгссөн эмч нараа туршлагжуулдаггүй, дадлагажуулдаггүй, хүмүүжүүлдэггүй зөнд нь орхидог.
Тиймээс иргэдээс гарсан нэгэн санааг дуулгая. Өрхийн эмнэлэгт шинэхэн төгссөн эмч нарт ахмад \”дайчдаасаа” нэгийг \”өгчье”. Тэдний хажууд суугаад элдэв зүйлийг зөвлөөд, өвчтөний онцлогийг судлан, судалгааны ажил хийх хэрэгтэй санагдана. Ахмад эмч нараа тэтгэвэрт нь олон жилийн туршлага, хуримтлуулсан мэдлэг, олсон амжилттай нь \”хөөн” гаргах нь зүйгүй байна. Тиймээс иргэдийг өрхийн эмнэлгээс гэрт нь буцаах зам бол, доройтолд ороод байгаа өрхийн эмнэлгээ аврахын тулд ахмад эмч нарыг залуу эмч нартай \”найзлуулах” хэрэгтэй санагдана.
Б.Саран