Илүүдэл жин чихрийн шижин нэмэгдүүлээд зогсохгүй хэдийгээр зүрх асуудалгүй ч бүр илэрхийгээр судасны даралтыг нэмэгдүүлж амьдрах хугацааг илэрхий богино болгодог байна. Эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн талаар JAMA Network Open сэтгүүлд нийтэлжээ.
“Хэрэв таргалалтыг нэмэгдүүлээд байвал бидэнд цусны даралт ихсэх болон зүрх судасны тогтолцооны бусад өвчин нэмэгдэх болно. Бид одооноос л энэ энэ харилцаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна.”-гэж АНУ-ын Йельсийн их сургуулийн Харлан Крумхолз ярьж байна.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд хэт таргалалт нь зөвхөн араг ясан дээр ирэх жинг ихэсгээд зогсохгүй метаболизмтой холбоотой асуудлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сахрын өвчин болон биеийн бусад эрхтнүүдэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Саявтархан АНУ-ын эрдэмтэд, эмэгтэйчүүдийн илүүдэл жин хөхний хорт хавдарт хүргэхээс гадна тархины хөгшрөлтийг түргэсгэж, тархины ажиллагаанд өөрчлөлт оруулдаг гэжээ.
Крумхолзын тэмдэглэснээр эрдэмтэд болон таргалсан хүмүүс цусны даралт ихсэх, цусны эргэлтийн системийн ажиллагаанд олон өөрчлөлт гардгийг ажиглажээ. Үүний нэг болзошгүй шалтгаан нь азотын дан ислийн нийлэгжилт зөрчигдсөн болохыг гурван жилийн өмнө нээн олжээ. Нөгөө талаасаа өнөөдрийг хүртэл олон эмч нар цусны даралт ихсэх, таргалалт хоёрын харилцан хамаарал байгаад эргэлзэж байгаа билээ.
Тэгээд Крумхолз болон түүний хамтрагчид үнэн хэрэг дээрээ ийм байж болох үгүйг PEACE эрүүл мэндийн төслийн хүрээнд оролцсон бараг хоёр сая хятад хүмүүст ажиглалт хийжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын нийгмийн болон эмнэлгийнхэн залуу ба настай хүмүүсийн зүрх, судсанд тэднийг дэмжин хөгжүүлэгч түүнчлэн илүүдэл жин зэрэг бүх л шалтгаанд ажиглалт хийжээ.
Эдгээр ажиглалтаас таргалалт болон цусны даралт ихсэлтийн хооронд бодит холбоо байдгийг тоон үзүүлэлт- цусан дахь даралт илүүдэл гурван килограмм жин бүрт мөнгөн усны багна нэг миллиметр дээшилж байжээ. Үүнээс үүдэн хэт таргалалттай хүмүүст тохиолддог нийтлэг дарамт ижил төстэй насны таргалалтгүй хүмүүсээс 11-25 мм-ээр өндөр байна. Энэ нь автоматаар цусны даралт ихсэх системийн үйл ажиллагааг нэмэгдүүлж улмаар цусны эргэлтийн системийн ажиллагаанд илүү хүндрэл үүсгэнэ. Хятад болон бусад хөгжиж буй орнуудад таргалалтын тархалт асар өндөр хурдацтай явагдаж байгаагаас үзэхэд энэ хоёр өвчлөлт нь ойрын жилүүдэд тэдгээр улсуудын хүн амд гол аюул занал учруулж болзошгүй юм гэжээ.
Ц.Пүрэвдорж