Монгол хэлний үгийн санд нэг тийм гайтай8 лайтай үг байх юм. Тэр ямар үг гээч нөгөө “лайтай” гэдэг үг өөрөө. Бид энэ үгийн утгийг гайтай гэдэг үгийн хувирсан хэлбэр л гэж боддог, бүүр заримдаа гай зовлонтой гэдэг утгаа алдаад эсрэгээр “лайтай гоё” ч болсон байх шиг.
Гэтэл “лай” гэдэг үг бол хятад үг бөгөөд Leprosy буюу монголоор уяман гэдэг аймшигтай муухай халдварт өвчиний хараалын нэр.
Эмчилгээ үгүй (1950 аад он хүртэл), хүнийг насан туршид нь үзэшгүй муухай царайтай болгож хуруу гар үгүй болгож мухарладаг өвчин. Яагаав нөгөө Мэл Гибсоны “Хатан зоригтон” кинонд гардаг Роберт хаан эцэг нь. Чийгтэй, дулаан уур амьсгалтай орнуудад үрждэг микобактерээр дамждаг энэ өвчин яаж яваад Монгол хэлэнд хэрэглэгддэг болчихвоо.
Алтантуяа Андо гэж мундаг судлаач бүсгүйн судалсанаар Хятадын урд нутгаар тархсан ийм өвчтэй охидыг хойд нутгаас ирсэн худалдаачин, бас эзлэн түрэмгийлэгч нарын зам дагуу хаядаг байснаас манай хэд зарим нэгээс нь халдвар аваад ирдэг байсан бололтой. Би арьсны эмч болоод тэр үү энэ үгийн утга болоод түүхэнд их эмзэглээд “лайтай” энэ үгийг үгийн сандаа хэрэглэхээ больчихвол манайхаан, уриалж байна ч гэх юм уу даа.