Аль 2013 оноос эхлэлтэй Их Британи Улсын Европын холбоо /ЕХ/-ноос гарах, гарахгүй тухай асуудал өнөөдөл л шийдэгдэж, ЕХ-ноос гарахаар боллоо. Улстөрчид болон эрдэмтэн судлаачдын зөрүүтэй мэдэгдлээс болж ЕХ-ноос гарах эсэхээ шийдэж чадахгүй байсан Их Британи Улс бүх нийтийн асуулга явуулж, хэрхэхээ шийдсэн нь энэ бөгөөд ард иргэдийн ЕХ-ноос гарахыг дэмжсэн шийдвэртэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрохоо мэдэгдэв.
Дэвид Кэмероны энэ шийдвэр санал асуулгын дараах улс төрийн тодорхойгүй байдлыг бий болголоо. Түүнчлэн Ерөнхий сайд Дэвид Кэмерон албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдэхийн зэрэгцээ шинэ Ерөнхий сайдыг ирэх аравдугаар сард томилогдоно гэж хэлжээ.
Дэвид Кэмероны хувьд Их Британийг Европын холбоонд үлдээх сонирхолтой, тиймдээ ч ард иргэдэд уриалан тус холбооноос гарах шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байсан юм. Гэвч олон нийтийн санал асуулга Д.Кэмероны эрх мэдлийг сулруулж, Их Британи 28 гишүүн оронтой ЕХ-ноос гарч буй анхны улс болж байна.
Түүнчлэн Д.Кэмероны анхааруулсан эдийн засгийн хямрал \”БиБиСи\”-ээс санал асуулгын дүнг зарлахад фунт стерлингийн ханш дэлхийн зах зээлд дээр өмнө нь байгаагүй хэмжээнд унаснаар бодит байдал дээр биеллээ олов.
Нинж