Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, эцсийн дүнг гаргалаа. Тиймээс өнөөдөр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах юм байна. Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгч МАН 65, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан юм.
Шинээр бүрдэж байгаа парламентын тухайд 37 нь хоёр ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа бол 39 нь анх удаа УИХ-д орж байна. Өөрөөр хэлбэл, 51.31 хувь нь шинэ гишүүд байх нь. Дашрамд дурдахад, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар УИХ-д долоо дахь удаагаа сонгогдлоо.
# | Тойрог | Нэр дэвшигч | Нам |
---|---|---|---|
1 | 1-р тойрог / Архангай аймаг | Г.ТЭМҮҮЛЭН | МАН |
2 | 2-р тойрог / Архангай аймаг | Ё.БААТАРБИЛЭГ | МАН |
3 | 3-р тойрог / Архангай аймаг | Ж.МӨНХБАТ | МАН |
4 | 4-р тойрог / Баян-Өлгий аймаг | Г.СОЛТАН | МАН |
5 | 8-р тойрог / Баянхонгор аймаг | М.БИЛЭГТ | МАН |
6 | 9-р тойрог / Баянхонгор аймаг | Л.ЭЛДЭВ-ОЧИР | МАН |
7 | 10-р тойрог / Булган аймаг | Ж.БАТ-ЭРДЭНЭ | МАН |
8 | 11-р тойрог / Говь-Алтай аймаг | Ш.РАДНААСЭД | МАН |
9 | 12-р тойрог / Дорноговь, Говьсүмбэр аймаг | Г.МӨНХЦЭЦЭГ | МАН |
10 | 13-р тойрог / Дорноговь аймаг | Б.ДЭЛГЭРСАЙХАН | МАН |
11 | 18-р тойрог / Завхан аймаг | З.НАРАНТУЯА | АН |
12 | 20-р тойрог / Өвөрхангай аймаг | Д.ТОГТОХСҮРЭН | МАН |
13 | 22-р тойрог / Өмнөговь аймаг | Н.АМАРЗАЯА | МАН |
14 | 23-р тойрог / Өмнөговь аймаг | Л.ЭНХБОЛД | МАН |
15 | 25-р тойрог / Сэлэнгэ аймаг | Н.ОЮУНДАРЬ | МАН |
16 | 26-р тойрог / Сэлэнгэ аймаг | Ж.ЭРДЭНЭБАТ | МАН |
17 | 29-р тойрог / Төв аймаг | А.СҮХБАТ | МАН |
18 | 32-р тойрог / Увс аймаг | Н.ЦЭРЭНБАТ | МАН |
19 | 34-р тойрог / Ховд аймаг | Б.ПҮРЭВДОРЖ | АН |
20 | 36-р тойрог / Ховд аймаг | О.БАТНАСАН | МАН |
21 | 37-р тойрог / Хөвсгөл аймаг | Л.МӨНХБААТАР | МАН |
22 | 41-р тойрог / Хэнтий аймаг | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | МАН |
23 | 42-р тойрог / Хэнтий аймаг | Д.ГАНТУЛГА | МАН |
24 | 43-р тойрог / Дархан-Уул аймаг | Б.БАТТӨМӨР | МАН |
25 | 44-р тойрог / Дархан-Уул аймаг | Б.ЖАВХЛАН | МАН |
26 | 51-р тойрог / Баянзүрх дүүрэг | Б.САРАНЧИМЭГ | МАН |
27 | 52-р тойрог / Баянзүрх дүүрэг | Б.БАТЗОРИГ | МАН |
28 | 54-р тойрог / Баянзүрх дүүрэг | С.ЖАВХЛАН | БДНД |
29 | 58-р тойрог / Хан-Уул дүүрэг | Б.ЭНХ-АМГАЛАН | МАН |
30 | 62-р тойрог / Сүхбаатар дүүрэг | Ц.ЦОГЗОЛМАА | МАН |
31 | 63-р тойрог / Чингэлтэй дүүрэг | Т.АЮУРСАЙХАН | МАН |
32 | 64-р тойрог / Чингэлтэй дүүрэг | М.ОЮУНЧИМЭГ | МАН |
33 | 66-р тойрог / Чингэлтэй дүүрэг | Д.ГАНБОЛД | МАН |
34 | 67-р тойрог / Баянгол дүүрэг | А.УНДРАА | МАН |
35 | 68-р тойрог / Баянгол дүүрэг | Ж.ГАНБААТАР | МАН |
36 | 71-р тойрог / Сонгинохайрхан дүүрэг | Ц.ГАРАМЖАВ | МАН |
37 | 72-р тойрог / Сонгинохайрхан дүүрэг | Н.УЧРАЛ | МАН |
38 | 75-р тойрог / Сонгинохайрхан дүүрэг | Б.УНДАРМАА | МАН |
39 | 76-р тойрог / Сонгинохайрхан дүүрэг | Х.НЯМБААТАР | МАН |
Тэгвэл ялалт байгуулсан нэр дэвшигчдийг товчхон танилцуулахад: /Эх сурвалж: news.mn/
Ганзоригийн Тэмүүлэн
2014-2015 онд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан. 2006-2009 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2009-2011 онд \”Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, 2009-2013 онд Төрийн өмчийн \”Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд \”Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн.
Гомбожайн Солтан
010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан. 1985-2010 онд Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирал.
Хавдисламын Баделхан
2008-2012 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер, 1978-1988 онд аймгийн Тээврийг Удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд аймгийн ИТХ-д Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны «Өркен» ХК-ийн захирал, 1994-2000 онд \”ЖОЛ” ХХК-ийн захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2014 онуудад Монгол Улсын Их хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2014 онд Аж үйлдвэрийн дэд сайд.
Дакейн Мурат
Баян-Өлгий аймгийн АН-ын ганц төлөөлөл Д.Мурат. 7250 хүний саналаар хэсгээ тэргүүлэн гарч ирсэн. \”Зуухны Мурат\” нэрээр Өлгийчүүд андахгүй. Учир нь, аймгийг дулаан, эрчим хүчээр хангадаг \”Эрчим\” компанийн захирлаар ажилладаг.
Гомбожавын Занданшатар
Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны дэд сайд, 2004-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны яамны сайд, МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан.
Магваны Билэгт
\”Ачлал” их дэлгүүрийн захирал.1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1995-1997 онд \”Багана” ХХК-д гүйцэтгэх захирал, 1997 оноос \”Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.
Лхагваагийн Элдэв-Очир
2003-2012 онд \”MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Канад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байсан. 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт мастер, инженер, ерөнхий инженер, дарга, 1992-1996 онд \”Мон стар” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-1998 онд \”М-Си-Эс интернэшнл” ХХК-ийн дэд захирал, 1998-2003 онд \”Спирт бал бурам” ХК-д ерөнхий захирал, 2003-2008 онд \”ZHT&MCS distribution”-ын гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалуудыг хашч байжээ.
Жадамбын Бат-Эрдэнэ
1994-2000 онд \”Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Дэд бүтцийн яамны харьяа Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Авто Тээврийн газрын дарга, 2007-2008 онд Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Шатарбалын Раднаасэд
2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэст шинжээч, референт, 2007-2009 онд Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2010-2011 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх, 2011-2012 онд МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга, 2012 2014 онд МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга, 2014 2015 онд Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
Гомпилдоогийн Мөнхцэцэг
1996-1998 онд \”Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч, 1999-2001 онд \”Зууны мэдээ” сонины сурвалжлагч, тоймч, 2002-2004 онд \”Нью Майнд” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2005-2009 онд Гүйцэтгэх захирал, \”Хурмаст тэнгэр” сэтгүүлийн эрхлэгч, 2010-2012 онд Зохиогчийн эрхийг хамгаалах \”МОСКАП” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос МЗЭ-ийн дарга, \”Цог” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа.
Борхүүгийн Дэлгэрсайхан
1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан. \”Дорнын говь” ХХК-ийн захирал.
Хаянгаагийн Болорчулуун
Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
Булган суманд агрономич, \”Хишиг Агро” компанийн захирал, \”Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч.
2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Нямтайширийн Номтойбаяр
Тагнуулын ерөнхий газар, \”Монголын Алт” ХХК-д төслийн менежер, Тамгын газрын захирал, бодлогын зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, УИХ дахь Моногл Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Батсүхийн Наранхүү
Дундговь аймагт төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Дашрамд дуулгахад түүний төрсөн эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн НӨҮГ-ын даргаар ажиллаж байгаад энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан юм. Ийнхүү Б.Наранхүү өөрийн төрсөн эгч Б.Саранчимэгтэй парламентад хамтарч ажиллахаар боллоо.
Ядамсүрэнгийн Санжмятав
2000 – 2007 онд Завхан аймгийн Ардчилсан нам дарга, 2004 – 2008 онд УИХ-ын гишүүн,
2008 – 2012 онд Завхан аймгийн Засаг дарга, 2012 онд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн, 2012 – 2014 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Завхан аймгийн 17 дугаар тойргоос 8599 хүний саналаар ялалт байгууллаа.
Загдхүүгийн Нарантуяа
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрээр анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах гэж байна.
Янгугын Содбаатар
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны яаманд сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч, 2010-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Дуламдоржийн Тогтохсүрэн
Арвайхээр сумын ЗДТГ-ын ажилтан, Тамгын газрын дарга, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дэд дарга, дарга, Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Засаг дарга.
Содномын Чинзориг
1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст ХАА-н төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 1988-1990 онд Өвөрхангай аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газарт Аймгийн засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт дэд дарга, төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013-2015 онд МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажилласан. 2015 оноос МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
Намсрайн Амарзаяа
1999-2002 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын I, III арван жилийн сургуульд физик, математикийн багш, 2002-2004 онд аймгийн татварын хэлтэст улсын байцаагч, нягтлан бодогч, 2004-2008 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын СЭЗБЗХ-ийн дарга, 2009-2012 онд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн бие төлөөлөгч, 2013-2016 онд \”Сод Монгол групп” ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга, 2015 оноос \”Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Лувсангийн Энхболд
2002-2015 онд \”Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал, 2004 оноос \”Монгол Говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж тэргүүнээр, 2005-2007 онд \”Өмнөговийн Залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, 2007 онд \”JCI Capital”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Чүлтэмийн Улаан
Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, Үндэсний хөгжлийн газрын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Санхүү эдийн засгийн яамны сайд, Шадар сайд, Сангийн яамны сайд, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Н.Оюундарь
Швейцарь улсын Женев хотноо НҮБ-д Дундад Азийг хариуцсан зөвлөх НИТХ-ын төлөөлөгч, Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан.
Жаргалтулгын Эрдэнэбат
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын \”Сүүтэй” ХХК-д нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн \”Хянан шалгах хороо”-ны байцаагч, 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2001-2008 онд Сэлэнгэ аймгийн АСЗХолбооны дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2014 -2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Дондогдоржийн Эрдэнэбат
Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Түүнийг 27 дугаар тойргийн сонгогчдоос 46,5 хувь нь дэмжлээ.
Миеэгомбын Энхболд
Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд 6912 хүний санал авч анх удаа УИХ-д суухаар боллоо. Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, \”Ирээдүй инвест\” ББСБ ХХК-ийн захирал. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа байсан бол ард иргэдээ төлөөлөн УИХ-ын сэнтийд залрахаар боллоо.
Агваансамдангийн Сүхбат
Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуульд багш, \”Алтан хүнс групп” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байна. \”Олимп” сургуулийг үүсгэн байгуулагч.
Нямаагийн Энхболд
1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1989 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008- 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг тус тус хашсан.
2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Баттогтохын Чойжилсүрэн
1991-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын \”СП-КАМАН” компанийн захирал, 1995-2005 онд Хурд групп ХХК-ийн захирал, 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Финлянд, Голландын парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Намсрайн Цэрэнбат
\”Мобиком корпораци” ХХК-д нягтлан бодогч, \”Таван Богд” ХХК-д гадаад харилцааны менежер, \”Увс Хүнс” ХК-д санхүү эрхэлсэн дэд захирал, УИХ-ын Тамгын газар Улсын Их Хурлын гишүүний туслах, \”Трансинконсулт” ХХК-д гүйцэтгэх захирал, Монгол Улсын Сангийн Яаманд Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. \”Юү Эф Си Трейд” ХХК-д захирлаар ажиллаж байна.
Чимэдийн Хүрэлбаатар
ШУА-ийн Үндэсний хөгжлийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төсөлд Ахлах эдийн засагч, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанд Эдийн засгийн бодлогын зөвлөх, Санхүү, эдийн засгийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний яамны сайд, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
2012-2016онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Бөхчулууны Пүрэвбдорж
Ховд аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцсан.
Сандагийн Бямбацогт
МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг албыг хашиж байна.
Отгоогийн Батнасан
1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд бага ангийн багш, 1994-1996 онд Замын цагдаагийн газар сургагч багш, 2001 онд \”Кондитер-Улаанбаатар” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар ажиллаж байсан. \”Торгон нутаг клуб” ТББ-ын тэргүүн, \”Ховд Торгон нутаг сан”-ийн ерөнхийлөгч, 2016 онд Улаанбаатар хот дахь \”Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, МАН-ын УИХ дахь бүлгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Лхагвын Мөнхбаатар
1999-2000 онд Монгол Улсын Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, 2000-2006 онд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, 2009-2011 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. 2014 оноос \”Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүнээр ажиллаж байна.
Цэрэнпилийн Даваасүрэн
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валют зохицуулалтын газар мэргэжилтэн, 1998-1999 онд Сангийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 1999-2000 онд Сангийн яамны мэдээлэл, мониторингийн газрын дарга, 2000-2004 онд Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005 онд МУ-ын Шадар сайдын эдийн засгийн зөвлөх, 2005-2008 онд БСШУЯ-нд санхүү, эдийн засгийн газрын дарга, 2009-2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2014 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
1992 оноос \”МОНЦАМЭ” агентлаг, \”Ил товчоо” сонинд Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд \”Интерпресс” ХХК-ийн Ерөнхий захирал, 1997-2012 онд \”Юнител” групп, \”Юнивишн”, \”MCS Электроникс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, \”MCS” группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Биеийн тамир спортын \”Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, \”Аварга\” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Самбо, Сумо бөхийн Дэлхийн 5 удаагийн аварга, Монгол улсын Дархан аварга, Төрийн их баяр наадамд 12 удаа түрүүлсэн. 1989 онд Монгол улсын гавьяат тамирчин, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Сүхбаатарын одонгоор шагнуулсан. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002¬-2005 онд \”Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий аймгийн салбарын удирдагч, 2005-2008 онд \”Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүсийн захирал, 2008-2009 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн дарга, 2011-2012 онд МАН Нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2015 онд МАН-ын дэргэдэх \”Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2015 онд \”Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч.
Дорждугарын Гантулга
Монголын лектор төвөөс өрх тусгаарлан \”Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулсан. 2011-2015 онд НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 оноос НАМОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.
Баагаагийн Баттөмөр
1980-1987 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1987-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд Техникийн хэлтсийн дарга, 1989-1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургуульд сонсогч, 1991-2000 онд \”Ойн бирж” ХХК, \”Тэс петролиум” ХХК-ийн захирал, зөвлөх, 2000-2005 онд Гаалийн Ерөнхий газрын Дэд дарга, 2005-2008 онд Гаалийн Ерөнхий газрын дарга, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2011-2013 онд Татварын Ерөнхий газрын дарга, 2013-2016 онд \”Эдийн засгийн хөгжил, шинэчлэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан.
Болдын Жавхлан
1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 оноос Монгол банкнаас ХААН банкинд Бүрэн эрхэт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 оноос Монголбанк, Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч, 2004-2006 оноос ХХБ, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 оноос ХХБ, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Дамдины Хаянхярваа
1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч, 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга, 1990-1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, 1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2010-2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан.
2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна.
Отгонбилэгийн Содбилэг
Гадаад хэргийн яаманд Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, Капитрон банканд Гадаад харилцаа төслийн газрын дарга, \”НИК” ХК-д тэргүүн дэд захирал, \”Петровис” ХХК-д дэд захирал, \”Мон ойл энд Газ” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Октябрийн Баасанхүү
МАХН-ын гишүүн 2012-2016 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бол энэ удаагийн сонгуулиар Орхон аймаг УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрогт өрсөлдөж ялалт байгууллаа.
Дорждамын Дамба-Очир
\”Очир Төв” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн захирал, \”Очир төв Холдинг” ХХК-ийн ТУЗ-н дарга, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт шадар сайдын зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Дуламсүрэнгийн Оюунхорол
Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд математикийн багш, Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч, Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулагч, ректороор, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.
2000-2004, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Жадамбын Энхбаяр
1996-2000 онд \”Нэхий\” ХХК, \”Сүлжмэл\” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, \”Газар\” ХХК-ийн захирал, 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Батлан хамгаалахын сайд, 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна.
Батсүхийн Саранчимэг
УИХ-ын тамгын газар, Rich man компанид Компьютерийн мэргэжилтэн, \”Шинэ зууны УБ” ТББ-н тэргүүн, \”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т даргаар ажиллаж байсан. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Улаанбатар хот хариуцсан нарийн бичгийн дарга, Нийслэлийн НАМЭХ-ны даргаар ажиллаж байна.
Батжаргалын Батзориг
Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер, \”Зэвэг\” хоршооны дарга, \”ЗОТТ\” ХХК-ийн захирал, \”Кёкүшюзан хөгжил сан\” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2008, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2014-2015 онд ХХААЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан.
Жанбалсүрэнгийн Батзандан
УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 11,12,13,16 дугаар хорооноос сонгогдсон.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Самандын Жавхлан
Бие дааж өрсөлдсөн 69 хүнээс цор ганц ялагч нь Жавхлан юм. Тэрээр 11029 хүний дэмжлэгээр ялалт байгуулсан байна.
Даваажанцангийн Сарангэрэл
Тв-5 телевизийн хөрөнгө оруулагч. Өнгөрсөн парламентад жагсаалтаар орж ирсэн отгон гишүүдийн нэг. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 55-р тойрогт нэр дэвшиж 6331 хүний дэмжлэгээр ялалт байгууллаа.
Цэндийн Нямдорж
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын 1-р орлогч, 1990 онд Сайд нарын Зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-1993 онд ХЗБХ-ны дарга, 2000-2005 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005- 2007 онд УИХ-ын дарга, 2007-2008 онд УИХ дахь Намын бүлгийн ахлагч, 2008 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан.
1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012 оноос УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Лувсанвандангийн Болд
УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан есөн гишүүний нэг.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан
1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, 1999-2003 онд \”Word Trans” ХХК-д гүйцэтгэх захирал, 2003-2005 онд Монгол Хятадын хамтарсан \”Улаан Бутан” ХХК-д ерөнхий захирал, 2005-2008 онд \”Таван Эрдэнэ” ХХК-д ерөнхий захирал, 2008-2016 онд \”Мишээл Групп” ХХК-д ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2015 оноос \”Мишээл Экспо” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байна.
2008 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 2014 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2014 оноос Нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байна.
Дамдины Цогтбаатар
1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2005-2008 онд мөн албан тушаалд улиран ажиллаж байв. 2008 оноос Гадаад хэргийн яам, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011 оны 12 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оны 1 дүгээр сараас 8 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 8 дугаар сард Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. 2015 оны 12 дугаар сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.
Цэндийн Мөнх-Оргил
1988-1991 онд Гадаад Харилцааны яаманд атташе, 1991-1995 онд Монгол Улсын НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996-1997 онд АНУ-ын Вашингтон хотноо Олон Улсын хуулийн пүүст хуульч, 1997 оноос хуулийн зөвлөгөө өгөх \”Мөнх-Оргил, Идэш, Линч” компаний ерөнхий захирал, 2000-2004 онд Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэд сайд, 2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2006-2007 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд, 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Сүхбаатарын Батболд
1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн, 1988-1992 онд Гадаад худалдааны \” Монголимпэкс” нэгдэлд экспорт фирмийн захирал,1992-2000 онд \”Алтай холдинг” ХХК-ны ерөнхий захирал, 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд, 2004-2006 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд, , 2008-2009 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 2009-2012 онд Монгол Ардын Намын даргын албыг хашиж байсан.
Цэдэнбалын Цогзолмаа
1992-1993 онд Монгол Улсын их сургуулийн Ховд дахь салбарт багш, 1993-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд Хүүхдийн асуудал хариуцсан арга зүйч, 1996 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, 1996-1997 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1997 онд Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1997-1998 онд Монголын скаутын холбооны хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, 1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, 2000-2004 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, 2008-2012 онд Нийсэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан.
2013 оноос Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Төмөрбаатарын Аюурсайхан
2000-2005 онд Аста Пресс ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх, 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан.
2016 оноос \”Шударга төрийн төлөө” ТББ-ын гишүүн, Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зөвлөхөөр ажиллаж байна.
Мөнхөөгийн Оюунчимэг
ММ Агентлагийн ерөнхий редактор, захирал, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газарт Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, МАН-ын Нарийн бичгийн дарга, \”Монголын Мэдээ” агентлагийн Захиралаар ажиллаж байсан.
Өлзийнсайханы Энхтүвшин
1980-1986, 1989-1990 онд Монгол Ардын Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, 1990-1995 онд Төрийн төв хэвлэл \”Ардын эрх” сонинд тоймч, хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын дарга, 1996-2005 онд МАН-ын Нарийн бичгийн дарга (1997 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, \”Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн албыг давхар хашив), 2000-2004 онд Засгийн Газрын Гишүүн,Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, 2006 оны 1 дүгээр сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдаар ажилласан.
2012-2013 онд Монгол Ардын Намын даргаар сонгогдон ажилласан.
2008-2010 онд Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга, 2010-2012 онд Улсын Их Хурлын дахь олонхийн бүлгийн даргаар ажилласан.
2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа сонгогдон ажиллаж байна.
Даваагийн Ганболд
1987-1988 онд Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч нягтлан бодогч, 1988-1989 онд Хилийн ба Дотоодын цэргийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, 1989-1990 онд Сүхбаатар районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч, 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Санхүүгийн газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, татварын улсын байцаагч, 1992-2000 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаж байна.
Агваанлувсангийн Ундраа
МУИС-ийн Онолын физикийн тэнхимд багш, Ливерморийн Үндэсний хүрээлэнд судлаач, Станфордын Их сургуульд багш, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ГХЯ, ЭБЭХЯамны сайдын зөвлөх, ГХЯамны Тусгай үүрэг гүйцэтгэгч анхны эмэгтэй Элчин сайдаар ажиллаж байсан.
АНУ-ын Эрчим хүчний яамны шилдэг судалгааны шагнал, 2О12 онд Азийн Нийгэмлэгийн \”Asia 21 залуу удирдагч”-аар шалгарсан. Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч. МАН-ын Бага хурлын гишүүн. 2014 оноос Стратеги Академийн захирлаар ажиллаж байна.
Жамбалын Ганбаатар
1996-2015 онд \”Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, 2008-2012 онд Баянгол дүүргээс НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан.
Содномзундуйн Эрдэнэ
УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойргоос сонгогдсон. Тэрээр Ардчилсан намын есөн суудал авсан гишүүдийн нэг. Баянгол дүүргийнхэн түүнд дахин нэг удаа итгэл хүлээлгэлээ.
Данзангийн Лүндээжанцан
1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга, 1985-1989 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга, 2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Цэдэнгийн Гарамжав
Барилгын зургийн инстутийн инженер хайгуулийн товчоонд лаборант, техникч, инженер, ахлах инженер, лабортарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний ажилтан, \”Мон полимет ХХК”-д ерөнхий захирал, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд дэд сайдаар ажиллаж байсан. \”Мон полимет” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна.
Ням-Осорын Учрал
2007-2008 онд Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ийн дэд дарга, 2010 оноос одоог хүртэл Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 онд ЗГХЭГ-т Монгол Улсын Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2015 оноос одоог хүртэл Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ийн дарга, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Рояал Академийн захирал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Долгорсүрэнгийн Сумъяабазар
2003-2006 онд \”Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захиралд, 2006-2013 онд \”Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2012 оноос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, 2013 онд МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.
2003 оноос өнөөг хүртэл \”Асашёорюүсан” ТББ-ын Дэд тэргүүн, 2009-2013 онд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Тэргүүн Дэд ерөнхийлөгч, 2012 оноос Монгол Бөхийн Аваргуудын Зөвлөлийн дарга, 2013 оноос Монголын Спортын Барилга Байгууламжийн Холбооны Ерөнхийлөгч, 2015 оноос Хөдөө аж ахуй, хоршоологчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Дэндэвийн Тэрбишдагва
Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер, үйлдвэрийн технологич, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга, Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш, Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн, \”ТБД Андууд\” ХХКомпаний ерөнхий захирал, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан.
2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Батбаярын Ундармаа
1988 онд Удирдлагын хөгжлийн Институтын АСУ-гийн төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1990 оноос ШУДБУХ-ны дэргэдэх Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994 онд \”Бишрэлт” группын ерөнхийлөгч, БСШУ-ны дэд сайд, 2004-2008, 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, \”Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр, МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөх, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч ажиллаж байна.
Хишгээгийн Нямбаатар
2000-2007 онд \”Орхон” Их Сургуульд багш, 2005-2009 Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
2012 оноос Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын анхдугаар чуулганы товыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товлох ёстой. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулсны дараа нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ингэснээр анхдугаар чуулганыг товлох боломж бүрдэх юм. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирддаг. Энэ удаагийн анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан даргална гэсэн мэдээлэл байна.
Хамгийн залуу нь 29 настай
Гучин насны босго алхаагүй байхдаа төрийн түшээ болж байгаа гурав дахь тохиолдол болон бичигдэж байна. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 27, 28 насандаа төрийн түшээгээр сонгогдож байжээ. Шинэ парламентийн хамгийн залуу гишүүн нь Д.Гантулга. Тэрбээр Хэнтий аймгийн НАМОХ-ны тэргүүнээр ажиллаж байгаад УИХ-ын 42 дугаар тойрогт өрсөлдөн, 5735 санал авчээ.
Энэ парламент гурван бөхтэй
Бөхгүй парламент бараг үгүй. Тэгвэл шинэ парламентад сонгогдсон бөхчүүд бүгд аварга цолтой, монгол түмний хүндлэл хүлээсэн бөхчүүд гэдгээрээ онцлог. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар УИХ-д \”зодоглоно”.