Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.
Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж ууна. Ер нь гүзээлзгэний шүүсийг тодорхой заалтгүйгээр өдөр бүр зөгийн балтай хутган хагас стаканаар хоолны өмнө тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн шүүсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цөс өвдөхөд хэрэглэдгээс гадна эрт хөгшрөлтийн эсрэг \”мөнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ.