Эрт цагт нэг хааны 2 хүүхэн байж. Нэг өдөр тэдний нэг нь -Би уг нь хаан язгууртай хүн юм гэнэ билээ. Миний эцэг дайнд яваад, ах бид 2 эцгээсээ төөрчээ. Тэгээд бид хоёул амьдарч ах минь ан агнадаг байлаа. Манай нутгийнхан миний ахыг “Зээрэлдээ мэргэн, зээрэн зугсуу” гэдэг байж. Би, ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд халамжит бэргэнээ хийхсэн гэж боддог байлаа. Энэ бодлоо ахдаа хэллээ. Ах маань тэнгэрийн отгон дагинатай гэрлэв. Надад сайхан гэр барьж өглөө. Би гэртээ торго дурдам дэлгэж, цэцэг навч хатгаж сайхан жаргаж байлаа. Нэг өдөр ахыг анд явсан хойгуур би, бэргэнтэйгээ алтан шагаа амандаа нууж тоглох болов. Бэргэн өөрөө зээрийн шагай залгиж үзүүлээд, надад аргалын шагай авч өгөөд
-Харагдахгүй болтол залгиж нуу гэв. Би түүнийг залгиад, хоолой дээрээ тээглүүлээд гаргаж чадсангүй ухаан алдахад, бэргэн маань авдарт хийгээд голд урсгажээ.
Гэтэл тэр авдрыг голын адагт суудаг хоёр ядуу хүн олж аваад, миний хоолойноос аргалын шагайг гаргаж аваад намайг амьдруулжээ. Ингээд энэ хааныд хүргэж өгсөн гэнэ. Тэгээд би эднийд ирж Буурал мэргэнтэй танилцаж гэр бүл болоод хүүтэй болсон юм. Миний хүү бол Хараадай хааны ач хүү, Хариутган тайж буюу Зээрэлдээ мэргэн, Зээрэн сугсууны зээ дүү, Буудал мэргэний үр, Будаг шагаа хүү юм гэж хэлжээ. Энэ үгийг сонссон настай зарц авгай, Будаг шагаан эхийг Хараадай хааны төрсөн охин болохыг сая мэдэв. Тэгээд нэг өдөр зарц авгай Хараадай хааны гадаа очиж Будаг шагайг бүүвэйлж суухдаа:
Хараадай хааны ачлаа бүүвэй бүүвэй бүүвэй
Хариyтган тайжийн дүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэлдэй мэргэний зээлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэн сугсууны дүүлэй бүүвэй бүүвэй бүүвэй
Бyyдал мэргэний үрлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Бyдаг шагайн хүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй
гэж аялан дуулжээ. Энэ үгийг сонссон Хараадай хаан тэр авгайтай уулзаж хамаг учрыг мэдээд төөрсөн охин, ач хүү хоёртойгоо уyлзжээ. Yүнээс хойш Хараадай хааны албат олон нь энэ дууг ачийн бат хэлхээ болгон дуулдаг болсон гэдэг домогтой.