"Бат хааны хилэгнэл" буюу Коловратын жинхэнэ домог

9558 2017/12/06 4

 

Оросуудын хийсэн "Бат хааны хилэгнэл" гэх кино театруудын дэлгэцнээ гарч байна. Монгол хүн үзэхэд уур бухимдал төрөхүйц. Үнэндээ Монгол гэхээсээ хятад, солонгос нь мэдэгдэхгүй эрлийз нөхөр бидний домогт Бат хааны дүрийг бүтээж байгаа нь тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Уг киног үзсэн хүмүүс "Америкын "300" буюу Персийн хааны эсрэг тэмцдэг 300 Спартагийн түүх домогтой тун адил болжээ" гэж шүүмжилж байгаа. Түүхийн талаасаа ч алдаа дутагдал ихтэй уран бүтээл болсон байна. Гэвч кино уран бүтээлд зөрчил байх нь элбэг. Харин бид л түүхээ мэдэж байх учиртай. "Өөрийн түүхээ мэдэхгүй бол өөр хэн нэгэн чиний өмнөөс түүхийг чинь зохиож өгнө" гэдэг. Энэ утгаар тус киног үзсэн залуус Бат хааны дүр төрхийг бахархан харах бус, шоолон инээж, нэгэн цагт орос гүрний чичрүүлж явсан түүхээ ганц Иванд цавчуулдаг дорой гүрэн мэтээр ойлгож эхлэх вий. Зарим залуус "Зүгээр, кино үзэж чадахгүй болжээ. Сайхан л кино байна" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн харагдлаа. Энэ цаг үед киног сайхан гэж хүлээн авч байгаа. Харин нэгэн жарны дараа манайх оросын нэг цайзыг эзлэх гэх хүүхэн царайтай хүнийг явуулж байжээ гэж ойлгох вий дээ. Үүнийг л мэдээсэй гэж хүсч бичлээ. Харин дор Бат хааны эсрэг зогсож чадсан гэх Коловратын баатрын тухай домгоос хүргэж байна. Кино үзсэн хүмүүс агуулга, домог хоёр хэрхэн зөрчилдөж байгааг ухаж ойлгоцгооно биз.  

 

Коловратын домог

 


Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түүнийг өгүүлдэг. Энэ домгийн хамгийн эртний бичлэг нь 16 дугаар зуунд хамрах бөгөөд домгийн гурван өөр хувилбар байдаг байна. Оросын уран зохиол, шүлэг найраг, туульсын зохиолд Евпатий Коловратын тухай өгүүлэх нь элбэг билээ. Яг манай Жагар, Гэсэр шиг домгийн баатар юм. 

 

 

Түүний домог Оросын хувьд ихээхэн эмгэнэл дагуулсан Монголын буюу Бат хааны байлдан дагуулалтай холбоотой. Монголчууд 1237 - 1240 онд Орост цөмрөн ороход тухайн үеийн Орос орон феодалын бутралд автсан байлаа. Тиймээс дайсныг дорвитой эсэргүүцэж чадсангүй. Монголчууд 1237 оны сүүлээр Орост довтолж, анх Рязанийн ванлиг рүү халджээ. Улмаар Рязанийн ван Юрий Игоревич, Муромын ван Юрий Давыдович, Олег Юрьевич нарын цэргийг Воронеж голын эрэгт бут цохисноор нутгийн гүнд нэвтэрчээ. Рязанийн ван тулаанаас амь зулбаж Рязань хотноо эргэж ирсэн бөгөөд Монгол цэрэг 1237 оны 12-р сарын 16-наас эхлэн тус хотыг бүслэсэн байна. Рязаньчууд эхний довтолгоог няцааж чадсан ч удалгүй суларч, 12-р сарын 16-17-нд Пронск, Ижеславль зэрэг хот сууринг эзэлж авсан монгол цэрэг хүч нэмэн ирсээр байлаа. Тухайн үед Рязань хот арван алдын өндөртэй шороон ханан хэрэмтэй байжээ.

 

Өвөлдөө энэ ханыг усалж хөлдөөнө. Рязанийн дайчид хотоо тав хоног хамгаалсан боловч зургаа дахь өдрөө хүчин мөхөстөж, 20-21-нд шилжих шөнө ширүүн тулаан өрнөснөөр монголчууд хотод нэвтэрчээ. Энэ үеэр Рязанийн ван Юрий Игоревич алагдаж, хотын хана хэрмийг нураасан бөгөөд тус хотыг энэ газарт ахин сэргээж босгоогүй түүхтэй. Бат хааныг Орос руу довтлоход Евпатий Коловрат 35 орчим настай байжээ. Тэрээр Рязанийн ванлигт багагүй байр суурьтай нэгэн байсан бололтой. Юрий Игоревич ван Рязань хотыг эзлэгдэхээс өмнө Владимир болон Черниговын вангуудаас тусламж хүсч элч илгээсэн байдаг. Коловрат тэгэхэд чухамдаа Черниговт байж таарчээ.

Ингээд эх нутагтаа эргэж ирэхэд хот бүрэн сүйдсэн байв. Байлдан дагуулагчдын харгис хэрцгий зан авирт балмагдсан Коловрат Черниговоос тодорхой тооны цэрэг дагуулан ирсэн байж болзошгүй. Тэрээр улмаар нутгийн эрчүүдээс цэрэг элсүүлж, нийт 1700 орчим цэрэгтэй болоод монголчуудын араас нэхжээ. Тэд Суздалийн нутагт монголчуудыг гүйцэж, араас нь гэнэт дайрч багагүй хохирол амсуулсан гэдэг. Дайсан араас нь дайрна чинээ санаагүй монголчууд тэдэнтэй ширүүн тэмцсэн байна. Коловратын цэрэг монголчуудтай хэдэн удаа тулалдсан нь тодорхойгүй ч зууралдан байлдсаар Бат хаан ч ихээхэн хүчээ арагш татаж, аргагүй хүний ихээр бүслэн дарж авав. Бат хаан эхнэрийнхээ ах Хостоврулыг Коловраттай тулалдуулахаар илгээж, тэрээр тулаанд амь алдсан гэдэг. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт Коловрат түүний цээжийг эмээлд нь хүртэл цавчсан гэж өгүүлдэг.

Домогт өгүүлснээр цэргээ алдахыг хүсээгүй Бат хаан Коловратад элч илгээж юу хүсч буйг нь асуулгахад тэд "Үхлээс өөр юу ч үл хүснэ” гэж хариулсан гэлцдэг билээ. Орос цэрэг монголчуудын чулуу шиддэг төхөөрөмжөөр шидсэн чулуунд дарагдан үгүй болжээ. Бат хаан Коловратын эрэмгий зоригийг үнэлж Рязанийн олзлогдсон цэрэг эрсийг суллаад, Коловратыг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн ажээ. Өдгөө бол Коловратыг загалмайн шашинтан байсан уу, эс бөгөөс онго шүтлэгтэн байсан уу гэж маргах нь бий. Овог нэрийг нь харвал онго шүтлэгтэн гэмээр. Коловрат гэдэг нь славян онго шүтлэгтнүүдийн нарны бэлгэдэл аж. Гэхдээ түүнийг онго шүтлэгтэн байсан гэж батлах баримт нэгээхэн ч үгүй юм. Үүнээс гадна сум татаж тавьдаг зэвсгийг Орост коловрат гэж нэрлэдэг байв. Тэгэхээр Евпатийн овог энэ зэвсэгтэй холбоотой байж болох юм. Харин Евпатий гэдэг нэр нь Грекийн Ипатий гэдэг нэрнээс гаралтай байх магадлалтай.

 

 

Үүнээс гадна Евпатийг бодит бус дүр ч гэж үзэх нь бий. Бат хаан Рязанийг эзэлсэн нь домог 13-14-р зууны үеийн хэв шинжтэй, түүхэн гэхээсээ илүү уран зохиолын гэж үзэж болно. Домогт түүхэн үйл явдлаас зөрсөн зүйл цөөнгүй байна. Өдгөө Орост Евпатий Коловратад зориулж босгосон 3 хөшөө бий. Эдгээр нь бүгд Рязань мужийн нутаг дэвсгэрт байрладаг ажээ.

Харин Оросын түүхэн сурвалжууд, уран зохиол, музей, хуучны эх бичвэрүүдэд Бат хааныг ингэж дүрсэлдэг байна. 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/12/06 16:29
manai tyyhchid shyymj bichih heregtei shdee
  • mgl
  • 2017/12/06 17:03
muu orosuud buduuleg hulgaichuud
  • Гэрлээ
  • 2017/12/06 20:56
Орчуулгыг маань шууд л хуулаад тавьчих юмаа.
  • bb
  • 2017/12/13 07:19
түүх мушгисан үзэл суртлын кинонууд орос залуусын тархийг угаах нь төдий чинээ Монголд ашигтай . Оросын үзэл сурталчид ДОХ өвчнийг Америкийн тараасан цуурхал гэж олон жил тараасаны балгаас болж түүнд итгэсэн оросуудын дунд ДОХ хүчтэй тархсаныг Оросын эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн.Бат хаан үзсэн оросууд Монголчуудыг доромжлоход Монголчууд Усан цахилгаан станцаа барьж Улаанбаатар төмөр зам Монголын өмч болж Орост буй Буриад Тува Халимаг Хакас Якутууд өөрсдийгөө Монгол гэж нэрлэх цаг ирнээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?