НҮБ-н түүхэн санал хураалтаар олон мянган жилийн турш эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн ургамал болох каннабисын ач холбогдлыг эцэст нь хүлээн зөвшөөрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн зөвлөмжийн дагуу НҮБ-ын Мансууруулах эм судлалын комисс каннабисыг урьд өмнө эмнэлгийн ашиг багатай гэж үзэн эмийн жагсаалтаас хасахаар санал хураалт явуулжээ.
Каннабисыг эм болгон ашиглаж байсан нь МЭӨ 15-р зууны Хятадын эмийн жагсаалтаас эхлээд эртний Египет, Эртний Грек хүртэл олон мянган жилийн түүхтэй. НҮБ-ын шийдвэр нь олон оронд каннабис дээр суурилсан эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрмэлзлэлийг нэмэгдүүлж, эрт дээр үеэс мэддэг шинж чанаруудыг судлах илүү их эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлж болзошгүй юм.
Одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй улс орнууд эмийн каннабисын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Канад, Уругвай, АНУ-ын 15 муж улс ашиглахыг хуульчилж, Мексик, Люксембург нь хүлээн зөвшөөрсөн гурав, дөрөв дэх улс болоход ойрхон байна.
“Энэ бол каннабисыг эмчилгээний зорилгоор ашигладаг сая сая хүмүүсийн хувьд таатай мэдээ бөгөөд каннабис дээр суурилсан эмийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй зах зээлийн бодит байдлыг харуулж байна” гэж эмийн шинэчлэл хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтарсан хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
1961 онд каннабисыг хориглох тухай анхны шийдвэр нь шинжлэх ухааны үндэслэлгүй байсан бөгөөд колоничлолын ялгаварлан гадуурхах үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үндэс суурьтай байсан гэж үзжээ.
“Энэ нь олон зууны турш каннабисыг эмийн, эмчилгээний, шашны болон соёлын зорилгоор өсгөсөн, ашиглаж ирсэн олон нийтийн эрх, уламжлалыг үл тоомсорлож, дэлхий даяар сая сая хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шоронд хоригдоход хүргэсэн.” гэж зарим эрдэмтэд үзжээ.
VICE