• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 2 сарын 14
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог

    Загас, хоёр нутагтан, мөлхөгч, хөхтөн амьтны Улаан данс 19 жилийн дараа шинэчлэгдлээ

    Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

    7.9 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний юань, доллар хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

    Сар шинийн өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүдийн хашааг нээж, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

    Хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

    Б.Мөнхбаатар: Э.Батбаяр нь Сангийн яаманд ажилладаг хүмүүсээр багаа бүрдүүлж, “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-аас ₮30 тэрбумыг шамшигдуулсан

    Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

  • Улс төр
    Монгол Улсад ногдох Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад намын дарга нь ёс зүйн сануулга өгснөөр уучлал гуйв

    Ж.Баярмаа: АН засаглах үед авлигын индекс буурдаг

    Цагаан сараар цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа

    Б.Энхбаяр: Гэмт хэргийн мэдээллийг шүүлтүүргүй олон нийтэд түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болж байна

    Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо дөрөв хоногийн өмнө улсын хилийн бүсийн 10 байршилд 34,000 га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан

    УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлаар АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа

    Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

    Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

    Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед хүйс гэж ялгалгүй сондгой настай үргээдэг

    Манж Монголыг өөрийн “колони” орон гэж нэрлэж байгаагүй

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

  • Дэлхий дахинд
    Ким Жон Ун залгамжлагчаараа өөрийн охиныг албан ёсоор сонгосон гэв

    Төрөлтөө өсгөхийн тулд гадаадаас эмэгтэйчүүдийг импортлох санаа гаргасан Өмнөд Солонгосын улс төрч намаасаа хөөгдөв

    Трамп өршөөл үзүүлсэн тохиолдолд Эпштейн агсны хамсаатан “нүцгэн үнэн”-ийг мэдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

    Бүдүүлэг жуулчдаас залхсан Япончууд интоорын цэцгийн баяраа цуцалжээ

    Дэлхий дахины тогтворгүй байдлын энэ үед хоёр улсын гадаад харилцаа чухал тэнцвэржүүлэгч хүчин зүйл болж байна

    Хятад улс цахилгаан автомашины хаалганы далд бариулыг аюулгүй байдлын шалтгаанаар хориглов

    Испани улс 16 хүртэл насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглосон дараагийн улс боллоо

    13 настай хүү далайд дөрвөн цагийн турш сэлж, гэр бүлээ аварчээ

    АНУ халдан довтолбол “бүс нутгийн хэмжээний дайн” дэгдэхийг Ираны удирдагч анхаарууллаа

  • Эрүүл мэнд
    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Энэтхэгийн Баруун Бенгал мужид илэрсэн Нипах вирусийн шинэ дэгдэлт Ази даяарх эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

    Энэтхэгт дэгдсэн нипах вирусийн халдварын улмаас Азийн орнууд хилийн хяналтаа чангатгаж эхэллээ

    Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ

    ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна

    Айраг лактоз задлах ферментийн нийлэгжилтийг сэргээх чадвартай

    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг  нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Зүүдний тайлал А үсэг

    Зүүдний тайлал А үсэг

    С.Баяр: Н.Энхбаяр өөрөө автоматаар УИХ-д орох Үндсэн хуулийн төсөл хийсэн байсан

    Ө.Шижир: Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Тог тасалсан хэвээр л байна. Худлаа ярьж байхаар хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм

    Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай япон сэтгэл зүйчийн зөвлөгөө

    Финлянд цахилгааныг кабельгүйгээр дамжуулах шинэ аргыг туршиж байна

No Result
View All Result

М.Батчимэг:Би генсек болохгүй

by
2017-01-06 12:16
in Үндэстэн
0
SHARETWEET

\"\"

-Танд шинэ оны мэнд хүргэе.
Шинэ он эхлээд удаагүй байгаа болохоор гэрэл гэгээтэй сэдвээр ярилцлагаа
эхэлье. Та Монголын алс ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Би Монголын заяа их
гэдэгт итгэдэг. Монголчууд өнөөдрийнхтэй зүйрлэх аргагүй хүнд нөхцөлд хөл
дээрээ босч, дэлхийд урьд хожид байгаагүй их гүрнийг байгуулж, хавьгүй хүнд
нөхцөлд тусгаар тогтнолоо сэргээн батжуулж чадсан ард түмэн. Одоогоос зуу
гаруйхан жилийн өмнө Монголын нөхцөл байдал ямар байлаа. Ерэн оны өмнөх
монголчууд яаж амьдарч байсан, өнөөгийн бидний амьдрал, өсч хөгжих боломж ямар
болов. Би түүхээ эргэн харах тусам өвөг дээдсээрээ, ямар ч хүнд үед өндийгөөд
босоод ирж чаддаг, Монголын ард түмэнд байдаг алсын хараа, зориг зүрх, оюун
ухаанаар бахархдаг. Өнөөдрийнхтэй зүйрлэхээргүй нөхцөл, зүйрлэхээргүй хүнд
асуудлуудыг хэдэнтээ даван туулж, оршиж, өндийн босч яваа үндэстэн шүү дээ.
Гэхдээ аз өөрөө тохиодоггүй гэдгийг л байнга санах ёстой. Монголчуудын аз
хийморь байнга л уужуу ухаан, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн үр дүн байсан.
Нөхцөл байдлаа өөрчлөх хичээл зүтгэл гаргахгүйгээр хувь заяандаа найдаад зүгээр
суух боломжгүй. Өнөөдөр ч өөрчлөхгүй бол болохгүй зүйл олон байна.

-Тухайлбал?

-Хамгийн гол асуудал
бид төрөө л төвхнүүлэх хэрэгтэй байна. Төргүйгээр үндэстэн оршихгүй, хөгжлийн
тухай төсөөлөх аргагүй. Монголын төр цаг өнгөрөх тусам архаг өвчинд баригдсан
хүнд өвчтэй хүн шиг болж байна. Эд эрхтэн нь аажмаар ажиллагаагүй болж байгаа
хүн мэт төрийн хамгийн чухал чадамжууд алдагдсаар, сүүлийн үед бүр
эрчимтэй доройтолд орж эхэллээ. Ерэн оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх
чөлөө, эд хөрөнгө гээд олон зүйлийг өгсөн ч тэр үед эхэлсэн төрийн тогтолцооны
задрал эмхэрч чадахгүй явсаар өнөөг хүрлээ. Ерэн онд эрх чөлөөний хувьсгал
хийсэн бол одоо мориноосоо бууж төрөө төвхнүүлэхгүй бол үнэхээр болохгүй хүнд
үед Монголд Улс тулж ирж байна. Цаг үе болгонд түүхийн даалгавар өөр байдаг.
Өнөөдөр хаашаа явж байгааг нь хэлэхэд хэцүү байгаа дэлхий ертөнцөд монгол
үндэстэн, Монгол Улс тогтож үлдэхийн тулд цаг үеэ мэдэрч, алдааг залруулж
урагшаа гишгэх ухаан, сэтгэл, зүрх зориг, эрч хүч аль аль нь хэрэгтэй байна.

-Хаанаас эхлэх вэ. Би таныг Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай
ярих болов уу гэж таамаглаж байна?

-Бид олон зүйлийг
ойлгож, мэдэрч, өөр хоорондоо ярьж, олон шаардлагатай өөрчлөлтийг олон жилээр
ярьж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байдал улам л дордоод байгаа шүү дээ.
Энэ юуных вэ?

-Би бол таны л хариултыг сонирхоод байна?

-Монголд хариуцлага
хүлээх, ажил хариуцах эзэн байхгүй болсных. Манайд хэн юуны төлөө хариуцлага
хүлээж байгаа юм бэ. Энэ улс оронд байгаа хамгийн том эрх мэдэл, төр засгийн
албан тушаал, хөрөнгө мөнгө хуваарилах эрх мэдлийг хэн нэгэнд ойлгомжтой
хариуцуулаагүй, 76 хүний тэг дунд хаяад өгчихсөн байдаг. Монголын улс төрчид,
үе үеийн УИХ-ын гишүүд үүнийгээ тойрч зодолдсоор, энэ их эрх мэдлийг
хуваалцахын тулд арай ажилтай, авхаалжтай, бизнес эрхэлдэг байсан хэд нь ч
хүртэл байдгаараа дэнчин тавьж, хөрөнгө эрх мэдлээ нэмэхийн тулд УИХ руу
зүтгэдэг болсоор удлаа. Гэтэл энэ олон хүнийг зодолдуулаад байгаа эрх мэдэл,
өндөр хариуцлагыг чинь бусад бүх улс оронд Ерөнхий сайд юм уу Ерөнхийлөгч гэж
нэг л хүнд ойлгомжтой оногдуулсан байдаг. Парламент нь хуулиа батлаад, Ерөнхий
сайд, Ерөнхийлөгчөө, Засгийн газраа ягштал хажуугаас нь харж хянах үүрэг
хүлээгээд байж байдаг. Бид Японд, Германд хэн дарга нь вэ, хэн хариуцлага
хүлээдэг вэ гэвэл торохгүй хэлнэ. Монголд хэн бэ гэхээр л хүмүүс гацчихдаг юм.
Өөрсдөө сайд томилж, мөнгөө хуваарилаад байгаа УИХ-ын 76 гишүүн хэнээсээ ч
хариуцлага нэхэж, хяналт тавих юм билээ. Төрийн эрх мэдлийг хуваарилах асуудлыг
Үндсэн хуулиар зохицуулдаг учраас л манайд байгаа энэ гажуудлыг арилгахын тулд
Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаас өөр гарцгүй болчихоод байгаа юм.

-Та Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар санал боловсруулах
судлаачдын ажлын хэсэгт багтсан байсан. Тэнд энэ асуудал нэлээн хүчтэй яригдана
байх. Тийм үү?

-Зөвхөн судлаачид,
хуульчдаас бүрдсэн энэ ажлын хэсэгт намайг судлаачийн хувьд урьсан юм билээ.
Угаасаа ч улс төрийн дүгнэлтээс илүү мэргэжлийн хүмүүсийн байр суурь, олон
нийтийн итгэл үнэмшил илүү чухал байгаа цаг. УИХ-ын сонгуулиас хойш Үндсэн
хуулийн судалгаагаа үргэлж­лүүлж, \”Үндсэн хуулийн эдийн засаг” гэдэг сэдэв рүү
шимтэн орж байна. Өнөөдөр зайлшгүй Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэхээс өөр
гарцгүй гэж үзэж байгаа асуудлуудыг л ажлын хэсэг, судлаачдын хүрээнд ярил­цаж,
судалгаа хийж, дүгнэлт гаргах байх.

-Гэхдээ нэг хэсэг нь \”Парламентанд нэг нам үнэмлэхүй олонх байгаа
үед Үндсэн хуулийн шинэчлэл хийх нь буруу” гэхэд нөгөө талд нь \”Харин ч энэ
давуу талаа ашиглаж, нэгдмэл байдлаар шинэчлэл хийх хэрэгтэй” гэх юм. Таныхаар
аль нь зөв хувилбар вэ?

-Зөв өөрчлөлт хийх
нь л зөв хувилбар. Зөв өөрчлөлт гэдгийг би судалгаатай, тооцоотой, олон нийтээр
сайтар хэлэлцүүлж, улс төр, нийгмийн зөвшилцөлд хүрсэн, ил тод үйл ажиллагаа,
итгэлцэлд тулгуурласан өөрчлөлтийг л хэлээд байгаа юм. Нэг нам олонх
байгаадаа эрдээд энэ бүхний эсрэг ажиллавал буруудна. Улс орноо хорлоно. МАН
үүнийг сайтар ухамсарлах ёстой. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх арга зам
зөв байх нь чухал болохоос бус аль нам олонх байгааг харж улс төрийн хожоо
гаргах гэж цаг хугацаа алдвал улс оронд, ард түмний амьдралд л улам хор
уршигтай. 2020 онд байгуулагдах парламентыг хүлээнэ гэж хийрхэх биш, ажлаа зөв
хий л гэж шаардах нь л чухал.

-Хэн шаардах вэ. Шаардсаны тань дагуу зөв ажиллана гэсэн итгэл
танд аль хэр байна вэ?

-Асуудлын гол нь явж
явж энд л байгаа. Өмнөх УИХ дээр олон намын төлөөлөлтэй ажлын хэсэг
гараад ажил­лаж байсан. Өөрчлөлтийн төсөл хүртэл боловсруулаад өргөн барьж л
байсан. Харамсалтай нь манай нам олон суудалтай, УИХ-ын удирдлагад байсан атал
энэ талаар хангалттай хүчин чармайлт гаргаагүй. Нам дотроо ч, нам хооронд ч энэ
чухал асуудлыг тойрсон хэлэлцүүлэг, зөвшилцөл өрнүүлээгүй унтуулах байдалтай
явсаар хугацаагаа дуусгасан. Өнөөдөрч манай удирдлагад байгаа хүмүүсээс энэ
чухал асуудлаар ямар ч зорилго, хүсэл тэмүүлэл харагдахгүй, нөгөө л хэдэн
компани тойрсон хэрүүл л үргэлжилж байна. Уг нь улс төр нь, засаглал нь эдийн
засгаа хойш татаад хөгжүүлэхгүй байгааг дээд зэргээр ойлгож л байх ёстой.
Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нэг хоёрхон гишүүн, нэг хэсэг хүн хэчнээн яриад
амар явчихдаг асуудал биш шүү дээ. Улс төрийн намын шийдэмгий үйл
ажиллагаагүйгээр урагшлахгүй. Ардчилсан нам үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх
улс төрийн том нам атлаа ийм байдалтай байгаад л гишүүд бид бухимдалтай, намын
шинэчлэл, өөрчлөлтийг нэн даруй хийхийг шаардаж байгаа. Өөрчлөлтийн төлөө
зоригтой манлайлаад урагшаа алхах хүн энэ намыг удирдах цаг болсон. Зөвхөн
Ардчилсан намд ч биш, Монголын төрд шинэ хүч, амьдрах эрч хүч хэрэгтэй байна.

-Та бид хоёрын яриа явсаар олны анхаарлыг ид татаж байгаа танай
намын шинэчлэлийн асуудал руу орохоос аргагүй болж байна. \”Ардчилсан нам 180
мянган гишүүнтэй” гэдэг та бүгдийн бахархал \”шинэчилсэн бүртгэлд 18 мянган
гишүүн хамрагдаад байна” гэдэг мэдээлэлд цохигдох шиг боллоо. Шинэчилсэн
бүртгэл удахгүй дуусна. Энэ тоонэмэгдэж шалихгүй л болов уу. Та энэ талаар юу
хэлэх вэ?

-Ардчилсан намд
шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсны бас нэгэн том нотолгоо л гэж хэлмээр байна.
Өнөөдөр ажиллаж байгаа намын удирдлага аль өнгөрсөн зун л ажлаа өгнө гэж
мэдэгдэж, удирдлагын халаа сэлгээ хийх, шинэчлэлийг эхлүүлэх ҮЗХ-ны хурал
долдугаар сард эхэлсэн шүү дээ. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүс бүх үйл явцыг
санаатай хойш татсаар арванхоёрдугаар сар хүргэж арай гэж их хурлаа хуралдуулж,
шинэ жил, цас зудтай үеийг тааруулан бүртгэл эхлүүлж, хоног хугацаагаар
хэтэрхий шахлаа. Орон даяар гишүүнтэй том намын бүртгэлийг ингэж зохион
байгуулж болно гэж үү. Аль зунаас л эхлүүлэх байсан ажил шүү дээ. Дээр нь олон
газар намын үүрийн байргүйгээс гишүүд хаана бүртгүүлэхээ мэддэггүй, байртай
зарим газрын үүрийн дарга зориуд хүссэн хүнээ бүртгээд, хүсээгүйгээсээ зугтааж
байгаа тохиолдол хүртэл олон гарч байна. Ингэж явсаар дөнгөж шинэ оны өмнөх
өдрүүдэд намын төв байран дээр бүртгэл эхлүүлсэн. Баярын амралт өчигдөр л
дууслаа шүү дээ. Зуун наян мянган хүнийг бүртгэх зохион байгуулалтын ч, цаг
хугацааны ч ямар ч боломж байсангүй. Ийм нөхцөлд намын гишүүдийн урам, идэвх
оролцоо муу байгаад гайхах юм алга.

-Та нар тэгээд бүртгэл ийм байдалтай явж байгааг шүүмжилж,
өөрчлүүлж болдоггүй юм уу?

-Ардчилсан намын
дотоод хүч, амьдрах, шинэчлэх чадвар нь дутагдлаа дотроо илэн далангүй
шүүмжилж, өөрчлөхийн төлөө тэмцдэгт л байдаг. Мэдээж байнга л ярьж, шүүмжилж л
байгаа шүү дээ. Өөдөөс нөгөө \”Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг тал еэвэн
барьчихаад нөгөө тал нь энэ гэж эргүүлж тойруулж харуулаад байдаг шиг
аргацаасан тайлбар сонсч аргаа барсаар их хугацаа өнгөрч байна. Намыг аргалж,
зальдаж, эсвэл хүчээр муйхарлаж удирдах гээд цаашаа явах аргагүй болсныг
сүүлийн үеийн манай намын байдал улам тод харуулж байна. Ний нуугүй хэлэхэд
хуучин хүмүүсээс шинэ зүйл, шинэ сэтгэлгээ, бүтээлч арга барил хүлээгээд
нэмэргүй болчихож. Гишүүд ч хардана уу гэхээс хүндэлж сонсохоо ч больчихож.
УИХ, орон нутгийн сонгуульд манай нам ямар зохион байгуулалттай оров, зунжин
намаржин ганц ҮЗХ хуралдуулах гэж юу болов, удаан хүлээсэн намын их хурлын
зохион байгуулалт ямар байв, өнөөг хүртэл үргэлжилж байгаа энэ бүх нөхцөл
байдал биднээс зөвхөн эрс шийдэмгий өөрчлөлтийг л шаардаж байна. Намын
удирдлагад үе солигдож шинэ хүн гарч ирэхгүйгээр цаашдын ирээдүйгээ ярих ямар ч
боломж энэ намд алга. Ийм нөхцөлд 2020 оны сонгуулийн ялалтын талаар мөрөөдөх ч
хэрэггүй.

-Үе солигдно гэхээр зарим хүмүүст их л эмзэг тусч байгаа байх
даа. Та хуучин хүмүүс гэж нэлээд хатуу хэлж байна. Та өөрөө, тантай хамтран
зүтгэгч Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр бүгдээрээ УИХ-ын
гишүүн,
сайд гээд эрх мэдэлтэй л явсан хүмүүс шүү дээ. Танай үеийнхэн шинэд тооцогдох
уу?

-УИХ-ын нэг гишүүн,
Засгийн газрын нэг сайдад идэвхтэй ажиллавал салбарын бодлого шийдвэрт нөлөөлөх
өргөн боломж байдаг. Энэ талаар зөв­хөн таны нэрлэсэн энэ гурван хүн биш,
Ардчилсан намын гишүүд дунд сайн ажилласан, улс оронд хэрэгтэй ажил амжуулж
ирсэн хүн олон бий. Одоо бол та бид хоёр хувь хүн, хувь улс төрчийн үйл
ажиллагааны тухай биш, Ардчилсан нам гэж их айлын өрхийн тэргүүн ямар байх, энэ
айл энэ улс оронд гай болох уу, гавьяа байгуулах уу гэдэг тухай ярьж байгаа шүү
дээ. Намын дотор байгаа нөөц бололцоо, эрч хүчийг дардаг, унтраадаг,
зөрчилдүүлж дундаас нь өөртөө ашиг олохыг боддог биш, гишүүн бүртээ боломж
олгодог, үзэл санаа, итгэл үнэмшлийг нь нэгэн зүгт нэгтгэн дагуулж чаддаг, тэр
нь Ардчилсан намыг ч, Монгол Улсыг хөг­жүүлэх дундаршгүй хүч болдог тийм
удирдагчийг л хүмүүс хүсэмжлээд байгаа. Энэ утгаар хорь гаруй жил нам удирдсан
нэг үеийнхнийг хуучин хүмүүс гээд байгаа юм. Тэднийг нам удир­дах ажлаасаа хойш
сууж, дараа үеийнхэндээ хариуцлагаа үүрүүлээч гээд байгаа юм. Үүнийг л үе солих
гэж ойл­гож байгаа болохоос бус Ардчилсан нам ахмад үеэ үгүйсгэх тухай яриа огт
биш.

-Гэхдээ та УИХ-ын гишүүн байхдаа намаа үе үе шүүмжилчихдэг
байгаа хүмүүсийн нэг байсан шүү дээ?

-Би Ардчилсан намыг
монголчуудын бүтээсэн үнэт зүйл гэж боддог. Энэ нам олон мянган гишүүдийн
хичээл зүтгэлээр, ардчилал, эрх чөлөөнд хайртай, ардчилсан намд найдаж дэмждэг,
санал өгдөг зуу зуун мянган монголчуудын хүчээр л үндэсний хэмжээний нам болж
төлөвшсөн. Ард­чил­сан нам Монголд хэрэгтэй, энэ нам эрүүл, хүчтэй улс төрийн
хүчин байж чадвал бидний, миний үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж боддог
Ардчилсан намын олон гишүүдийн адилаар би шүүмжлэлээ илэн далангүй хэлсээр
ирсэн. 2012 онд дөнгөж УИХ-ын гишүүн болсныхоо дараа би \”Ардчилсан намд Улс
төрийн товчоо бий болсон” гэдэг ярилцлага өгөөд намынхаа дарга нараас нэлээн
зэмлэл сонсч байлаа. Тэр үед л хэдхэн фракцын дарга нар гишүүдээсээ тасарч,
арын өрөөнд асуудлаа яриад шийдчихдэг арга барилаа өөрчилсөн бол, олон зуун
мянган жирийн гишүүдээ, үгүй ядаж УИХ-д сууж байгаа бүлгийн хэдэн гишүүдийнхээ
шүүмжлэлийг хүлээж авдаг байсан бол алдаа хамаагүй бага гарах байсан л гэж
боддог.

-Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигчид бүгд
өөр, өөрийн түүхтэй, давуу сул талтай хүмүүс. Танай намын гишүүд хэнийг нь илүү
дэмжих хандлагатай байна?

-Хүмүүс янз бүрийн л
байр суурь хэлнэ. Гишүүдийн зарим нь нэр дэвшигчдийг миний манай фракц гэж
дэмжиж байгаа тал байна. Зарим нь их мөнгө хөрөнгө зарцуулсан том зохион
байгуулалт хийж гишүүдээ татахыг хичээж ч байх шиг байна. Зарим нэг нь өрөвдөх,
өрөвдүүлэх тактикаар ч явж л байх шиг байна. Би хувьдаа Ардчилсан намын гишүүд
сонголтоо хийхдээ нэр дэвшээд явж байгаа таван хүний төлөө биш, улс орны
ирээдүй, Ардчилсан намын ирээдүй, өөрийнхөө ирээдүйг бодож сонголтоо хийгээсэй
л гэж бодож байгаа. Хамгийн наад зах нь 2020 оны сонгуулиа бодох ёстой. Тэр үед
нийт сонгогчдын 70 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний саналаар
л асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр манай өрсөлдөгч МАН-ын томилсон Ерөнхий сайд нь
дөнгөж 40 гарч байгаа, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь гуч гаруйхан насны
залуу байна. Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд яг үнэндээ залуусын саналаар
ялагдсан. Залуу үе, нийгэм Ардчилсан намыг хөгшчүүдийн нам гэж харж байна. Ийм
нөхцөлд манай намын нүүр царай шинэчлэгдэхгүйгээр 2020 оны УИХ, орон нутгийн
сонгуульд тэсч үлдэхгүй.

-Зарим талаар харахад танай намын гишүүд их итгэл алдарсан байх
шиг. Хүмүүс энэ сунгаанд юунд найдаж саналаа өгөх ёстой юм бэ. Танд тухайлбал
Ардчилсан нам ингээд босоод ирнэ дээ гэдэг итгэл аль хэр байна вэ?

-Хүмүүсийн урам
хугарсан тал байгаа. Гэхдээ Ардчилсан намд гарах гарц байхгүй болчихоод байгаа
юм биш. Нэг үеийнхнийг дагасан хагарал, хэрүүл тэмцэл л хүмүүсийг залхааж,
сульдааж байна. Нам доторх бүтээх, босгох хүч, ирийг мохоож байна. Бид харь
гариг дээр амьдрал зохиох тухай биш, нэг байгууллага босгох тухай л ярьж
байгаа. Намын дүрмээ барьдаг болох, хурлаа цагтаа хийдэг болохоос л эхлэх ажил.
Байгууллагыг бүтээж босгох, эрүүл саруул байлгах, хэвийн, үр бүтээлтэй
ажиллуулах гэдэг чинь сэтгэл, мэдлэг, туршлага гурав байвал санаанд багтах
аргагүй, бүтэхгүй хэцүү ажил биш шүү дээ. Ардчилсан намаас арав дахин
боловсронгуй засаглалтай, гуч дөчтэй залуус удирдсан хувийн компаниуд өнөөдөр
Монголд олон байна. Орон даяар шахуу сүлжээтэй, зохион байгуулалт сайтай төрийн
бус байгууллагууд хүртэл байж л байна. Гол нь бүтэц тогтолцоо, дүрэм журам нь
зөв байж, дарга нь зарчим дээрээ бат зогсдог, дүрмээ барьдаг, дураараа аашилж
гишүүдээ алагчилдаггүй байхад л Ардчилсан нам хоёр гуравхан жилийн дотор өнгө
засч, эрч хүч нь дахин цэцэглээд ирнэ. Ахмадаа сонсч, эмэгтэйчүүд, залуусаа
хүлээн зөвшөөрч, тэгш эрхтэйгээр ширээнд суулгах соёл, сэтгэлзүй төлөвшөөд
ирэхэд л энэ айлын доторх уур амьсгал зөөл­рөөд, өөр болоод ирнэ. Ажлаа зөв
зохион байгуулж, илүү нээлттэй, олон хүн оролцуулж асуудлаа шийддэг болоход,
замбараагүй, зохион байгуулалтгүйгээсээ болж гишүү­дээ бухимдуулж, хэрэлдүүлдгээ
больчиход л их өөрчлөлт гарна. Гол нь үүнийг ярих биш, бодитойгоор хийдэг
удирдлагатай болохын тулд л бид намын шинэчлэлийн төлөө явж, намын даргын
сунгаа хийж байгаа.

-Таныг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох
магадлалтай гэдэг яриа олонтаа гарч байна. Хэрэв ийм санал ирвэл танд хүлээж
авах бодол бий юу?

-Тийм бодол байхгүй.
Би албан тушаал хайгаагүй, гар нийлж ажиллаж, намаа шинэчлэх баг бүрдээсэй гэж
хүсч, үүний төлөө ч ажиллаж байгаа. Хүн зөв цагт зөв газраа байх их чухал гэж
би боддог. Энэ нь заавал ямар нэгэн албан тушаал байх албагүй.

-Ардчилсан намын даргын сунгаа нийт монголчуудын хувьд аль хэр
ач холбогдолтойгэжбодожбайна?

-Ардчилсан намын
ирээдүй ямар байхаас миний үр хүүхдийн ирээдүй ихээхэн хамаарна гэж би боддог.
Яагаад гэхээр Монгол улс ардчилсан орон. Сүүлийн 27 жилдбидний хуримтлуулсан
хамгийн үнэтэй баялаг бол эрх чөлөө. Бид хувь хүнийхээ хувьд ч, улс
үндэстнийхээ хувьд ч өөрийнхөөрөө амьдрах, хөгжих эрх чөлөөг хүсч байгаа. Энэ
бол монголчуудын хувьд ямар ч мөнгөн хуримтлал, материаллаг баялгаас үнэтэй
зүйл. Бид чинь хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг омголон
философитой ард түмэн. Эрх чөлөөгүй болсон хүн, эрх чөлөөгүй үндэстэн яаж зовж
байгааг харах гунигтай. Энэ эрх чөлөө ардчилалтай, Ардчилсан намтай хамт
монголчуудад ирсэн. Цаашдаа ч энэ үнэт зүйлийг эргэлзэхгүй тээж, Монголчуудын
үндэсний уламжлал, үндэсний эрх чөлөөг хайрлаж манаж, уруудаж доройтох үед
уриалж дуудах, сануулж сэрээх чадалтай улс төрийн хүчин Монголд тун хэрэгтэй.
Энэ утгаараа Ардчилсан нам өнөөгийн доройтлоо илааршуулж, Ард түмний нам,
гишүүдийнхээ нам болох нь үнэхээр чухал. Энэ зорилго биелэх эсэх нь Ардчилсан
намын даргын сунгааны үр дүнгээс ихээхэн хамаарна.

эх сурвалж: zone.mn
ShareTweet

Related Posts

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог
Онцлох мэдээ

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог

2026-02-13 20:38
Загас, хоёр нутагтан, мөлхөгч, хөхтөн амьтны Улаан данс 19 жилийн дараа шинэчлэгдлээ
Нийгэм

2026-02-13 16:05
Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ
Нийгэм

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

2026-02-13 15:12
}

Шинэ мэдээ

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог

Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог

by undesten
2026-02-13 20:38
1

Загас, хоёр нутагтан, мөлхөгч, хөхтөн амьтны Улаан данс 19 жилийн дараа шинэчлэгдлээ

Загас, хоёр нутагтан, мөлхөгч, хөхтөн амьтны Улаан данс 19 жилийн дараа шинэчлэгдлээ

by undesten
2026-02-13 16:05
0

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

by undesten
2026-02-13 15:12
0

7.9 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний юань, доллар хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

7.9 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний юань, доллар хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

by undesten
2026-02-13 14:32
0

Сар шинийн өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүдийн хашааг нээж, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сар шинийн өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүдийн хашааг нээж, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ

by undesten
2026-02-13 14:26
0

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

by undesten
2026-02-13 14:13
0

Хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

Хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

by undesten
2026-02-13 13:18
0

Б.Мөнхбаатар: Э.Батбаяр нь Сангийн яаманд ажилладаг хүмүүсээр багаа бүрдүүлж, “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-аас ₮30 тэрбумыг шамшигдуулсан

Б.Мөнхбаатар: Э.Батбаяр нь Сангийн яаманд ажилладаг хүмүүсээр багаа бүрдүүлж, “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-аас ₮30 тэрбумыг шамшигдуулсан

by undesten
2026-02-13 13:00
0

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

by undesten
2026-02-13 10:53
0

Зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сум цагаан зудтай байна

Зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сум цагаан зудтай байна

by undesten
2026-02-13 10:50
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай