• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

  • Улс төр
    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Г.Чулуунбаатар: Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсний шинэчлэлийг хамтран шийдвэрлэнэ

by
2017-08-14 16:05
in Нийслэл
0
SHARETWEET
 
\"\"

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын  сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

\”Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд \”Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд \”Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдвийн дор уулзалт-сургалтыг  зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн арга хэмжээнд аймаг, дүүргийн БСУГ-ын удирдлага, ахлах мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл бүхий 30 гаруй мянган хүн хамрагдана. Тус уулзалт-сургалтад хамрагдсан сургагч багш нар орон нутаг, дүүрэгтээ дээрх сэдвээр сургалт зохион байгуулах юм.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын \”Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-ыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт багш нар аа,  

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа, 

Эрхэм хүндэт боловсролын ажилтан, албан хаагчид аа,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Юуны өмнө хичээлийн шинэ жилийн босгон дээр та бүхэнтэйгээ уулзаж, илэн далангүй ярилцах болсондоо сэтгэл хангалуун  байгаагаа илэрхийлье. Өнөөдөр би  сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зарчим, хийхээр төлөвлөж  ажлынхаа хүрээ, чиглэлийг танилцуулж, санаа бодлыг чинь сонсож,  илүү сайн ойлголцохыг гол зорилгоо болголоо.

Мөн хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажил, цаг үеийн тулгамдсан  асуудлуудаа ч хэлэлцэнэ. Энэ бүх асуудлаар та бүгдийгээ сонсоно, санал, санаачилга бүхнийг дэмжиж хамтран ажиллахыг хичээх болно.

Эрхэм хүндэт хамтран зүтгэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид  ээ, 

Би боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд томилогдсоноос хойш салбарын нөхцөл байдалтай анхааралтай танилцаж байна. Үүссэн нөхцөл байдлын ерөнхий дүр зураг, чиг хандлага тодорхой болж байна. Боловсролын салбарын хөгжил өөрчлөлтийн  аль ч цаг үед оносон  зүйл их бий , анхаарч залруулах шаардлагатай алдаа дутагдал ч бас багагүй байгаа. Үүнийг амьдрал, нөхцөл байдал надад ойлгуулж  байна.

Мөн та бүхэн тодорхой  мэдэж, бидэнд хэлж,  бас анхааруулан сануулж   байгааг ч ойлгож байна. Ийм нөхцөлд  салбарын бодлого, үйл ажиллагааг удирдаж байгаа хүн ажиллах зарчимаа тодорхой   ойлгомжтой байлгах нь  ихээхэн чухал  гэж би боддог. Тийм болохоор ажилдаа баримтлах гол зарчимыг цөөн үгээр илэрхийлж хэлье.

Нэгдүгээрт, бодлогын залгамж чанарыг хангана. Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил бий болсон ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, монголын хөрсөнд үржиж соёолж чадсан дэвшилтэт бүхэн тасалдаж, тасрах ёсгүй.

Хоёрдугаарт, ямар нэг судалгааг тооцоогүйгээр, салбарынхаа ажилтан, багш, суралцагсад, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсож хэлэлцүүлэхгүйгээр муйхар өөрчлөлт, дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.

Гуравдугаарт, багш боловсролын салбарын ажилтууд, суралцагсдын хөдөлмөр бодитой, шударга үнэлэгдэх учиртай. Энд ямар нэг хэлбэрийн ялгаварлал, субьектив хандлага байж таарахгүй.

Дөрөвдүгээрт, багш нар, манай салбарын ажилтан ажилтнууд ногдсон ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэх  нийгмийн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдахаас өөр аргагүй.

Тавдугаарт, бүх шатанд эрх хийгээд  үүргийн, хөдөлмөрийн сахилга хийгээд  хариуцлагын, хууль  хийгээд ёс суртахууны зохистой нэгдэл хангагдаж байх нь чухал. Энд төвлөрөл бие даасан байдлын зохистой харьцаа хадгалагдах ёстой. Энэ таван гол зарчимыг салбарынхаа ажилд хэвшүүлэхийг би  хичээн зүтгэх болно.

Боловсролын салбарын хөгжил, өөрчлөлтийн ойрын ирээдүйн явах зүг, хүрэх түвшин бидэнд тодорхой байгаа. Энэ бол юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн   зорилтууд мөн. Үүнийг та бид үр дүнгийн гэрээ, сургууль хамт олноо хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөндөө  нэгэнт  тусгаж баталгаажуулсан билээ.

Боловсролын салбарт тодорхой шинэчлэл шаардлагатай гэдэгтэй маргах хүн бараг байхгүй. Харин юуг? Яаж? гэдэг дээр ярилцаж ойлголцох олон асуудал бий. Бид бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зарим нэг хүнийг халж солих төдийг шинэчлэл гэж ойлгодог гэнэн төсөөллөөс салах учиртай. Шинэчлэл нэрээр хий хоосон бужигналдаад байх шаардлагагүй. Өөрчлөлт шинэчлэлийн гол зүйл бол сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил, удирдлагын менежментийн хүрээнд хийгддэг зүйл. Бид өнөөдөр чухамхүү ийм шинэчлэлийн тухай ярилцахыг зорьж байна.

Юуны өмнө  үр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хиймээр байна

Өнөөгийн монголын боловсролын хамгийн эмзэг, хамгийн сул зүйл бол үнэлгээний асуудал болж байна. Манай боловсролын үнэлгээний шаардлага, шалгуур, хэмжигдэхүүн, арга хэрэгсэл, арга зүй, тогтолцоо оновчтой бус, ойлгомжгүй, зарим тохиолдолд бараг ор нэрийн төдий зүйлс ч цөөнгүй  байна.

Бид сургалтын хөтөлбөрийг ч, сурагчийг ч, багшийг ч, байгууллагыг ч, үйлчилгээнийхээ үр дүнг ч бодитой, тодорхой, бүрэн үнэлж чадахгүй байна.  Багшийн дүн үнэн байдаг, шалгалтын дүн бодитой байдаг ил, тод нээлттэй шалгалтын систем, тогтолцоотой болох шаардлага бидний хойш тавьж боломгүй шинэчлэлийн зорилт болоод байна. Үр дүн, стандартад суурилсан үнэлгээний систем, тогтолцоотой болох зорилгод нийцүүлэн үнэлгээний шинэчлэлийг хийж, үр дүнгээ бодитой, тодорхой, үнэн үнэлдэг болохын төлөө хамтаараа хүчин чармайлт гаргахыг та бүхэндээ уриалж байна.

Бие даасан, ил тод, нээлттэй удирдлага, менежметтэй болох нь шинэчлэлийн бодлогын гол зорилтын нэг мөн  

Таны хүүхэд сургуульд хэрхэн сурч байна вэ? Таны хүүхэд юу сурч, юу чаддаг болж байна вэ? Таны хүүхдийн багш, сургалтын менежер, захирал үр дүнтэй ажиллаж чадаж байна уу? Таны хүүхдийн сургуулийн сургалтын чанар, үр дүн ямар байна вэ? Таны сум, дүүрэг, аймгийн сургалтын чанар, үр дүн нь сайн байна уу аль эсвэл…? Ахиц өөрчлөлт байна уу? гэдэгт хариулт, мэдээлэл авах ил, тод байдлыг хангахын төлөө ажиллах ёстой. Багш, захирал, даргын гээд бүх л хүний ажлын үр дүн, ахиц, өөрчлөлт нь түүний үйлчилгээ, ажлын үр дүн шууд хэрэглэгч, олон нийтийн өмнө ил тод нээлттэй байдаг тийм ойлгомжтой тогтолцоо бүрдүүлхийн төлөө хамтдаа зүтгэж ажиллацгаая. Энд сурагч, багш, сургууль, боловсролын хэлтэс, газрын гээд боловсролын бүхий л мэдээллийг багтаасан Боловсролын удирдлага, мэдээллийн системийг бий болгох асуудал хамаарна. Ийм системтэй болсноор төрийн бүхий л өмч, хөрөнгө, түүний ашиглалт, төсөв, санхүүжилт, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашгийг тооцох боломж бүрдэх болно.

Нөхцөл байдлын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй, тасралтгүй, тогтмол дүн шинжилгээ хийдэг системтэй болсноор боловсролын үйл явцыг ухаалгаар жолоодож, боловсролын үйлчилгээг үр дүнтэй, өгөөжтэй болгоход чухал алхам болно гэж үзэж байна. Байгууллага,  сургууль, хамт олны  бие даасан байдлыг бодитой хангахын тулд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын хэлтэс, газрын дарга нарт өөрсдийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай цалин хөлс, томилгоо, санхүү, төсвийн, захиргааны удирдлагын бололцоотой бүх эрхийг шилжүүлэх нь зүйтэй.   Харин шилжиж буй аливаа  эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ олон нийт, хэрэглэгчийн хяналт, хууль, тогтоомжоор заагдсан хүрээ хязгаарын дотор хариуцлагатай ажиллахыг шаардах болно.

Сургууль, багш нарт академик эрх чөлөөг, хариуцлагын хамт шилжүүлэх нь шинэчлэлийн бодлогын нэг чухал чиглэл гэж үзэж байна

Манай улс 2005 оноос эхлэн 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос эхлэн 12 жилийн тогтолцоонд шилжиж, хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлж, ерөнхий боловсролын бүтэц, тогтолцооны хэлбэрийн хувьд дэлхий дахины нийтлэг жишигт улам бүр ойртож байна. Суралцагчдад мэдээлэл дамжуулах, шинжлэх ухааны судлагдахуунд суурилсан саланги тусдаа мэдлэг олгох сургалтын зарчмаас мэдлэг бүтээлгэж эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй, бодит ур чадвартай болгоход чиглэгдсэн байдлаар сургалтын агуулга хөтөлбөр, үнэлгээ, арга зүйг өөрчлөн шинэчлэх ажлыг ерээд оны төгсгөлөөс эхлэн өнгөрсөн 16-18 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа.

Агуулгын өөрчлөлт хийх өөр нэг зайлшгүй хэрэгцээ нь 10 жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн, сургуульд элсэх нас 8 наснаас 6 нас болж өөрчлөгдсөнтэй холбоотой байсан гэдгийг бид ойлгож байгаа.

Манай улсад 1990-ээд  он хүртэл дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг \”Хичээлийн программ” гэж нэрлэж байсан.

1998 оноос бага, дунд боловсролын агуулгын стандарттай болж, сургалтын хөтөлбөрийг \”Цөм хөтөлбөр” гэж нэрлэсэн.

2004 оноос цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт хэрэгжсэнээр сургалтын хөтөлбөрийг \”Агуулгын үлгэрчилсэн хүрээ”, 2007 оноос \”Үндэсний хөтөлбөр”, 2010 оноос \”Сургалтын хөтөлбөр”, 2014 оноос \”Цөм хөтөлбөр” гэж нэрлэж байна.  Энд зөвхөн нэр өөрчлөгдсөн төдий биш гэдгийг та бид мэдэж байгаа. Гэхдээ манай боловсролын агуулга үндсээрээ эвдэрч олон улсын нийтлэг жишгээс гажаагүй гэдэгтэй санал нийлэх болов уу. Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ.

Нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй. Бас ямар нэгэн туршилт гээч зүйлийг хийхгүй ээ. Боловсролын аливаа ноу хау, инноваци, технологийн туршилтыг  шууд сургууль, хүүхдүүд дээр хийгээд байх тийм бодит хэрэгцээ байхгүй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд сургалтын хөтөлбөрийн талаар хангалттай  их өөрчлөлт, шинэчлэл  хийжээ. Одоо байгаа хөтөлбөрөө үнэлж, хэрэгжих баталгааг нь хангаж, боловсронгуй болгох ажлыг гүйцээхэд голлон анхаарна. Нэгэнт бий болгочихсон зүйлээсээ хэрэгтэйг нь  бататгана. Шалгуур даагаагүй, манайд тохирохгүйгээ нэгэнт харуулсан зүйлийг нь  засаж залруулна.

Ямар нэгэн туршилт гээч зүйлийг хийхгүй ээ.

Цаашдаа монголын боловсролын тогтолцоо харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх тийм хувилбарыг бий болгож бэхжүүлхийн  төлөө ажиллах болно. Энд та бүхний оролцоо, идэвхи санаачилга нэн чухал гэдгийг зориуд онцолмоор  байна.Өнөөдөр боловсролын үндсэн асуудал нь сургалтын чанар болоод байна.

Сургалтын чанар нь сургалтын хөтөлбөрөөс биш, үндсэндээ сургалтын зохион байгуулалтаас хамаарч байгаа гэсэн дүгнэлтийг бид хийж байгаа. Одоогийн байдлаар ЕБС-ийн  сурагчдын ачаалал нэн өндөр, олон тооны хичээлийг хүүхэд бүр заавал үздэг, тэгээд чанар, үр дүн нь хангалттай биш хэвээр байна.

Сургалтыг хэрхэн, яаж зохион байгуулахыг  дээрээс тогтоосон, хатуу, нэг загвартай, хэт баригдсан байдлыг халж, суурь стандартын хүрээнд  боломжтой бүх эрх мэдлийг багшид, сургуульд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж  байна. Энд эрх чөлөө, хариуцлага хамтадаа  шилжих бөгөөд ийм бололцоог хангасан сургалтын төлөвлөгөөний шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага  бий болно гэсэн үг.

Тухайлбал, ахлах ангид сурагчид сонирхол хэрэгцээ, ирээдүйд эзэмших мэргэжлийн сонголтод суурилсан, уян хатан сургалтын зохион байгуулалттай болж, нэг сурагчийн заавал үзэх хичээлийн тоог бууруулж, сонголтын хичээлийн тоо, боломжийг өргөжүүлж болох юм. Манай боловсролын тогтолцоо нэлээд онцлогтой. Өнөөгийн байдлаар Монголын сургууль бүр адилхан биш байна.

Бид нөхцөл, бололцооны хувьд ондоо, байгаль, цаг агаар, амьдрал, ахуйн хэв шинж эрс өөр, дэд бүтэц, харилцаа холбоо, нийгмийн үйлчилгээ, амьдралын чанар, багшлах боловсон хүчний мэргэжлийн чадварын хувьд ялгаатай сургуулиудтай байна. Ийм ялгаатай нөхцөлд нийтлэг зорилготой боловсролын үйлчилгээг хэрхэн адил тэгш боломжтойгоор хүргэх вэ? Энэ бол боловсролын яам, монголын боловсролын институцуудын хувьд  томоохон сорилт, маш нухацтай судалж шийдвэрлэх том асуудал юм. Үүнийг шийдвэрлэхиййн тулд нэг талаас, мэдээлэл, холбооны технологийг боловсролд өргөнөөр нэвтрүүлэх, нөгөө талаас,  орон нутаг, сургуулийн бие даасан байдлыг хангах, сургууль, багш нарт эрхийг шилжүүлэх арга замыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Хүүхдийг монгол хүн болгож, монголын соёл, уламжлал, үндэсний дархлааг бэхжүүлэх нь аль ч үеийн шинэчлэлд улаан шугам болгож баримтлах бодлогын стратеги байх ёстой

Боловсрол бол зөвхөн хүнд мэдлэг олгоход чиглэгдэх ёсгүй.  Ерөнхий боловсролын сургуулийн эрхэм дээд зорилго нь хүүхдийг Монгол хүн болгон төлөвшүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой.  Өнгөрсөн хугацаанд мэдлэг олгоход түлхүү анхаарч, хүүхдийг хүн болгож хүнийг төлөвшүүлэх тал дээр бага анхаарч ирсэн. Хэчнээн өндөр мэдлэг, боловсролтой ч зөв хандлага, ёс суртахуун, хүмүүжилгүй хүмүүс олширвол боловсролын байгууллагын үндсэн зорилго хангагдахгүйд хүрнэ. Ийм учраас хүүхдийг зан заншил, ёс суртахууны хувьд төлөвлшүүлэх нь манай боловсролын анхаарч шийдвэрлэх ёстой нэгэн үндсэн асуудал болоод байгаа юм.

Нэг сурагчийн заавал үзэх хичээлийн тоог бууруулж, сонголтын хичээлийн тоо, боломжийг өргөжүүлж болох юм.

 Үндэснийхээ хэл, соёл, ёс заншил, уламжлалыг хүүхэд залуучууд маань эзэмшиж, эрхэмлэж, түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх ёстой. Энэ асуудал ч гэсэн хүнийг хүн болгож төлөвшүүлэх, хөгжүүлэхэд хамааралтай. Өөрөөр хэлбэл, сургуулийг хүүхэд хүн хөгжиж төлөвших төв байхаар хөгжүүлэхийг  эрхэмлэх ёстой.

Монгол хэлний сургалтын хэтэрхий хэл зүйжсэн, хэт дүрэмжсэн хандлагыг өөрчилж, сурагчдыг монгол хэлний хэрэглээний бүрэн чадвартай болгох монгол хэлний цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Монгол хэлний хичээлийн зорилгыг бичиг үсэгт тайлагдаж, бичиг үсэг, харилцааны чадварыг хөгжүүлэх төдийгүй монгол хүний сэтгэлгээ, үндэсний дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлхэд гол анхаарлаа хандуулах нь чухал байна.

Уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлийн дадлага хичээл, хавсрага хичээл гэж үздэг явцуу үзэл баримтлалыг өөрчлөх ёстой. Уран зохиолын хичээлийн зорилго, агуулгыг монгол өв уламжлал, ёс заншил, соёл, түүхийг таниулдаг, өвлүүлдэг, эх оронч, үндэсний бахархал, дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл уран зохиолын хичээлийг бие даан  судалдаг байх, Монголын түүхийн хичээлийг бүх ангид үздэг  байхаар өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Боловролын шинэчлэлийн ачааны хүндийг гагцхүү багш нар үүрч гардаг учраас багшийн хөгжлийг цогц байдлаар хангах нь  бодлогын төвд байх ёстой асуудал мөн

Улсын үндэс, хөгжлийн хөдөлгөгч хүч нь эрдэнэт хүмүүн байдаг. Улсын хөгжил хүнээс хамаарч, хүний хөгжил багшаас шалтгаална. Шавийн эрдэм багшаасаа ч гэдэг үг бий. Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн.  Ийм эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай  үүргийг манай үе үеийн багш нар нэр төртэйгээр биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Багш нарын цалингийн тухайд

\"\"

Монгол Улсын Төр, Засгийн газраас багшийн ажиллах нөхцөл бололцоог хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямагт анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана гэдэгт эргэлзэх зүйлгүй. Монгол Улсын Төр, Засгийн газрын боловсролын бодлогын суурь зарчим нь ч  багшийн хөгжлийг хангаж, чанартай боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа гэж үзэж болно. Сүүлийн үед багшийн цалин хөлсний талаар нийгмийн мэдээллийн сүлжээ, хэвлэл, мэдээллээр хэлэлцүүлэг явж байна. Багшийн цалин хөлсний талаар зарим мэдээллийг өгч, цаашид энэ талаар баримтлах бодлогын чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцъя.

Төр, Засгийн газраас багшийн ажиллах нөхцөл бололцоог хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямагт анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана.

Багшийн үндсэн цалинг 2010 оноос үе шаттай нэмэгдүүлсээр өнөөдөр багшийн сүлжээний буюу үндсэн цалингийн дундаж  2007 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна.

Монгол Улсын 2017 оны нийт төсвийн 17.3 хувь буюу улсын нийт төсвийн бараг 5.0 төгрөг тутмын 1.0 төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг  боловсролын салбарт зарцуулж байна. Боловсролын салбарын нийт төсвийн 54.4 хувь болох 598.6 тэрбум төгрөг нь ерөнхий боловсролд буюу ерөнхий боловсролын сургуулиудад ногдож байна.

Ерөнхий боловсролын салбарын 2017 оны нийт төсвийн 68.3 хувь болох 408.6 тэрбум төгрөг багш, ажиллагсдын цалин, хөлсөд ногдож байна. Улаанбаатар хотын тодорхой нэг сургуулийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлээс нь үзвэл тухайн сургуулийн нийт төсвийн 74.1 хувийг багш, ажиллагсдын цалин, хөлсөнд, 8.1 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл эзэлж байна.

Багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг.

Мэдээжээр одоогийн багш нарын авч буй цалингийн хэмжээ  орлого сайтай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад бага  байгаа  ч эмч нар, эрдэм шинжилгээний ажилтанууд гээд төрийн үйлчилгээний  албан хаагчдын  дундаж цалингаас бага биш гэдгийг ойлгох байхаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байгаа. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ. Одоо бидэнд байгаа зарим мэдээллээр зарим аймаг багш нарын улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, батлагдсан, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу  зарцуулаагүй асуудал байна.

Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна.

Багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх зэргийг  авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх зэргийг авах гэж 15 жил хүлээх хэрэгтэй юу? гэдгийг судалж шийднэ.

Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна.

Юутай ч эхний ээлжинд цалингийн сандаа багтааж хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ.

Сургалтын тав тухтай, стандарт шаардлага хангасан орчин, хэрэглэгдэхүүн чухал гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр багшийн мэргэжлийн ур чадвар, арга туршлагыг хөгжүүлэх нь бүр ч илүү  чухал болж байна.  Багшид оруулах оюуны, арга зүйн, мэргэжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Институцад суурилсан боловсролыг хөгжүүлэх явдлыг салбарын шинэчлэлийн  чухал чиглэл гэж үзэж байна

Боловсрол мэргэжлийн байх ёстой. Боловсрол өөрөө шинжлэх ухаан, бас мэргэжлийн үйл ажиллагаа. Иймд боловсролын хөгжлийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлдэг  мэргэжлийн институциудын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай. Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институци, Боловсролын газар, хэлтсүүдийн байгууллагын болон мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр техник туслалцааны болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Өргөн уудам газар, нутагтай, орон нутгийн зам харилцаа нь хүнд нөхцөлд ажилладаг Боловсрол, соёл, урлагийн газрынхныг туулах чадвартай унаа, тээврийн хэрэгслээр хангах, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна. Лаборатори сургуулийг тойрсон янз бүрийн яриа цөөн биш гардаг. Энэ тухай тал бүрээс нь ярилцах шаардлага бий. Ерөнхий боловсролын лаборатори сургуулиуд нь өргөн уудам, нутаг, дэвсгэртэй монгол орны хувьд боловсролын нэгэн чухал институци болж байна.

Ерөнхий боловсролын лаборатори сургууль нь сургууль төдийгүй боловсролын шинэ туршлага, ноу хау, инновацийг хөгжүүлдэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулдаг лаборатори  байх үүрэгтэй үүнийхээ төлөө нэмэлт цалин, урамшуулал авдаг институт.

Мөн ерөнхий боловсролын лаборатори сургууль орон нутгийн сургуулийн багш нарт сургалтын шинэ технологи, арга зүйг сургадаг орон нутгийн сургалт-арга зүйн бааз сургууль юм. Энэ үндсэн дээрээ сургууль бүр энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлгээ хийх ёстой.

Ерөнхий боловсролын лаборатори сургуулийг орон нутгийн боловсролын судалгаа-арга зүйн төв болгох, багш нарыг судлаач-багш, сургагч-багш, багшийн багш болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.

Сургуулийн өмнөх боловсролын асуудал салбарын шинэчлэлд  онцгой байр суурь эзлэх ёстой

Сургуулийн өмнөх нас бол хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй, хүний төлөвшлийн суурь чухал үе билээ. Бага насны хүүхдийн төрөлхийн сониуч байдал, суралцах хүсэл сонирхлыг хадгалан батжуулж, тэдэнд зан чанар, харилцааны үнэт зүйлсийг эзэмшүүлж, эрүүл чийрэг өсгөн бойжуулах нь цаашдын хөгжил, сурч боловсроход нь үнэтэй суурь дэвсгэр болдог.

Багш нарт хүүхэд бүрд хүрч ажиллах боломж олгох, цэцэрлэгт явагдаж буй хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс зарим цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо норм хэмжээнээс хэт олноор давсан тохиолдолд нэг туслах багш нэмж ажиллуулна. 

Ер нь цаашдаа нэг ангид байх хүүхдийн тоог норм хэмжээнд нь барьж ажилласнаар багш, хүүхдийн эрүүл мэнд, сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008 он)-ийн 15.4 ба 15.5 дугаар заалтын дагуу төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулах ажлыг хэрэгжүүлж, хүүхдийн хоолонд улсын төсвөөс зарцуулж байсан зардлын зохих хувийг багш бүрд сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, ангийнхаа сургалтын орчныг сайжруулахад нь зориулах боломжийг судалж шийдвэрлэнэ.

Багш нар ажлын байрандаа хөгжих, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр (2015 он)-ийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд төв, орон нутгийн мэргэжилтнүүд цэцэрлэгүүдэд ажиллан зөвлөн туслах, багшийг мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх мэдээлэл, материалаар хангах, амжилт, туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг багш, удирдах ажилтнуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанартай явуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ багш бүрийг зөөврийн компьютерээр ханган, цэцэрлэг бүрийг интернэтэд холбож үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс хариуцах боломжийг судалж шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн улсын дундаж үзүүлэлтийг нас тус бүрээр тогтоон баталгаажуулж, тэрхүү үзүүлэлтийг хүүхэд бүрд эрэлт хэрэгцээнд нь нийцсэн дэмжлэг үзүүлэх, багш нар сургалтаа үр дүнтэйгээр төлөвлөн явуулахад чухал хэрэглэгдэхүүн болгон ашиглуулна. Үүнтэй холбоотойгоор багш нарын хүүхэд бүрийн хөгжлийг ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулахад онцлон анхаарах шаардлагатай.

Цэцэрлэг, сургууль, дотуур байр бүрт ундны усны эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээг бий болгохыг онцлон анхаарах шаардлагатай байна.  Сургууль, дотуур байр бүрийг стандарт хангасан \”боловсон” бие засах газартай болгоё.

XXI зуунд бяцхан хүүхэд, охидуудаа гадаа бие засах газартай байлгамааргүй байна. Судалгаа, тооцоог нь хийе. Хөрөнгө санхүүг нь босгоё. Үүний төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь салбарын шинэчлэлийн чухал зорилтын нэг мөн

Боловсрол, сургалтын байгууллага, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон төдий бус боловсролын үйлчилгээний процессыг зохицуулсан, чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн, боловсролын хөгжлийн хэрэгцээг хангах ухаалаг зохицуулалттай эрх зүйн орчинг бий болгоно.

Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 2017 оны намрын чуулганы хугацаанд өргөн барина.  

Эрхэм хүндэт багш нар аа, 

Монгол Улсад газар нутгийн, байгалийн, эрдэс баялгийн, хөдөө аж ахуйн, түүх, соёлын гээд зарим талаар бусдад байхгүй их өв, нөөц баялаг байна. Мөн бидэнд оюун санаа, сэтгэлгээ, мэдлэгийн ч их нөөц байна. Гэхдээ байгаа энэ их нөөцөө хэрхэн үнэ цэнэтэй бодитой баялаг, орлого болгох вэ?,  Иргэд ард түмний сайн сайхан амьдралын тогтвортой баталгааг хэрхэн хангах вэ? гэсэн хөгжлийн мөнхийн асуудал бидний өмнө байнга тулгарч байна. Тулгарсаар ч байх болно.

Манайх шиг цөөхөн хүн амтай, далайд гарцгүй, дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төр, эдийн засагтай хоёр их гүрний дундах улс орон ямар баялгийг бүтээж, юугаараа орлого хийж, юугаараа оршин тогтнож, юугаараа дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөнд өөрийн байр суурьтай болох вэ?. Өндөр мэдлэг, технологид суурилсан өрсөлдөх чадамжтай үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийг хэрхэн бий болгох вэ?  Эдгээр асуултын хариултыг боловсролыг дэмжих үзэл баримтлалын өнцөгөөс харах цаг аль хэдий нь болсон байна.

Эрдэс баялгийн хязгаарлагдмал нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлагаас хүний оюуны хязгааргүй нөөцөд суурилсан хөгжилд шилжих нь аливаа улс, үндэстний тогтвортой хөгжлийн үндэс болно гэдгийг хөгжил, дэвшилд хүрч байгаа улс орнуудын ололт, амжилт, хөгжиж буй буурай улс орнуудын сургамжит түүхийн аль аль нь нотлон харуулсаар байна. Манай улсын нөхөн сэргээгддэггүй байгалийн эрдэс баялгийн харьцангуй их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь эдийн засгийн агуулгаараа хөгжлийн бодит боломж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөөцийн эх үүсвэр бий болох боловч хөгжлийг хөтлөгч үндэсний байнгын эрчим хүч, тасрашгүй эх сурвалж нь болж чадахгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа билээ.

Өнөөдөр хөгжлийн тухай үзэл, хандлагын өөрчилж хүний оюуны чадавхи хүч боломжид тулгуурласан хөгжлийн шинэ гарц хэрэгтэй болжээ. Хөгжлийг бүтээж, хөтөлж явах чадамжтай монгол хүнийг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн үндсэн гарц, суурь бодлого байна гэдгийг өнгөрсөн хоёр арав гаруй жилийн бидний нэн шинэ түүх, өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ тодорхойлж байна.

Монгол өрх гэр бүл бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс үндэсний хөгжлийг эрүүл, чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай, бүтээлч монгол хүн, монгол иргэд бий болгоно.   Түүнд хүрэх зам нь боловсрол байх болно гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн болоод байна. Боловсрол нь нийгмийн тэргүүлэх салбарын түвшний биш Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх эрх ашиг болоод байна.  Өнгөрсөн зуунд үр дүнтэй байсан байж болох боловсрол, сургалтын зохион байгуулалт өнөөгийн болон ирээдүйн боловсролын хөгжлийн хэрэгцээнд хангалттай хариу өгч чадахгүй байгааг зөвшөөрөх цаг нь болжээ. Боловсролын хэрэгцээ, шаардлага хурдацтай өөрчдөгдөж байгаагийн хирээр бид  мөн хурдан өөрчлөгдөх шаардлагатай болж байна. 

Монголын багш нар, эрдэмтэн судлаачид, та бидний өмнө хийх ажил их байна. Бид хамтдаа хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Боловсролыг авч явах эзэд нь багш нар та бүхэн, боловсролын эрдэмтэд, судлаачид, ажилтан албан хаагчид та бүгд өөрсдөө билээ. 

Багшдаа суурилсан боловсрол хөгжинө. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаарна. 

Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, их амжилтыг  хүсэн ерөөе.

Эх сурвалж: БСШУСЯ

ShareTweet

Related Posts

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ
Нийгэм

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

2026-09-19 16:38
Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө
Нийгэм

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

2026-09-19 12:33
Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ
Нийгэм

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

2026-09-19 11:39
}

Шинэ мэдээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай