Сар шинэ болж буйтай холбогдуулан Та бүхэнд цагаан сараар монголчуудын цээрлэдэг үйлийг таны мэдлэгт нэмэр болгон хүргэж байна. Монголчууд бид эрт үеэс цагаан сараар юу хийж, юу хийж болохгүй талаар тогтсон ёс заншилтай улс. Тухайлбал, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ. Энэ өдрүүдэд:
· Гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
·Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
·Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
·Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
·Зуух, тулганы үнс, хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
·Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх,
·Мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
·Шинийн 7-нд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү
цээрлэдэг.
·Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болно.
·Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг улбааг зөрчихийг цээрлэнэ.