• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 1 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

    Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

    Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

    Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

    2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

    2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

    Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

    Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

    О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ

    О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ

    АТГ гурван их наяд төгрөгийн хохирлыг улсын төсөвт төвлөрүүлжээ

    Тэтгэврийг 80,000 төгрөгөөр нэмэгдүүлж олголоо

    Европын 32 орны иргэд нэг сарын хугацаанд Монголд визгүй зорчино

    Европын 32 орны иргэд нэг сарын хугацаанд Монголд визгүй зорчино

    Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

    Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

    БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг энэ оныг дуустал сунгалаа

    БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг энэ оныг дуустал сунгалаа

  • Улс төр
    Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

    Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

    2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

    2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

    У.Хүрэлсүх: Монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа

    У.Хүрэлсүх: Монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа

    2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

    2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

    Бортээг, Олон-Овоот ордын хуримтлалаас нэг сая төгрөгийн ногдол ашиг олгоно

    Бортээг, Олон-Овоот ордын хуримтлалаас нэг сая төгрөгийн ногдол ашиг олгоно

    Өнгөрсөн онд 318 барааны, энэ онд 406 барааны үнэ өсжээ

    Өнгөрсөн онд 318 барааны, энэ онд 406 барааны үнэ өсжээ

    Г.Занданшатар: Тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, ирээдүй хойчдоо ойлгуулах учиртай

    Г.Занданшатар: Тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, ирээдүй хойчдоо ойлгуулах учиртай

    Оюу толгой бүлэг ордын ашиглалтаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол баталлаа

    Оюу толгой бүлэг ордын ашиглалтаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол баталлаа

    АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилно

    АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    Нохойн орон

    Нохойн орон

    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

  • Дэлхий дахинд
    Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

    Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

    Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ

    Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ

    Шон “Дидди” Комбс ялаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ

    Шон “Дидди” Комбс ялаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ

    Дроноор малаа туудаг монгол хүүхдүүдийг Associated Press агентлаг онцоллоо

    Дроноор малаа туудаг монгол хүүхдүүдийг Associated Press агентлаг онцоллоо

    Япон улс гадаадаас 1.2 сая гаруй ажилтныг хүлээн авна

    Трамп АНУ-д зорчихыг хориглосон орнуудын жагсаалтад дахин таван улсыг нэмжээ

    Трамп АНУ-д зорчихыг хориглосон орнуудын жагсаалтад дахин таван улсыг нэмжээ

    Жуулчид АНУ руу нэвтрэхдээ цахим сүлжээний түүхээ шалгуулна

    Жуулчид АНУ руу нэвтрэхдээ цахим сүлжээний түүхээ шалгуулна

    Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо

    Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо

  • Эрүүл мэнд
    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг  нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

    Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

    Хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

    Хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

    Сэтгэл гутрал гэдэг нь товчхондоо юунаас ч таашаал авахаа болихыг хэлнэ

    Сэтгэл гутрал гэдэг нь товчхондоо юунаас ч таашаал авахаа болихыг хэлнэ

No Result
View All Result

Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг

by
2019-06-19 12:00
in Үндэстэн, Ярилцлага
6
Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг
SHARETWEET

Билгүүн номч Б.Ринчен гэхээр л хүрэн бор дээлтэй, буурал үсээ намируулсан, ямар нэгийг бясалгасан, зөөлөн ухаалаг харцтай өвгөн 1000-ын дугуй жийн төв гудамжаар жирийлгэж байгаа дүр зураг санаанд бууна. Тэр агуу хүнийг таньдаг нь бахархаж, ярилцах хувь тохиож байсан нь дурсаж, холоос ч болтугай харсандаа зарим нэг нь өөрийгөө азтайд тооцдог байжээ.

Харин мань мэтийн зах зээлийн үеийнхэн түүний талаарх егөө ёжтой үлгэр домог мэт явган ярианууд, төрхийг нь гэрчлэх хуучны гэрэл зургуудаар нь л дээрх зураглалыг төсөөлнө. Гэхдээ л би азтай. Зураг дээрх ухаалаг дөлгөөн төрхтэй өвөөтэй тун адил, түүний хүү, буурал эрдэмтэн Барсболдтой ярилцах хувь тохиолоо. Гараа хавсарч ярьдаг, хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг, хатуу боловч үнэн үгэнд дуртай, ач, зээтэй нь нас ойролцоо нэгнийг ч та хэмээн хүндэлдэг, их мэдэгчдийн дур эсгэгчдэд үнэнхүү дургүй, хааяахан нэвт шувт ширтдэг, ихэмсэг жавхлантай эгэл нэгэн байсан хэмээн Б.Ринчен гуайг хүмүүс тодорхойлсон.

Хүү нь ч эцгийгээ өвчсөн мэт дуурайжээ. Дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтний тоонд зүй ёсоор багтдаг түүнээс элдвийг сониучирхсан асуулт бүрт өнөөх л шинжлэх ухаантайгаа холбон хариулна. Арга ч үгүй биз дээ. Бяр чадал ч, мөнгө ч хүнийг аз жаргалтай болгодоггүй. Үнэнч шударга, олон талт тэргэн ухаан л үүнийг чадна” хэмээн Эртний Грекийн ухаантан Демокритийн хэлсэн нь үнэн бололтой. Үүний амьд баталгаа болсон тэрбээр шинжлэх ухаанд шунан дурлаж, 80 насыг зооглосон хэрнээ өдгөө ч ажилласаар л… Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Барсболдтой ярилцсанаа хүргэе.

-Аавыг тань Говь-Алтайн Тонхил суманд очиход нэг буурал “Ухаантны удам олон байвал улсад хэрэгтэй. Таны хүүхдүүд юу хийдэг вэ” хэмээн асуухад нь “Хүү минь говиор тэнэн элс шороо ухаж, лууны өндөг хайж, лус савдаг хилэгнүүлж явдаг” гэж хариулсан тухай дуулсан юм. Хээр хөдөө ажиллаж байхад шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй сонин содон явдал тохиолдож байв уу?

-Бусдын сонирхлыг татахын тулд хүмүүс сонин хачин юм дэвшүүлэх нь бий. Тухайлбал, Оросын сувгаар “Хүн дэлхий дээр үүсээгүй. Харийнхан өөр ертөнцөөс авчирч, бүхнийг сургасан” гэж ярьж байсан. Учрыг нь мэдэхгүй хүнд сонирхолтой байж болох ч шинжлэх ухаан үүнийг үгүй гэдэг. Тархины хөгжил өнөөдрийн бидний хэмжээнд хүрэхийн тулд 500 сая жил шаардсан шүү дээ.

-Тэгвэл та хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн тольддог вэ?

-Хүн төрөлхтөн хэрхэн үүссэнийг дэлхий нийт их сонирхдог, хуучны эрдэмтэд олон санал, онол дэвшүүлж байсан. XIX зууны үед нэгэн эрдэмтний дэвшүүлсэн, ерөөсөө ч хүлээн зөвшөөрөгдөөгүй үзэл байдаг юм. Орчлонд амьдрал хаа сайгүй өөрөө үүсдэг гэж. Түүний нэг шинж нь дэлхийд унасан солироос хоёр тэрбум 200 жилийн өмнөх чулуужсан бактерийн ул мөр олдсон.

Хүн төрөлхтөн хэрхэн үүссэнийг дэлхий нийт их сонирхдог, хуучны эрдэмтэд олон санал, онол дэвшүүлж байсан.

Тэгэхээр бактерийн хэмжээний амьдрал хоёр тэрбум жилийн өмнө орчлонгийн хаана ч юм бэ байж. Тэр нь өдгөө манай гаригийн хэмжээнд, эсвэл биднээс ч илүү хөгжсөн байж мэднэ. Оросын ШУА-ийнхан эртний амьдралын үүсэл, хөгжил, тархалтын чиглэлээр томоохон судалгаа хийдэг. Тэр ажиллагааны удирдагчдын нэг, академич Галиулины үг таны асуултын хариу болно.

“Орчлонгийн хаана ч амьдрал үүссэн гэж та боддог юм байна. Үнэхээр л тэд соёл иргэншлийн өндөр хэмжээнд хүрсэн юм бол яагаад бидэнтэй холбоо тогтоодоггүй юм бэ” гэж түүнээс нэг хүн асуухад их гунигтай хариулсан байдаг. Тэрбээр “Бидэнтэй адил амьд биет өөр газар байж болох юм гэж холбоо тогтоохыг оролдох түвшний өндөр хөгжилд хүрэхээрээ урт удаан хөгждөггүй.

Холбоо барих техник технологийн асуудал шийдэгдлээ, тийш пуужин явуулъя гээд эхлэхээрээ л хөгжил дуусдаг” гэж хариулсан. Хэт хөгжингүй гариг устах шалтгаан юу вэ гэвэл өөр хоорондоо болон бусад зүйлтэй дайн дажин хийх. Муу хүчний оролцоотойгоор хөгжил таслагддаг гэсэн таамаг бий.

-Таны аав энэ цаг үед амьдарч байсан бол юу гэх байсан талаар боддог уу?

-Компьютер бий болсонд мөн ч их баярлах байсан даа. Аав кирил болон латин үсгээр шивдэг хоёр ч бичгийн машинтай. Буруу бичвэл баллаж цохолдог болон машиныг нь цэвэрлэж, тослоход зориулсан өчнөөн хэрэгсэл ширээнийх нь шургуулганд байдаг байлаа. Шинжлэх ухааны гол бүтээлүүдийг эрдэмтэд энүүхэндээ дараад суулгүй, сайнтай муутай, буруу зөрүү энэ гэж олон нийтэд мэдэгдэж, хэвлүүлэх хэрэгтэй байдаг.

Тэгэхийн тулд гар бичмэлээ чулуудчихгүй шүү дээ. Урьд нь эрдэм шинжилгээний ажилтны 70, 80 хувь нь зөв шивэх, алдааг илрүүлж засварлах дийлдэхгүй ажилтай байсан. Одоо бол устгаад, хольж солиод, дээр дор нь оруулаад, хуулбарлаад амар болжээ. Аав минь үүнийг л бүх насаараа мөрөөдөж явсан байх. Яах вэ, Шекспирийн үед үзэг ч байгаагүй, шувууны өдөөр агуу бүтээлүүдээ бичээд болоод л байсан. Юугаар хийх нь ямар бүтээл туурвихад хамааралгүй ч ажлыг их хөнгөвчилдөг.

Магадгүй аав компьютертэй байсан бол илүү ихийг бүтээж болох байсан. Одоо ардчиллын буянаар гадаад явах бололцоотой болжээ. Аав Энэтхэгээс буцахдаа Ташкентийг дайрч Москвад хүрээд нааш ирэх ёстой байсан ч Делигээс Ром, тэгээд Москва гэсэн маршрутаар явснаасаа болж үхэхээ шахаж, бөөн асуудал болсон. Тэр үеийн удирдлага хийх ажилгүй байж. Яруу найрагч Пүрэвдорж “Хөнжил сөхөж хуруу тоолох ажилтай” хэмээн төр засгийн талаар шүлэглэсэн нь их онож дээ.

-Б.Ринчен гуай таныг гурван настайд шоронд орж, наймтайд суллагдсан юм билээ. Аавыгаа анх харсан мөчийг санадаг уу?

-“Үнэн” сониныг орос хэлнээ хэвлэх болж, монголчуудын сүрхий магтдаг маршал Х.Чойбалсан орос хэл сайн мэддэг хүн олж ир гэхэд мэдлэгтэй хүмүүсийг цөмийг нь цааш харуулсан байж. Аав боловсролтойдоо л азаар амьд үлдсэн. Намар бил үү, хаврын сэрүүхэн шөнө сэрээд харахад ээж нуруугаараа пийшин налчихсан, хажууд нь танихгүй эр зогсож байсан. Өглөө босоод л миний аав гэдгийг нь мэдсэн. Би хэдий гурван насныхаа зарим зүйлийг мэддэг ч, аавыг сайн санадаггүй юм.

-Эцгийн гавьяа хүүд хамаагүй гэдэг. Таны хувь заяанд аав нь хэр нөлөөлсөн бэ. Тийм мундаг хүний хүү байгаагүй бол ийм хэмжээний эрдэмтэн болох байсан болов уу?

-Сталин “Эцгийн буруу хүүд хамаагүй” гэж бас хэлж байсан удаатай. Сайн удамтай биш хэрнээ дээд хэмжээнд хүрсэн, авьяастай өдий төдий хүн байдаг болохоор ийм, тийм гэж хэлэх үндэслэлгүй юм. Гэхдээ аавын нөлөө байлгүй яах вэ. “Таны аав юу гэж сургадаг байсан бэ” гэж хүмүүс надаас их асуудаг.

Эргээд бодох нь ээ, ой тойнд шингээсэн сургамж санаанд буухгүй юм. Ажил хөдөлмөр хийх ёстой, унших ёстой гэдэг байсан л даа. Гэхдээ хамгийн гол нь үйлдлээрээ их үлгэрлэсэн. Ер нь үйлдлээрээ үлгэр жишээ болох хүмүүжлийн том чиглэлийг монголчууд төдийлөн анхаардаггүй байж мэднэ.

-Ингэхэд та яагаад геологич болохоор шийдсэн юм бэ?

-Ардын хувьсгалаас өмнө Монголд ажиллаж байсан Оросын алдарт геологич Обручевийн бичсэн үлэг гүрвэлийн талаарх сонирхолтой материал уншиж байсан юм. Нөгөө талаас намайг 12 настайд Оросын палеонтологич Ефремов манайд ирж байлаа. Том биетэй, сахалтай эрийн яриа сонин содон санагдсан байж мэдэх юм. Гэхдээ яг ч геологич болоход тэр хүн нөлөөлөөгүй л дээ. Аравдугаар ангиа төгсөөд л геологич болохоор шийдсэн. Монголд геологич байгаагүй үед Ж.Лхамсүрэн багш бид хоёр 1959 онд анх геологийн инженерээр төгсөж байлаа.

-Та Адазавр, Ансеримим, Харпимим, Галлимим, Инген зэрэг 10 гаруй үлэг гүрвэлийн зүйл нээж, нэр өгсөн байдаг. Тэр тухайгаа эргэн дурсана уу?

-15 орчим бий. Социалист орны хүрээнд үлэг гүрвэлийн судалгаагаар доктороо хамгаалсан анхны хүн гэдгээ хэдхэн жилийн өмнө мэдлээ. Одоо ч Монголд докторын зэрэггүй хүн ховор болж дээ. Бүх зохиолч, багш нар, ШУА-ийнхан, ахмад үеийн сурвалжлагчид доктор болчихож. Би докторын зэрэг хамгаалахаар материал цуглуулж байхдаа их эрчимтэй ажилладаг байлаа. Одоо бол мөнгөний боломжоос хамаарч ихдээ л нэг cap хээр ажилладаг.

Бүх зохиолч, багш нар, ШУА-ийнхан, ахмад үеийн сурвалжлагчид доктор болчихож.

Урьд нь Монгол-Зөвлөлтийн шинжилгээний анги ажиллахад Оросын талаас шатахуун даадаг байв. 10 анги ажиллахад 50 тонн шатахуун вагоноор зөөж, бид дөрвөн cap хүртэл хугацаанд хээр судалгаа хийнэ.

Тийм ч учраас мэдээлэл их цуглуулж чадсан. Бид ч үхэх шахам ажиллаж байж олон олдвор хулгайлагдахаас нь аварч, Монгол орон үлэг гүрвэлийн цуглуулгаараа дэлхийд алдартай болсон. ЗХУ-ын атом судлаач эрдэмтэн “Шинжлэх ухааны салбарынхан улсын зардлаар өөрийнхөө хорхойг дардаг” гэж хэлсэн нь их оносон.

Монголд ирэх жуулчдын тоог олшруулахад палеонтологийн салбар багагүй үүрэг гүйцэтгэснийг хэн ч дурсдаггүй. Урлагийн салбарт сайн жүжигчин, дуучин, бүжигчин бий. Тэднийг дэмжих, шагнах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ л шинжлэх ухаан гэхээр төр засаг амаа барих юм. Бидэнд хэн мөнгө өгч үйл ажиллагааг маань дэмжих вэ. Гадаадад томоохон пүүсүүд нь дэмждэг ч манай компаниуд тэр хэмжээнд хүрэхэд яагаа ч үгүй байна.

-Сүүлийн үед хууль бус малтагчид олширчээ. Үнэт олдворуудаа хамгаалахын тулд яах ёстой вэ?

-1860-аад онд Францаас анх чулуужсан өндөг олдсон ч эртний шувууных гэж тайлбарладаг байжээ. Тухайн үед шинжлэх ухаан хэдий сүрхий хөгжиж байсан ч хуучныг баримтлах тал байсан. Хүний санаанд багтамгүй юмыг илрүүлчихсэн ч дасал болсон зүйлсээс салах дургүй байдаг нь хүний шинж юм.

Харин Эндрюсээр ахлуулсан америкчууд манайд ажиллаж байхдаа чулуужсан өндөг олсноо үлэг гүрвэлийнх гэж анх удаа зарласан. Яагаад гэвэл өндгөнд багтах хэмжээний зулзагын олдвор бас олдсон. Түүнийгээ протоцератопсынх хэмээн дэлхийд зарлаж, нүргээнтэй явдал болсон.

Тэр нь протоцератопсынх гэдэг буруу байсан ч өндөг үлэг гүрвэлийнх гэдэг зөв байсан юм. Тэр явдлаас хойш хүмүүс Монголыг их сонирхох болсон.

1960-аад онд Америкийн нэрт эрдэмтэн Жорж Хорнер 60-80 насны хэсэг жуулчин дагуулж* Монголд ирэхдээ намайг хамт говиор явахыг хүссэн юм. 80 гарсан эмэгтэйгээс Монголд яагаад ирснийг нь лавлахад “Би Эндрюсийн судалгааны талаар залуу байхдаа сонссоноос хойш говьд очихыг насаараа хүсэж, одоо л боломж олдлоо” гэж билээ.
Тэгэхээр Эндрюсийн үед шуугиант мэдээг сонссон хүмүүс тэтгэвэрт гарахад нь сая аялах боломж гарч, Монголыг зорьж байж. Америкчууд үлэг гүрвэл ийн өндөг Их Британийн музейд олон мянган доллараар худалдсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарснаас хойш буюу 1990-ээд оноос манайхан олдвор хулгайлах нь ихэссэн.

Тодруулбал, эртний чулуужсан өндгөөрөө алдартай манай цөөхөн газрын оршин суугчид нь өөрсдөө хулгайлдаг байсан. “Тухайн сумын бүх айлд чулуужсан өндөг байна” гэсэн мэдээ сонсоод Тагнуулын газрын нэгэн хурандаатай уулзаж “Дээд газраас тогтоол гаргуулж, та нарын оролцоотой тэндхийн айлуудыг нэгжиж үзмээр байна. Олон мянган долларын ашиг нь яах вэ, энэ бол байгалийн сонин үзэгдэл шүү дээ.

Оюутнууд дураараа худалдаж, хил давуулж байна” гэхэд “Та боловсролтой хүн байж 1930-аад оны үеийн зүүний нугалаа шиг, хар, шар феодалын хөрөнгө хураая гэдэгтэй адил зүйл ярих юм” гэж шоолсон. Оюутан байтугай өндөр тушаалтан хүртэл үлэг гүрвэлийн өндөг худалдаж байсныг гаалийнхан надад хэлсэн. “Та нар юугаа харж байдаг юм бэ” гэхээр “Өндөр цолтой хүнийг яах билээ дээ” гэж билээ. Харамсалтай нь өнөөг хүртэл төр хамгаалахгүй байсаар бараг дууссан байх л даа. Уг нь мэргэжлийн байгууллагуудын хүчтэй оролцоо хэрэгтэй байна.

Мониторинг хийж, үе үе сайн мууг нь шалгуулах хэрэгтэй. Байгаль хамгаалах яам энд, Үлэг гүрвэл хамгаалах газар тэнд тусдаа байх хэрэг биш. Шинжлэх ухааны үндэстэй, нэгдсэн бодлого шаардлагатай байна. Ноён уул хавийн айлууд нүүрс биш ой модоо түлж байна. Ингээд бодохоор байгаль сүйтгэж байгаа нь уул уурхайн байгууллагаас гадна оршин суугчид.

Манайхан Ногоон эдийн засаг гэж худлаа лоозон дэвшүүлж, хориг тавихаас цаашгүй, арга хэмжээ авдаггүй. Уг нь айлуудаар мод огтлуулахгүйн тулд нүүрсээр хангах хэрэгтэй биз дээ. Хятадын байгаль хамгаалах жишээг дурдъя л даа. Тус улс хойд хэсэгтээ ус хомс, урдуураа гол мөрөн ихтэй. Тиймээс гол мөрний усаа тооцоолж, илүүдсэнийг нь тусгай хоолойгоор хойш чиглүүлсэн.

-Таны тусламжтай олдвор хууль бусаар хил давуулъя гэж их мөнгө амлаж байсан удаа бий юү?

-Төр хулгайч нарыг тагнаж чаддаггүй нүдээ аньдаг. Харин биднийг хянахад их амархан. Төр хулгайч нарыг тагнаж чаддаггүй нүдээ аньдаг. Бид хөдөө явахдаа зөвшөөрөл авч, хэн хаашаа явахаа хэлж, машины дугаараа бүртгүүлдэг.

-Та Филатова гуайтай хамтран Хүүхдийн паркийн тал хэсгийг Үлэг гүрвэлийн музей болгохоор хөөцөлдөж байсан гэдэг. Энэ ажил яагаад бүгээгүй вэ?

-Яг үнэн. Үлэг гүрвэлийн музейтэй болох гэж их зүтгээд дийлээгүй. Тэр үед Эндрюс, Ефремовын ачаар гадаадууд Монголыг их сонирхож байсан ч манай улс хаалттай байлаа.

Үлэг гүрвэлийн музейтэй болох талаар Төр засагт хандахад МАХН-ын Төв хорооны дарга ямар ч билээ хурлын үеэр “Хүйтэн хошуутай амьтан сурталчлаад, бичээд байх хэрэг байна уу. Харин түүний оронд ЗХУ-ын туслалцаатай барьсан Сүү, Гутлын үйлдвэрийн тухай бичих нь зүйтэй” гэж хэлэхдээ над руу харсан. Тийм хязгаарлагдмал үзэлтэй хүмүүс төр улсыг удирдаж, тэгж ярьж байхад нь би юу хэлэх билээ дээ, хөөрхий.

-Монголын палеонтологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Байгаль орчны тухай нээлтийн хэмжээний өгүүллүүд хэвлэдэг “Nature” хэмээх алдартай сэтгүүл бий. Уг сэтгүүлд хүссэн эрдэмтэн бүр өгүүллээ хэвлүүлэх боломжгүй. Өөрийгөө магтахад, би дөрвөн удаа материалаа нийтлүүлж байлаа. Өнгөрсөн оны намар үлэг гүрвэлийн судлалд хамгийн их хүлээгдэж байсан, урьд нь мэдэхийн аргагүй мэдээлэл агуулсан, нээлтийн хэмжээний өгүүлэл хэвлүүллээ.

“Дейнохейрусын нууцыг тайлах боломж олдлоо” гэсэн гарчигтай. 1965 онд Монгол-Польшийн хамтарсан экспедиц Өмнөговийн Бүгийн цав гэдэг хавцлаас үлэг гүрвэлийн учир битүүлэг, хоёр метр орчим урттай хоёр сарвуу олсон.

Дээгүүр суудалтнууд л сайхан ярьдаг юм байгаа биз. Би үхтлээ шүүмжлэх ёстой. Польшийн эрдэмтэд шинэ овог гэж судалсан ч гавлын яс байхгүйгээс болж хэмжээ дамжаа, шүдтэй шүдгүй, юугаар хооллодог нь саяхныг хүртэл бүү мэд байлаа. Хэдий хулгайчид сүйтгэсэн ч тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн тусламжтай толгойг нь буцааж авсан.

Махан идэштэн гэж ойлгож байснаа өвсөн идэштэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Идсэнээ механик маягаар жижиглэдэг ходоодны чулуу өвсөн идэшт шувуунд байдаг юм. Дейнохейруст байсан ходоодны чулууг хараад өвсөн тэжээлтэн гэж болох боловч махан идэшт гэдэг нь хөдлөшгүй болсон Баатар Тарбозаврын ходоодноос бас тийм чулуу олдсон.

-Найруулагч Стивен Спилберг танд захиа илгээж байсан гэсэн үү?

-Гадаад улстай дөнгөж чөлөөтэй харилцаж эхэлсэн, 1990-ээд оны үед шүү дээ. Яг ч үлэг гүрвэлтэй шууд холбоотой агуулга байгаагүй юм. “Үлэг гүрвэлийн тухай кино хийж байгаа. Таны танил хэдэн эрдэмтэн зөвлөгчөөр оролцож байна. Монголын үлэг гүрвэлийн загвараас оролцуулна” гэж байсан. Гэхдээ хамгийн гол нь намайг юу билээ гэж гайхшируулмаар өөр зүйлийн тухай дурдсан байна лээ. Өөрөөр хэлбэл, гариг хоорондын холбоо харилцаанд хамтарч ажиллах ирээдүйн ажлын талаар бичсэн байна.

Тэр ч холыг хардаг мундаг хүн л дээ. Гэхдээ миний таамаглаж буйгаар Стивен Спилберг захиаг эхлүүлээд, зөвлөх эрдэмтэн нь дуусгасан байх. Би хариу бичихдээ “Монголоос олдсон үлэг гүрвэл оролцуулна гэхээр хожуу Цэрдийн үеийнх шүү дээ. Гэтэл та бүхний кино Юрийн галавын үеийн тухай. Гэхдээ эцсийн эцэст ямар цаг үеийнх байх нь гол биш шүү дээ. Хоёрдугаар асуудал миний мэдэхгүй шахам сонин сэдэв байна. Санаа байдаг юм бол дэмжилгүй яах вэ” гэсэн. Тэгээд л таг болсон.

-Шинжлэх ухаан танд нэр хүндээс өөр юу өгсөн бэ?

-Сээр нуруутны палеонтологийн дээд шагнал Ромер-Симпсоны нэрэмжит шагнал авсан Азийн хоёр дахь хүн. Оросын ШУА-ийн хоёр дахь гадаад гишүүн. Анхных нь академич Б.Ширэндэв. Ийм л шагнал өгсөн,мөнгө төгрөг сүрхий юм байхгүй. Би олон жил Палеонтологийн хүрээлэнгийн захирлын алба хашлаа.

Эргээд харахад хайран цаг заваа хэрэггүй ажилд үрж байж. Одоо судалгаа хийх зав чөлөө олдож байна. Ямар ч байсан хэрэгтэй, хэрэггүй хуралд суухаа больсон.

Ажилгүй улс л хурал их хийдэг гэж баттай хэлье.

Ажилгүй улс л хурал их хийдэг гэж баттай хэлье. ЗХУ-аас сансарт ниссэн хоёр дахь хүн Герман Титовыг нисэх үед сурвалжлагч аавтай нь ярилцлага хийж, шууд дамжуулж байлаа.

Түүний аав олон жил боловсролын байгууллагад ажилласан, ардын багш цолтой хүн юм билээ. Сурвалжлагч “Та хүүхдүүдээ сайн сурган хүмүүжүүлдэг нь ойлгомжтой.Гэхдээ багшийн ажлын хамгийн дургүй нь юу вэ” гэж асуухад “Төлөвлөгөө, тайлан” гэж хариулсан нь яг зөв.

Яагаад гэвэл ажлаа мэдэхгүй, чадахгүй албан тушаалтнууд тайлан, төлөвлөгөө л шаарддаг. Би хэдэн яамыг сайн мэднэ. Дарга нар нь мэргэжлийн хүнээс юм асуухаасаа эмээдэг. Уг нь хүчтэй удирдагч бол юунаас ч айхгүй баймаарсан. Тэд санамсаргүй өндөр тушаалд очсон нь үндэс суурь муутайг сайн мэддэг учир мэргэжлийн хүмүүсээс юм асуухаас айдаг.

-Таны хүүгийн ярилцлагаас үзэхэд та жил бүр л олон улсаас шатал авдаг гэсэн. Таныхаар шагнал гэж юу вэ?

-Цөөхөн шүү дээ. Дэлхийн хөгжиж буй улс орны төлөөх ШУА-ийн гишүүн болсон. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй “Хүндэтгэл” одонгоор шагнуулсан. Яах вэ, миний хийсэн багахан ажлыг өндрөөр үнэлдэгт нь дотроо баярладаг аа. Гэхдээ аав минь надаас хамаагүй илүүг хийсэн. Ухаандаа, би шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн байхад аав минь тийм биш. Манайхан тэмдэглэе гэхэд нь “Аав надаас хүнд нөхцөлд амьдарч, надаас ихийг хийсэн байхад би ийм цол авлаа гээд гуяа алгадаад гүйхээс үнэхээр зовж байна” гэсэн.

Манай аавыг ЗХУ-ын ШУА-ийн нэр бүхий эрдэмтэд хүндэтгэдэг байсан ч гадаад гишүүн нь болж чадаагүй. Зургадугаар сарын 12-нд “Оросын өдөр”-ийг тэмдэглэж, ОХУ-ын Элчин сайдын яаманд хүлээн авалт зохион байгуулахдаа намайг урьдаг юм. Урилга дээр нь Хүндэтгэлийн одонт гэсэн сүрхий гуншинтай, гардуулсан Элчин сайд нь тэнд очдог болохоор “Чиний өгсөн одон надад хамаагүй” гэж бодогдуулахаас зовсондоо одонгоо зүүж байлаа.
Өнгөрсөн онд хоёр улсын хамтын судалгааны ойг Москвад тэмдэглэхэд ШУА-ийнх нь гадаад гишүүний тэмдгийг бас зүүсэн. Хүмүүстэй таарахад ШУ-ны гавьяат зүтгэлтэн тэмдгээ зүүсэн харагддаг. Зүүхийн төлөө өгсөн байх л даа. Гэхдээ би дээрх хоёр явдлаас өөр үед одон, тэмдэг хэзээ ч зүүж үзээгүй. Би багахан зүйл хийжээ, бүтээж болох юм байна гэсэн урам авдаг ч сүрхий гайхуулаад, зүүгээд гүйх хэрэггүй гэж боддог.

-Та Азийн үлэг гүрвэл судлах нийгэмлэгийн тэргүүн юм билээ. Ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Монголоор бол хүндэт ерөнхийлөгч гэх юм уу даа. Гүйцэтгэгч болон хүндэт гэж хоёр ерөнхийлөгч байдаг юм билээ. Гүйцэтгэгч ерөнхийлөгч хятад эрдэмтэн жилийн эхээр төлөвлөгөө гаргадаг. Би яах вэ, санал солилцдог. Сүүлийн үед хятад ерөнхийлөгчийн бие тааруу байгаа, настай хүн л дээ. Харин жинхэнэ үйл ажиллагаа явуулдаг нь ихэнхдээ залуу, хэдэн улсын хүрээлэнгийн захирлууд. Ирэх намар Тайландад хуралдана. Гүйцэтгэгч ерөнхийлөгч хурлыг удирддаг. Байхгүй үед нь би зохион байгуулж байсан. Хүнд ажил байхгүй ээ, юуны тулд хүндэт ерөнхийлөгч билээ дээ.

-Аавынхаа номын санг Улаанбаатар дээд сургуульд бэлэглэхэд олон хүн дурамжхан байсан. Яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?

-Би ч биш, манай төрөл садангууд бэлэглэсэн, гэхдээ олныг өгөөгүй ээ. Дараад сууж байснаас залуучууд үзэж байг, сургалт шинжилгээний эргэлтэд оруулах нь зүйтэй гэж бодож байна. Миний гол санаа бол хэлний судлалтай холбогдсон номын сантай гэр музей байгуулахсан гэж боддог. Өдгөө гэрийг нь кафе, ресторан хачин юм болгосон байдаг.

Бичиг, үсгийг соёлын дээд хэмжээ гэж үзэх нь зүйтэй.

Бидний буруу байж таарна. Манай төрөл садангууд л тийм болгосон юм л даа. Үнэндээ төрөл садан гэдэг ихэнх тохиолдолд их аюултай улс байдаг юм. Тийм ч учраас төрөл садангийн холбоо харилцааны аюултай талыг аль ч улсын хаад мэдлэг байж. Хотын захиргаанаас дэмжлэг үзүүлбэл ч… Одоо манай Үүл баатар хэрхэн шийдэх юм бол бүү мэд.

Бичиг, үсгийг соёлын дээд хэмжээ гэж үзэх нь зүйтэй. Дэлхийн хүн ам, үндэстэн ястны олонх нь өөрийн гэсэн бичиг үсэггүй. Монголчууд уйгараас авсан ч гэлээ энэ хэсэгтээ л өвөрмөц, үнэхээр чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлтэй.

Хэл байгаа цагт яс үндэс байдаг. Манайхан монгол цус гэж яриад л байдаг. Цэнхэр нүд, шар үс, цагаан арьстай боловч монголоор ярьж байгаа хүнийг Европ гэхийн аргагүй. Монголчуудыг сайн судалж үзвэл өдий төдий цус холилдсон байж таарна. Угаасаа цэвэр цустан гэж байдаггүй учир хамгийн гол нь хэл, бичиг үсэг.
-Танай ач нар гадаадад сурдаг, европ боловсролтой, зарим нь монголоороо муу ярьдаг гэж дуулсан. Монгол хэл бичгийн ухааны томоохон эрдэмтний үр удам эх хэлээрээ дулимаг ярьдаг та хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

-За яах вэ дээ, тийм тал байж болно. Харамсах юм яривал хэтэрхий олон байна шүү дээ. Би тэдэнд шүүмжлэлтэй ханддаггүй. Яагаад гэвэл өөр улсын, жишээлбэл Чехийн иргэн. Нэг эмэгтэй нь Лондонд сурдаг, англи орос, за яах вэ Монгол, Чех хэлтэй. Ийм байхад чи заавал монгол хэлээ мэд гэж хэлэх нь юу л бол доо.

Уг нь манай ач нар багадаа монголоор их сүрхий ярьдаг байсан юм. Европ руу сургуульд явж, холдох тусам гадаад хүн шиг ярьдаг болсон. Гэхдээ Дэнзэнгийн гурван настай охин нь монголоор их сайн ярьдаг. Ээж нь Чех хүн. Хамт хөдөө явсан хүмүүс сонсоод “Хөдөө маягийн монгол хэлтэй юм” гэж гайхсан. Яагаад гэвэл харгалздаг хүн нь хөдөөний охин байхгүй юу.

-Та ээжийнхээ тухай ярихгүй юу?

– Тухайн үедээ ардын дайсан байсан, нэрт эрдэмтэн, аавын багш Жамсран тэднийг танилцуулж байсан юм билээ. “Чамд эхнэр олох зав гарахгүй” гээд суулгасан гэж дуулсан. Ээж минь их сүрхий хүн байж билээ. Уг нь англи хэлтэй ч албан ёсны үнэмлэхгүй болохоор тэтгэвэртээ гарсан хойноо МУИС-ийн англи хэлний орчуулагчийн ангид суралцсан. “Үнэн” сонинд орос хэлнээс орчуулга хийдэг байсан. Залуудаа их цэвэрхэн, заримдаа европ маягаар хувцасладаг хүн байж билээ.

1924 онд Москвад виз хүлээж байхдаа Төв Ази судлаач Козловтой таарсан гэдэг. Хаант засгийн үеийн генерал шүү дээ. Тийм хүнийг буудаж хороохоос өөр зам байгаагүй ч Козлов ЗХУ-ын талыг дэмждэг, тэгээд ч Монгол руу экспедицээр явж байсан учир амьд гарсан. Ээж түүнтэй таараад “Монголикан” номыг нь уншсан тухайгаа хэлж л дээ. Хаант засгийн генералын номыг мэдэх хүн ховор үед бүр Монголоос уншсан гэхэд хачин их баярлаад александр, рубин чулуутай бугуйвчаа бэлэглэж байсан юм.

-Таны эхнэр Хабаева Монголд тоглосон анхны балет “Бахчисарайн оргилолт булаг”-ийг дэглэсэн. Монголд балетын үндэс суурийг тавьсан хүнд соёлын гавьяат цол ч өгөөгүйг гайхдаг юм.

-Эхнэр минь баргийн юм тоодоггүй болохоор өгвөл өгнө биз, үгүй бол тэр биз гэж боддог байх. Хэрвээ монгол хүн байсан бол аль хэдийнэ өгөлгүй яах вэ.

Үүнийг Зөвлөлтийн хуучирсан аргаар өнөөг хүртэл яваагийн илэрхийлэл гэж боддог. Асуудал шийдэхдээ их хоцрогдсон улс шүү дээ. Манай төр засгийн шийдвэрүүдийн хоцрогдол улсын нэрийг их дардаг гэж боддог.

-Та хоёр хэрхэн танилцсан бэ. Эхнэр тань ДБЭТ-аас гарсныхаа дараа Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд ажилладаг байсан бил үү?

-Тухайн үед хот жаахан, гадаадаас мэргэжилтэн ирвэл бүгд мэддэг байлаа. Хэдэн нөхдийн хамт уулзаж байхдаа танилцаж байсан. Урчуудын эвлэлийн хорооны дарга Цүлтэм гуай ажилд авсан юм. Эхнэр минь Монголын уран зураг, балетын талаар нийтлэл бичиж, Зөвлөлтийн олон алдартай хэвлэлд зураг хөрөгтэй нь нийтлүүлсэн дээ.

Монголын сэтгүүлчид тэгж хэвлүүлэхээр зүтгэсэн ч хүлээж авахгүй байсан юм. Яагаад эхнэрийн минь материалыг хэвлэдэг байсан бэ гэвэл найз нөхөд нь сэтгүүлүүдийн редакторууд таньдаг байгаад Москвад байхдаа танилцаж, урьдчилан тохиролцсон юм билээ.

-Бидний ярилцлага шүүмжлэл рүү үе үехэн хэлбийлээ.

-Зөв шүү дээ. Би энэ үед сайхан юм ярмааргүй байна. Дээгүүр суудалтангууд л худлаа үнэн сайхан ярьдаг юм байгаа биз. Би үхтлээ шүүмжлэх ёстой гэж үздэг.

Бүх юм сайхан гэдэг хүн хуурамч эх оронч, улсынхаа төлөө амь насаа өгөхөд хүрсэн ч хэвийн эх оронч, дутагдалтай талыг нь хурцаар шүүмжилдэг нь их эх оронч гэж үзэх хэрэгтэй хэмээн ухаантай улс хэлж байсныг зөв, зүйтэй гэж боддог.

Шүтэгчид тэнгэртэйгээ шууд харилцан, тэнгэрийн хэлсэн сургаалийг биелүүлж, хөдөлмөрч, ариг гамтай, бусадтай эвтэй байх, ядууст туслах гэдэг.

1970-аад оны сүүлээр Японы тэрбумтан номоо хэвлүүлсэн юм. Япон хүнд нөхцөлд байхад их ядуу айлд төрж, өссөн тэрбээр 10 хүрэхгүй жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтынхаа голыг босгосон юм билээ.

Тэрбумтан болохын тулд Күнзийн сургаалд түшиглэсэн гэдэг. Энэ нь Күнзийг уншаад л бай гэсэн үг биш. Багаасаа л хөдөлмөрлөж, хүнд тусалж, хамт олны дунд байр сууриа ол гэсэн үг. Монголд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ийм байдал алга. Күнзийн сургаалаар Япон өндөр хөгжилтэй боллоо. Мао даргын үзэл санааг дэмждэггүй хүмүүс Күнзийн сургаалыг мартаагүй учир Хятад хөгжиж байна. БНСУ хөгжиж байгаа нь ч Күнзийн сургаалын үр дүн. Түүний сургаалаас татгалзаад Хойд Солонгос ямархуу байдалтай байна даа.

Күнзийн сургаалын үндэс суурь нь дуулгавартай байх. Хүү нь аавдаа захирагдаад, аав нь хүүгийнхээ төлөө зүтгэх. Төр улсад хаан нь ард түмний төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ард түмэн нь түүний төлөө чин зүрхээрээ ажиллах. Ийм л байвал улс хөгжинө. Эдийн засгийг хөгжүүлэх эдийн засгийн биш хүчин зүйлүүд бий. Шинжлэх ухаан, соёл боловсрол, ёс заншил, зан ааш гэх мэт. Америкийн нэгэн судлаач бичсэн байдаг.

Еврейчүүд сүрхий хөгжилтэй. Зургаан сая хүн амтай Израилийн эргэн тойронд дайсагнагч улс байна. Энэ талаар яригддаггүй ч Израиль инновацийн хөгжлөөр Америкаас түрүүлдэг гэж бичжээ. Израилийн цөлийн дэргэд манай говь бол хангай, би очиж үзсэн юм.
Гэтэл тэнд аж ахуй их хөгжсөн. Манайх хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх талаар тэдэнтэй холбогдох нь зөв байсан. Тэд яагаад ийм мундаг вэ гэвэл еврейчүүдийн “Тора” сударт “Бусдаас хүчээр, амаараа, цусаараа илүү гарах гэж оролдохын оронд боловсролоо дээшлүүлж, амжилтад хүр” гэж заажээ.

Протестант шашинт Герман, АНУ, Швед хэрхэн хөгжсөн бэ. Манай лам нар шиг үнэн худал нь мэдэгдэхгүй тарни дан дан гэж бувтнаж, хүмүүс лам нараар дамжуулан тэнгэртэй харилцдаггүй. Шүтэгчид тэнгэртэйгээ шууд харилцан, тэнгэрийн хэлсэн сургаалийг биелүүлж, хөдөлмөрч, ариг гамтай, бусадтай эвтэй байх, ядууст туслах гэдэг. Тэгэхээр шашин гэдэг ёс суртахууны илэрхийлэл. Монголчууд нийлж багаар ажиллаж чаддаггүй, тамын тогооны үлгэр шиг хувиа хичээх юм даа.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

ShareTweet

Related Posts

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа
Ярилцлага

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

2026-01-05 13:50
О.Саранчулуун: Намын даргын сонгууль ил тод явагдаж, мэтгэлцээн хийгээсэй
Улс төр

О.Саранчулуун: Намын даргын сонгууль ил тод явагдаж, мэтгэлцээн хийгээсэй

2025-09-17 09:55
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Ярилцлага

Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл

2025-09-15 16:56
}

Шинэ мэдээ

Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

by undesten
2026-01-06 11:28
0

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

by undesten
2026-01-05 19:09
2

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

by undesten
2026-01-05 15:19
1

Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

by undesten
2026-01-05 14:05
0

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

by undesten
2026-01-05 13:50
0

Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

Мадурог баривчилсны дараа Трампын холбоотнууд Гринланд арлыг хүчээр эзлэх санаа цухалзуулж эхлэв

by undesten
2026-01-05 13:28
0

Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

Б.Бат-Эрдэнэ: Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит компани байгуулсан байна

by undesten
2026-01-05 13:12
0

Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Монголд иржээ

Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Монголд иржээ

by undesten
2026-01-05 12:50
0

Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

by undesten
2026-01-05 12:43
0

О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ

О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ

by undesten
2026-01-05 12:32
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай