• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

    “Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

  • Улс төр
    Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

    Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

“Хорго групп” ХХК-ийг “Нягт хөөс” ХХК хохироосон гэх нэг ч гомдол ирээгүй байна

by
2018-08-24 15:13
in Нийтлэл
0
“Хорго групп” ХХК-ийг “Нягт хөөс” ХХК хохироосон гэх нэг ч гомдол ирээгүй байна

Дорноговь аймгийн Багш нарын 29 айлын орон сууцын хуучин фасадын гадна дулаалгын ажлын тендерт Хорго групп ХХК шалгарчээ. Гэтэл тус компани хятадын компаниас болж хохирсон талаарх бичлэг саяхан цахим орчинд нэлээд цацагдаж, олныг шуугиулаад өнгөрлөө. Хорго групп ХХК нь тендерээр шалгарч уг ажлыг хийж гүйцэтгэжээ. Болсон явдлын тухай товч дурьдвал, “Нягт хөөс” ХХК-иас гадна фасадын дулаалгын хөөсөнцөрийг тус компанид нийлүүлсэн байна. Гэтэл барилгын ажил дууссаны дараа улсын комисст хүлээлгэж өгөх болоход дулаалгын хөөсөнцөр нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтээр хүлээж авахаас татгалзжээ. Тиймээс “Хорго групп” ХХК хоёр удаа лабораторид тухайн хөөсөнцөрийг шалгуулж үзэхэд 20-ийн нягттай хөөс гэж авсан хөөс нь 12.09-ийн нягттай гэсэн дүгнэлт гарсан аж. Ийм хариу авсан тул нийлүүлэгч компанид очиж хохиролыг барагдуулахыг шаардсан бөгөөд бичлэг дээр тайлбарлаж буйгаар тухайн хятад компанийн захирлын эхнэр гэгч эмэгтэй монголчууд руу дайрч давшилж, асуудал нэлээд ширүүссэн бололтой.

“Нягт хөөс” компани нь удаа дараа аж ахуйн нэгж компаниудад чанаргүй материал нийлүүлж хохироодог бөгөөд буцаалт хийх талаарх саналыг огт авдаггүй төдийгүй ийм асуудлаар ирсэн хүмүүсийг дарамталж, зоддог гэх тайлбарыг хэлж байна.

Үүссэн нөхцөл байдлын тухай бичлэг нэгэнтээ олон нийтийн сүлжээгээр хангалттай цацагдсан тул дахин нурших шаардлагагүй гэж үзээд, харин холбогдох албаныхнаас дараах тайлбаруудыг авсан юм.

Аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын албаны лабораториор шинжлүүлэхэд  12.09-тэй гарсан

МХЕГ-аас үйлдвэрийн бүтээгдэхүүн стандарт шаардлагад нийцэж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. Энэ асуудлын тухайд, хэрэв 20-ийн нягттай хөөс гэж гэрээ байгуулаад, 12.09-тэй хөөс гэсэн дүгнэлт гарч байгаа бол гэрээ зөрчсөн асуудал үүсэх аж. Тэгэхээр ШӨХТГ-т хандах ёстой гэсэн тайлбарыг өглөө. Ямартай ч МХЕГ-т одоохондоо энэ талаар ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй байна.

МХЕГ-аас Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрынхантай холбогдож асуудлыг тодруулахад тэдэнд бас мэдээлэл ирээгүй гэжээ. Харин Аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын албаны лабораториор 20 гэж худалдаж авсан хөөсөнцрийг шинжлүүлэхэд  12.09-тэй гарсан гэнэ. Уг нь гадна фасад 20-ийн нягттай байх ёстой юм байна. Энэ бол эцсийн дүндээ итгэлцлийн асуудал болж таарав.

МХЕГ-ынхны хийх ажил бол гадна фасадын хөөс 20 байх ёстой, энэ хөөс нь тэд гэсэн нягттай байна гэдгийг л шалгаж гаргах ажлыг гүйцэтгэх гэнэ. Мөн жишээ нь “Хорго групп” компани 12.09 нягттай гэдгийг нь мэдсээр байж ашигласан бол МХЕГ-тай энэ асуудал бас холбогдоод явах учиртай юм байна. Мэдээж гэрээгээ зөрчсөн зэрэг бусад асуудал нь холбогдох хууль хяналтын байгууллагад хамаарагдаж таарна.

Тэгвэл ШӨХТГ-аас өгсөн тайлбараар бол дээрх асуудал нь аж ахуйн нэгж хооронд, мөн ашгийн төлөө үүссэн асуудал учраас тус газарт хамааралгүй юм байна. Учир нь ШӨХТГ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг байгууллага. Гэхдээ аж ахуйн нэгж хооронд үүссэн асуудал манайд хамаагүй гээд түлхэлгүйгээр харьяалагдах байгууллагад нь аль болох холбож өгөхийг хичээдэг гэлээ.

Ер нь барилгын материалыг худалдаж авахдаа итгэлцэл гэж зүйл бий болсны үндсэн дээр гэрээ байгуулдаг. Харин лабораторид шинжлүүлээд ашиглах хэрэгтэй гэхээр үүнд тодорхой хэмжээний төлбөр төлнө гэдэг бас л асуудалтай санагддаг бололтой.

Барилгын материалыг үйлдвэрээс аваад гарахдаа тохиролын гэрчилгээг нь бас авах хэрэгтэй

Энэ асуудлыг нягтлахдаа ер нь “Нягт хөөс” компани хэзээ байгуулагдсан, зөвшөөрөлтэй эсэх талаар тодруулах хэрэгтэй гэсний үндсэн дээр Барилга хот байгуулалтын яамыг зорив. Ингээд тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Цэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Асуудал үүсгэсэн гэх “Нягт хөөс” компани нь хэзээ байгуулагдсан бэ. Тус компанийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлөө хэзээ авсан байдаг юм бол?

-Өнөөдөр МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хөөсөнцөрийн үйлдвэрүүдэд жил болгон мэргэжлийн хяналтын газраас хяналтын ажиллагаа явуулдаг. Хөөсөнцөр бол нэлээд хэл ам дагуулдаг. Гэхдээ ялангуяа 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хөөсөнцөрийн үйлдвэрүүд нэлээд төлөвшсөн, хөөсөнцөр нь гал дэмждэггүй гэх зэргээр байнгын хяналтанд орж явсаар шалгарч үлдсэн үйлдвэрүүд одоо ажиллаж байгаа. Урьд нь нэлээд олон хятад компани байсан бол шигшигдсээр одоо хятадын хөрөнгө оруулалттай хөөсөнцөрийн үйлдвэр нэлээд цөөрсөн байгаа. “Нягт хөөс” ХХК бол 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2013 оноос хойш үйл ажиллагаа нь нэлээд жигдэрсэн, бүтээгдэхүүн нь худалдан авагчдад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн нэг байсан.

Эднийх 2014 оны тавдугаар сарын 28-ны Барилга, хот байгуулалтын сайдын 89 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл авсан. Зөвшөөрлийг гурван жил тутамд сунгуулдаг. Тэгэхээр 2017 оноос хойш сунгуулаагүй байна. Гэхдээ зөвшөөрлөө сунгуулахаар материалаа бүрдүүлээд өгсөн байна.

-Тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаагүй байж үйлдвэрлэл худалдаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд хариуцлагын ямар тогтолцоо үүнд үйлчлэх вэ?

– Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө сунгуулах ёстой гэж хэлсэн. Дээр нь тухайн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ авсан байх ёстой. Хэрэв Нягт хөөс компани тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байх үедээ тохирлын гэрчилгээ авсан бол үйлдвэрлэл явуулж болно. Яагаад гэвэл тохирлын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүнийг баталгаажуулсан бас нэг эрх зүйн баримт болж байгаа юм. Харин сунгалт хийлгээгүй, дээр нь тохирлын гэрчилгээгээ баталгаажуулаагүй бол Барилгын хуулинд тусгасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

–Яаманд энэ асуудалтай холбоотой мэдээлэл, санал, гомдол ирэв үү. Уг нь хохирсон гэх “Хорго групп”-ийн тал нэлээд гомдолтой байгаа бололтой. Үүнийг яаж шийдэх боломжтой вэ?

-Бид нар “аль аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл нь дуусч байна” гээд шалгаад явах боломжгүй. Харин тэд өөрсдөө энэ асуудалд анхаарал тавих ёстой. Бидэнд одоогоор үүнтэй холбоотой ямар ч гомдол ирээгүй. Яамны зүгээс бүтээгдэхүүний чанар, стандарт хангасан байдал, үйлдвэрийн технологийн байдалд дүгнэлт гаргана. Магадгүй мэргэжлийн хяналтын байцаагч газар дээрээс нь дээж аваад компаниудын төлөөллийг байлцуулж байгаад шинжилгээнд өгч хариуг нь авч болно. Тэр үед Хорго групп-д 12.9-ийн нягттай хөөсөнцөр өгсөн нь батлагдвал хохирлоо барагдуулж авах бүрэн боломжтой болно.

-Хянаж шалгах эрхтэй байгууллагуудад гомдол албан ёсны мэдээлэл ирээгүй гэхээр сонин юм. Уг нь бичлэгээс үзэхэд Нягт хөөс компани худалдан авагчдаа чанаргүй бүтээгдэхүүнээр хуурсан байна. Хэдийгээр гомдол ирээгүй ч үүнийг нягталж болохгүй юу?

-Бид нийлүүлэгч, худалдан авагчийн аль нэг талыг зөвтгөж, буруутгахгүй. Яагаад гэвэл аливаа бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээгээр л дүгнэдэг. Нягт хөөс болохоор лабораториор шинжлүүлэхэд 20.9 гарсан гэж байгаа. Гэтэл тэдний аваачиж өгсөн хөөс нь 12.9 гарсан гэсэн. Үүний хайнааг хагалахын тулд Нягт хөөс-өөс хөөсөнцөрөөс нь дээж аваад лабораторид өгч байж, эсвэл хөндлөнгийн гэрч явуулж байж баталгаажуулна. Асуудал нэлээд өрнөсний дараа очихоор хөөсөнцөрийнхөө чанарт сайжруулалт хийсэн байж болох ч гэлээ хуучин үлдэгдэл нь байж л байгаа. Бас Дорноговь аймагт зөөгөөд аваачсан хөөс нь үнэхээр Нягт хөөс-ийнх мөн, биш эсэхийг нь бид баталж чадахгүй. “Нягт хөөс” лабораторид өгсөн шинжилгээгээрээ яг 20 гарсан уу, үгүй юу гэдгийг экспертийн багаар батлаагүй.

Яамны хувьд бол шалгадаг байгууллага нь биш, харин мэргэжлийн хяналтын газраас шалгана. Ер нь Барилга хот байгуулалтын яамнаас барилга, технологийн чиглэлээр барьж байгаа зарчим бол дотоодод үйлдвэрлэж байгаа чанартай бүтээгдэхүүнийг авах.

-Хөөс нь 20-той, 12.9-тэй байна гээд л яриад байхаар зарим хүмүүс яг юуг нь хэлээд байна вэ гэдгийг ойлгохгүй, эсвэл буруу төсөөлж байж магадгүй юм. Тэгэхээр хөөсөнцөрийн нягтын тухай товчхон ойлголт өгөх үү?

-Хөөс чинь 5, 10, 15 см-ын зузаантай гэх мэт байлаа гэхэд жишээ нь, тэр зузааны 1м.кв-д оногдох нягт гэж бий. Тэр нягт нь сайн чигжээстэй байх ёстой, сийрэг байвал нягт багатай байна гэсэн үг. Гадна фасадын хөөсөнцөрийн нягт нь 20-иос дээш байх ёстой юм. Гэхдээ сүүлийн үед хөөс болон дулаалгын материалууд дээр нэлээд олон стандартууд гарсан байгаа. Түүнийгээ дагаад мэргэжилтнүүд өөр өөрөөр ярьдаг болоод байна. Энэ бол ерөнхийдөө технологийн асуудал учраас мэргэжлийн хүмүүс сайн ойлгоно. Тиймээс энгийн хэн нэгэн хүн очоод авчихдаг зүйл биш л дээ.

Яамны зүгээс ийм хариу өглөө. Мэдээж бодлогын хүмүүс хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хооронд, санхүү мөнгөний хооронд үүсээд байгаа асуудалд хамааралгүй. Харин тэдний зөвлөж буйгаар барилгын материалыг үйлдвэрээс аваад гарахдаа тэдний тохиролын гэрчилгээг дагуулаад авах хэрэгтэй юм байна. Мөн тэр даруйдаа лабораторид аваачиж шинжлүүлсний дараа хэрэглэ гэдгийг мөн зөвлөж байна. Эс бөгөөс чанаргүй материал авчихаад, дээр нь шинжлүүлэлгүйгээр хэрэглэснийхээ дараа гомдол мэдүүлэх нь үр дүн багатай, улмаар аж ахуйн нэгжүүдийн хооронд элдэв зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй юм. Барилгын материалын дээжийг лабораторид  шинжлүүлэхэд 20 орчим мянган төгрөг байдаг гэхээр ийм хэмжээний мөнгөнд гар татсанаас болж үүнээс хэдэн зуу, мянга дахин их мөнгөний хохирол амсах нь харамсалтай байх нь тодорхой.

Барилгын материалыг хэрэглэхээсээ өмнө лабораторид өгч чанар стандартыг нь баталгаажуулах хэрэгтэй

Магадгүй дээрх компаниудын талаар холбогдох албаныханд албан ёсоор мэдээлэл, гомдол ирээгүй гэхээр тохиролцоонд хүрсэн байж болох. Асуудлыг тухайн компаниудаас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.

Ер нь Мэргэжлийн хяналтын газарт, Барилга, хот байгуулалтын яамд зэрэг холбогдох байгууллагуудад хандаж шалгуулах тухай хүсэлт ирүүллээ гэхэд ажлын хэсэг томилогдоно. Ажлын хэсгийнхэн шалгалт хийхээр “Нягт хөөс” компанид очлоо гэхэд “Хорго групп”-д өгсөн гэх хөөс байх, үгүйг, мөн 20-ийн нягттай хөөсөөр хашаагаа дүүргээд хүлээж байхыг таашгүй.

“Нягт хөөс” компани нь татвар төлдөггүй гэж мэдээлж байсан. Үүнийг харамсалтай нь тухайн компанийн зөвшөөрлөөр мэдэх боломжтой тул бидэнд ТЕГ-аас энэ талаарх мэдээллийг авах боломж байсангүй.

Эцэст нь сэрэмжлүүлэг бүхий зөвлөгөөг өгөхөд барилгын компаниуд болон хувь хүмүүс барилгын материал авахдаа хэрэглэхээсээ өмнө лабораторийн шинжилгээнд өгч чанар стандартыг нь баталгаажуулах нь тухайн барилгын насжилтад өндөр ач холбогдолтой бөгөөд чанар, стандартын ямар нэгэн асуудал үүсэхгүй учир элдэв эрсдэлд унахгүй байх боломжтой. Түүнчлэн шинээр байр, объект худалдан авахдаа хаанаас авсан ямар материалаар хийсэн, тэр материалыг нь шинжилгээнд өгсөн эсэх зэргийг шалгах нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бүрэн эрх гэдгийг бүү мартаарай гэж зөвлөх байна.

Related Posts

Г.Амартүвшин: Барилгаас гарч буй хог хаягдлын 80% нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой
Нийгэм

2023-09-28 14:51
Д.Батням: Арматурын үнэ буурсан бол цементийнх тогтворжсон

2023-05-04 12:23
Б.Мөнхбаатар: Зарим сумдад соёлын төв барьж байгаа
Улс төр

Б.Мөнхбаатар: 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна

2022-06-22 14:07
}

Шинэ мэдээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

by undesten
2026-11-27 19:21
0

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

by undesten
2026-11-26 15:23
0

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

by undesten
2026-11-26 14:16
0

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

by undesten
2026-11-26 10:21
0

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай