Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг. Энэхүү амттан нь олон янзын ашиг тустай, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой. Цөөн жишээг цухас дурьдвал:
-Хоолны дэглэмд нэн тохиромжтой амттан. Бас чихрийг орлож чадахаар ч амттай.
-Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмчлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл тохиромжтой.
-Антиоксидантаар баялаг. Тэгэхээр хорт хавдраас сэргийлэх, зүрх судасны үйл ажиллагааг сайн хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох чадвартай.
-Цусны даралт бууруулна.
-Цусны РН тэнцвэрждэг. Өөрөөр хэлбэл, Хүчил шүлтийн тэнцвэрийг цусны PН үзүүлэлтээр тодорхойлдог бол бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцаа тогтвортой байснаар биеийн хүчил шүлтийн тэнцвэр тогтвортой байна.
-Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг.
Тэгвэл ийм чухал ач холбогдолтой амттанг яаж хадгалах нь зөв бэ?
- Зүсээгүй тарвасыг 10-15 хувийн харьцангуй чийглэгтэй харанхуй нөхцөлд 2-3 долоо хоног хадгална.
- 2-3 долоо хоногоос илүү хугацаагаар хадгалах бол хөргөгчинд хадгална.
- Хэрэв 25 градус болон түүнээс дээш хэмд хадгалах бол хадгалалтын хугацаа 5 хоногоор буурдаг.
- Тарвас хэрвээ зөөлөрсөн байвал хадгалах хугацаа багасаж, этилийн хий дотор нь үүссэн байдаг.
- Зүссэн тарвасыг хөргөгчид 3 өдрөөс илүүгүй хугацаагаар хадгална.