Нэгэн гайхамшигтай авъяастанаасаа бид өнчирлөө.
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав гуайгаа өнөөдөр дурсах боллоо.
Авьяаслаг ахын хийсэн бүх ажлыг дурьдахад маш урт жагсаалт болох билээ. Иймээс би фильмографийг нь болон өөртэйгөө холбоотой өчүүхэн дурсамжийг хуваалцая.
Б.Шарав анх алдарт Жигжид найруулагчийн “Ард Аюуш” киноны хөгжмийг хийснээр кино урлагтай холбогджээ.
1984 он “Ард Аюуш”
1985 он “Байлдааны даалгавар”
1987 он “Илүү сартай зун”
1989 он “Мартагдсан дууль”
1991 он “Тэнгэрийн сахил”
1992 он “Булингар”
1992 он “Хүйн холбоо”
1993 он “Жас өдөр”
1993 он “Тогоруу өдөөрөө уйлдаг”
1993 он “Хэлтгий заяа”
1993 он “Эвий хүү минь”
1993 он “Хүсэл хясал”
1994 он “Зул”
1994 он “Совин”
1994 он “Халаасны өрөө”
1995 он “Танихгүй сэтгэл”
1996 он “Тэнгэрийн амьтан”
1998 он “Далд уянга”
2000 он “Алганы хээ”
2008 он “Үхэж үл болно – Чингис хаан” эдгээр кинонуудын хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Мөн Өвөр Монголын хэд хэдэн киноны хөгжмийг хийсэн байна.
Миний хувьд “Үхэж үл болно – Чингис хаан” кинонд хамтран ажиллах хувь тохиож байсан юм.
“Чингис хаан бат оршиг” гэх мэтээр их сайхан нэрнүүдийг киноныхоо хөгжимөнд өгч байсныг санаж байна.
Би Шарав ахтай танилцаагүй байхдаа буюу 2001 онд түүний “Морин хуурын концерт” хэмээх 20 гаран минутын хөгжмийг сонсоод бүрэн хэмжээний клип хийхээр зохиол гаргаж бас ч үгүй одоогийнхоор теазер трайллер хийж явсан боловч өнөөх хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод дуусгаж чадаагүй юм. Хожим нь хамт ажилласаныхаа дараа танилцаж учир байдлаа хэлж зохиолоо уншуулахад түүнд ихэд таалагдан хоёулаа хийе гэж уулзах болгондоо хэлдэг байсан юм сан.
Даанч ах минь дүүгийнхээ төрсөн өдрөөр тэнгэрийг зорилоо.
Анд хүний амь нэг
Арьсан дээрийн зах нэг
Сайн андын санаа нэг
Сарьсан дээлийн зах нэг.
“Үхэж үл болно – Чингис хаан” кинонд ийм дууг Шарав гуай үгтэй нь зохиож дуулуулсан юм.
Д.Золбаяр