Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар Цагаан сарын үеэр болдог Төрийн золголт, нутгийн зон олон, байгууллагууд, олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлж болно.
Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэж Ерөнхий сайдаас чиглэл өгчээ.
Монгол Улс Цагаан сарын шинийн нэгний өдөрт зориулсан барилдааныг анх 1963 оны туулай жилээс зохион байгуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн шалтгаанаар барилдааныг цуцалж байгаагүй юм.