сайхан даа” гээд л дуунд мөнхөрч явсан дүр нь өнөөдөр уяраах нь битгий хэл
уйлах ч тэнхэлгүй болжээ. Гэтэл түүнээс нулимсыг нь нэхэх юм. Ядах нь уйлаад үзүүлчихвэл
тайван орхих юм шиг, улаан шороогоо шавхуурдаж, шарвагануулах хангай дэлхийд түүний өмнөөс гомдох
шиг.
Цагтаа ийм ч яваагүй юм аа даа.
Дайрсан бүрийг дайлж, ундаассан бүхнийг ундаалж, салаа гэзэг нь зангидсан гар
шиг чанга, арван наймт шиг гоо үзэсгэлэн явсан юм. Гэтэл бид түүнийг үргэлж ийм
явах юм шиг андуурч, өлмийгөөс нь хөмсөг хүртэл нь \”эдэлж”, хүзүүнээс нь хөл
хүртэл нь эмэрч, жилийн дөрвөн улирлыг алгасалгүй самарч, дээлийг нь урж, дан
цамцыг нь сийчиж олон жил хүйтэн салхинд гандаачихаад одоо л нэг ухаажсан юм
шиг уйлаад өгөөч гээд \”гойчилж” суух юм.
Гэтэл түүнд уйлах тэнхэл алга. Ядаж
түүнд түших хань, биеэ халхалах дэрсэн гэр, зэгсэн дээл ч алга. Энэ бүгдийг нь
бид өөрсдөө л үгүй хийчихээд одоо түүнийг ядарч явааг нь гайхаж, яасан ч их өрөвдөнө вэ. Өрөвдөх л байсан юм бол хайрлах чинь
яалаа гэж одоо л толгой балбаж, үсээ зулгааж сууна. Ээ үзэсгэлэн гоо минь дахин
гоо дүрийг олооч, ядахнаа нэг удаа ч болов уйлж, хайр гамгүй хандсан биднийхээ
гэм бурууг хэлээч…