Олон
Улсын Валютын Сан (англ. International Monetary Fund, товчоор ОУВС) нь мөнгө
болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын
хамтарсан мэргэжлийн байгууллага юм. Тэгвэл Засгийн газар нь төлбөрийн
тэнцлээ алдан, эргэлтийн хөрөнгөгүй болж эмч, багш, цагдаа нарынхаа цалинг төлж
чадахгүйд хүрсэн улс хамгийн сүүлд ОУВС-д хандан \”түргэн тусламжийн зээл”
авдаг.
Монгол Улсын хувьд аль хэдий нь
ОУВС-д хандаад эхэлчихсэн. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Ерөнхий
сайдын хамгийн олон уулзаж буй хүнээр ОУВС-ийн төлөөлөгч тодорч мэдэхээр.
ОУВС бусад орны татварын
мөнгөний хуримтлалаас бүрдсэн хөрөнгөнөөс хүсэлт тавьсан оронд зээл олгодог.
Гэхдээ хэн дуртайд нь бус төсвийн хатуу сахилга бат шаардсан нөхцөлтэй тул энэ
алхмыг \”нөөц шүхрээ задлах” буюу эцсийн арга хэмжээ гэж үздэг байна. Өөрөөр
хэлбэл Монгол Улсад валютын сангаас өөр тулах гарц үгүй болжээ гэж харагдах
боллоо. Манайх шиг хийсвэр төсөвтэй
оронд сахилга бат шаардсан, хатуу нөхцөлтэй зээл хамгийн тохиромжтой гэдгийг
эдийн засагчид онцолж байгаа. Энэ нь мэдээж ОУВС-ийн зээл юм.
Гэвч Монгол Улс дахин авах
боломжтой билүү. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувьд нь тулгаад зээл
авчихсан. Одоо 88 хувьд хүргэнэ гээд л явж байна. Энэ байдлаараа Монгол Улсын
ДНБ-н бүхэлдээ зээлийн өрөнд баригдчих вий дээ.
Ямартай ч Ерөнхий сайд
ОУВС-ийнхантай ойр ойрхон уулзалт зохион байгуулж байна. Валютын сангийн зүгээс
уян хатан бодлого баримтлана гэдгээ тайлбарлаж байгаа. Харин Ерөнхий сайдын
зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллахад
бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс дахин зээл
авахаар хөөцөлдөж эхэлжээ гэж ойлгогдлоо.
А.Аюуш
Үндэстэн агентлаг