• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

    Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

    Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

    ЦЕГ: Т.Харриер машинд явсан иргэдээс жолоочид нөлөөлснөөс урсгал сөрж, жолоодлого алдсан гэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон

    Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна

    Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

    ЭМГЭНЭЛ

  • Улс төр
    Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    “COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

  • Эрүүл мэнд

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Жон-Кристоф Муллер: Шүүгч, прокурор болохын тулд маш удаан суралцдаг

by
2016-09-28 14:08
in Үндэстэн
0
SHARETWEET

\"\"

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Франц Улсын Шүүх яамны харъяа Магистратурын үндэсний сургуультай /Шүүгч, Прокурорын мэргэжлийн сургууль/ хамтран ажиллахаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр \”Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаар хоёр талын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Франц Улсын Пау хотын Гранде инстонсе трубинал хэмээх Их шатны шүүхийн дэргэдэх Бүгд Найрамдах Улсын Прокурор Жон-Кристоф Муллер, Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр \”Opеn door\” сонины сэтгүүлч уулзаж ярилцсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Магистратурын үндэсний сургуулийн төгсөгч Ш.Баасандоржтой ярилцжээ.

-Бидний урилгыг хүлээн авч, манай сонины редакцид зочлон ирсэнд баярлалаа. Та бүхэн өөрсдийгөө манай уншигчдад танилцуулна уу.
-Ж.К.Муллер: Намайг Жон Кристоф Муллер гэдэг. Францын Улсын Шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэл буюу прокурор юм. Миний бие 1994 оноос хойш прокурорын байгууллагад ажиллаж байна. Гэхдээ ажлынхаа дунд үед нь Шүүх яаманд Эрүүгийн хуулийн тогтоомжын бодлого болон төсөл боловсруулалт хариуцсан зөвлөх, тус яамны захиргаа удирдлагын газрын орлогч дарга, Франц Улсын төрийн тамга баригч зэрэг ажил алба хашиж байсан. 2004 оноос хойш анхан шатны шүүхийн дэргэдэх Улсын прокурор буюу прокурорын газрын даргаар өнөөг хүртэл ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа хот маань 380 мянган оршин суугчтай Францын өмнөд хэсэгт байрладаг Пау гэдэг хот бий. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Парисийн их сургуулийн Шүүхийн институт, Пау хотын Их сургуулийн хуулийн факультетад багшилдаг. Гадаадын зарим оронд Эрүүгийн эрх зүйн чиглэл болон Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт сэдвийн хүрээнд тусгай томилолтоор ажиллаж байсан. Тухайлбал, Монтенегро, Армени, Киркизстан, Бенин зэрэг улсуудад ажиллаж байсан.
-Ш.Баасандорж: Биднийг урьсанд баярлалаа. Мэргэжил нэгт нөхөр болох гадаад андынхаа хамт танай сонины редакцад уригдаж байгаадаа туйлын их баяртай байна. Би Улсын Ерөнхий Прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хяналтын прокуророор ажилладаг бөгөөд Франц Улсын Шүүх яамны харъяа Магистрантурын үндэсний сургуульд 2015 онд суралцаж ирээд үргэлжлүүлэн прокурортоо ажиллаж байна. Миний нэр Ш.Баасандорж. Таны асуултанд би өөрөө хариулахаасаа илүүтэй холын зочныхоо үгийг танай сонины уншигчдад хүргье гэж бодож байна. Манай өвөг дээдэс \”Холын хүний үгийг сонс” гэж сургасан байдаг. Тиймээс би зочныхоо үгийг орчуулан хүргэхийг хичээе.

-Та манай улсад анх удаагаа ирж байна уу? Монгол орны намрын улирал танд ямар санагдаж байна вэ?

-Ж.К.Муллер: Монгол Улсад анх удаагаа ирж байна. Европчууд ялангуа Францчууд Монгол орныг маш том тал нутаг, унаган байгаль, малчин ард түмэн, адууны нутаг гэж төсөөлдөг. Энэ төсөөлөл үнэн болохыг нүдээрээ харлаа. Малчин айлд зочлон, морь унаж үзлээ. Монгол орон, намрын улирал маш их таалагдаж байна.

-Та Прокурорын байгууллагын шугамаар айлчлан ирсэн. Энэ удаагийн таны ажлын айлчлалын гол зорилго юу вэ?

-Ж.К.Муллер: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар Франц Улсын Шүүх яамны харъяа Магистратурын үндэсний сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулагдаж, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд миний бие Монгол Улсын Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор ирээд байна. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд прокурор Ш.Баасандорж 2015 онд Магистратурын үндэсний сургуульд очиж суралцсан. Тэр сурахынхаа хажуугаар Парис болон Бордо хотын Шүүх, Прокурорын байгууллагад дадлага хийсэн. Түүний Франц хэлний чадвар надад гайхалтай санагдсан, одоо хоёр улсын хамтын ажиллагааг хариуцаад ажиллаж байна. Энд ажиллахад түүний Франц хэлний мэдлэгээс гадна Франц Улсын хууль эрх зүйн мэдлэг нь Монголын хууль эрх зүйн талаар ойлгоход маш их дөхөм болж байна. Миний айлчлалын бас нэг зорилго нь харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт монгол анд нөхөдтэйгээ туршлагаа хуваалцах, Франц Улсын эрүүгийн хууль тогтоомжийн онцлог талыг таниулахаар ирсэн. Цаашид хоёр улсын эрүүгийн хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа хөгжинө гэдэгт итгэж байна. Мөн УЕПГ-ын Сургалтын төвд прокуроруудад зориулж хоёр өдрийн сургалт явуулна. Франц Улс, Монгол Улс эрх зүйн тогтолцооны хувьд Ром-Германы буюу эх газрын эрх зүйн тогтолцоон дээр үндэслэсэн ижил системтэй улс орнууд юм.

\"\"

-Улс орон бүр өөрсдийн гэсэн эрх зүйн тогтолцоотой. Франц Улсын эрх зүйн тогтолцооны онцлог, ялгаа нь юу байдаг вэ?

-Ж.К.Муллер: Франц Улс Ромын эрх зүйн тогтолцооны суурин дээр эх газрын эрх зүйн тогтолцоог бий болгон хөгжүүлсэн анхны улс. Эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хамгийн гол амин сүнс болсон хуулиудыг төрөлжүүлэн гаргасан анхдагч орон. Та бүхэн Наполеоны хууль гэж алдаршсан төрөлжсөн олон хуулиудыг мэднэ. Дэлхийн анхны Эрүүгийн хууль, анхны Иргэний хууль, Эрүүгийн процессийн хууль, Иргэний процессийн хууль, Худалдааны хууль гээд олон хуулиуд бий.

-Ш.Баасандорж: Тухайн үед Франц Улсын эрх зүйн хөгжил нь Герман Улсаас бараг зуун жилээр түрүүлэн хөгжсөн байдаг. Тухайлбал, Франц Улсын анхны төрөлжсөн Эрүүгийн хууль 1791 онд батлагдсан байдаг. Наполеоны эрүүгийн хууль бол 1810 оных юм. Гэтэл 1871 онд л Германы эрүүгийн хууль батлагдаж байжээ. Энд дурдсан Франц Улсын анхны эрүүгийн хууль тогтоомжийн үндэс суурь болсон 1670 оны Их ордоннонсе хэмээх эрүүгийн болон эрүүгийн процессийн бичмэл хууль тухай үедээ үйлчилж байсан байдаг. Энэ эрх зүйн актыг анхдагч төрөлжсөн болон бичмэл хуулийн эх үндэс гэж үзвэл эрүүгийн эрх зүйн үүсэл хөгжил нь бүүр урагшлах нь тодорхой юм.
Прокурорын байгууллага анх 1303 онд Филипп Ле Бэл хааны зарлигаар Франц Улсад байгуулагдсан байдаг. Франц Улсын Прокурорын байгууллага нь 713 жилийн түүхтэй байгууллага. Анх Франц Улсад Прокурорын алба байгуулагдахдаа Хааны эрх ашгийг шүүхэд хамгаалдаг байж. Гэтэл түүхэн хөгжлийн явцад өөрчлөгдөн Франц Улсын хөрөнгөтний ардчилсан хувьсгал болон Бүгд Найрамдах засаглалын эхэн үед Төрийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж байсан бол өнөө үед Нийгмийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, төлөөлөн ажиллаж байна. Төрийн эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг энэ хоёр холбоо үгнүүд нэр томъёоны хувьд ч утга агуулга, мөн чанарын хувьд хоорондоо асар их ялгаатай нь тодорхой юм. Франц Улсын эрүүгийн эрх зүйд гэмт явдлыг нийгмийн аюултай байдлаар 3 ангилж хуваадаг. Онц хүнд гэмт хэрэг /crime/, гэмт хэрэг /delit/, жижиг хэрэг, зөрчил /contravention/ гэж ангилдаг. Эрүүгийн хуульд нь рецедив гэмт хэрэгтэн гэсэн ойлголт байсаар байгаа. Энэ ойлголт, нэр томъёо байгаа нь Францын эрх зүй хоцрогдсон байна гэдгийн илэрхийлэл биш. Франц Улсын эрх зүйн тогтолцооны онцлог талыг яръя гэвэл маш их цаг хугацаа орно. Бараг бүтэн ном болох учраас зарим нэг онцлогийг нь дурдахад ийм байна.

-Англи-саксон, Ром-Германы эрх зүйн бүл гээд өөр өөрсдийн онцлогтой. Энэ талаар та товчхон тодорхойлбол?

-Ж.К.Муллер: Мэдээж эх газрын эрх зүйн тогтолцоо Англи-Саксоны эрх зүйн тогтолцоо өөр хоорондоо асар их ялгаатай. Эх газрын эрх зүйн тогтолцоонд хуулиуд гол үүрэг оролцоотой нийгмийн харилцааг зохицуулж, шүүх, прокурорын байгууллага тэрхүү хуулийг хэрэглэж, асуудлыг шийдвэрлэж байдаг. Эдгээр олон төрлийн хуулиуд нь төрөлжсөн, кодекци байдлаар батлагдан гарсан байдаг. Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудын хувьд хууль бий боловч шүүхийн шийдвэр буюу шүүхийн прецедент тухайн гэмт хэрэг, зөрчил, иргэний маргааныг шийдвэрлэхэд хуулиасаа давуу үйлчилж байдагт гол ялгаа нь оршиж байгаа. Үүнийгээ дагаад Шүүх, Прокурорын байгууллагын тогтолцоо, хэрэг маргаан шийдвэрлэж буй процедур нь тэс ондоо.

-Манай улс эх газрын эрх зүйн тогтолцоотой улс боловч Англи-Саксоны эрх зүйн тогтолцооны зарим давуу талыг нутагшуулж байгаа. Та одоо манай улсын эрх зүйн тогтолцоо, Шүүх, Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаад явж байхад сайжруулах, шинэчлэх зүйлс мэдрэгдэж байгаа байх. Та ямар зүйлийг олж харсан бэ?

-Ж.К.Муллер: Улс болгон өөр өөрийн эрх зүйн тогтолцоотой. Мэдээж бүх улс орон эрх зүйн тогтолцоогоо хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгаалахын төлөө явж байдаг. Танай улсын хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талуудын тэгш эрхийг хангахын төлөө зорьж, хуулиндаа мэтгэлцэх зарчмыг оруулж өгчээ. Гэтэл сүүлийн үед Шүүх болон Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ялангуа Шүүхийн бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдсөн байна. Энэ нь өөрөө иргэдийн итгэлийг алдах, бүр төөрч будилахад хүргэдэг сул талтай. Ер нь хоёр эрх зүйн тогтолцоог хооронд хольж, холимог тогтолцоог бий болгоход маш сайн үндэс судалгаатай, өөрийн орны онцлогт тохируулан хийхгүй бол хуулиудыг хэрэглэхэд маш том асуудал үүсгэдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Франц улс Англи-Саксоны эрх зүйн тогтолцооны гол амин сүнс болсон тангарагтны шүүхийн өөрсдийн хувилбарыг хуулиндаа оруулж, онц хүнд гэмт хэргийг Ассизийн шүүх буюу 6 жюри, төлөөлөгчдийн оролцоотойгоор таслан шийдвэрлэж байна. Гэхдээ террорист халдлагын гэмт хэрэг онц хүнд гэмт хэрэг боловч Ассизийн шүүхээр таслан шийдвэрлэдэггүй, энэ төрлийн гэмт хэргийг тусдаа дагнасан шүүхээр шийдвэрлэдэг. Мөн Франц Улсын Прокурорын байгууллага эрүүгийн процессийн хуульд зааснаар альтернатив процедурын хүрээнд 5 жилээс доош хорих ял оногдуулах болон өөр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулах гэмт хэрэг дээр бага хэмжээний торгуулийн ял, нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх ял зэрэг ял шийтгэл оногдуулах, сургалт, дадлага хийх зэрэг албадлагын арга хэмжээ авах, шүүхэд шилжүүлэхгүйгээр ял тохирон хэргийг шийдвэрлэх зэрэг бүрэн эрх эдэлдэг. Энэ бүрэн эрх хараахан Монгол Улсын хууль тогтоомжинд орж ирээгүй байна. Гэмт хэрэг шийдэх гурав дахь арга зам нэрлэсэн энэхүү процедур нь шүүхийн ачааллыг багасгаж, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн маш олон давуу талтай байдаг.
Бид бүхэн Франц Улсын эрх зүйн хөгжлийн арвин баялаг туршлагаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Танай улсад франц хэлтэй ийм хуульчид байхад тэднийгээ ашиглах хэрэгтэй.

–Манай улсын эрх зүйн шинэчлэлийн талаар манай иргэд, эрдэмтэн судлаачид удаан, хойрго байна гэж үздэг. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль шинээр батлагдсан боловч мөрдөгдөх хугацаа нь хойшлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг хууль парламентаар хэлэлцэгдэж байсан боловч ёсчлогдоогүй гээд буцаагдлаа. Цаашид бид бүхэн эдгээр хууль тогтоомжоо батлан гаргахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Ж.К.Муллер: Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн процессийн тухай хууль бол нийгмийн чухал харилцааг зохицуулж байдаг хуулиуд. Эрүүгийн хууль нь нийгмийг хамгаалах, эрх зүйн гол хууль тогтоомж. Эрүүгийн процессийн тухай хууль нь нийгэм, нийтийн эрх ашиг, хувийн эрх ашиг зэргийг хэрхэн хамгаалах, эдгээр эрх ашгийн тэгш, тэнцвэртэй байдал, оролцоог хамгаалах гол хууль. Монголын шинэ эрүүгийн хуулийн концепц болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн концепц зэргийг мэдэхгүй, эдгээр хууль, төслүүдийг судлаагүй болохоор энэ талаар хариулахад бэлэн биш байна. Дээр хэлсэнчлэн эрх зүйн холимог тогтолцоог бий болгох гэж байгаа бол Монгол орны өөрийн онцлогт тохируулж буулгахгүй бол амьдралд хэрэгжихэд хүндрэлтэй байж болох юм. Өөрийн хувийн бодлоо хуваалцвал Монгол Улсад нутагшаад удсан эх газрын эрх зүйн тогтолцооны сайн талуудыг Европын орнуудаас нутагшуулах нь дээр байх гэж зөвлөмөөр байна.

-Европын орнуудад аливаа өндөр албан тушаалд нэлээд нас тогтсон, туршлага хуримтлуулсан хүмүүс ажиллах нь нийтлэг харагддаг. Харин манай орны тухайд харьцангуй залуу, дундаж насныхан аливаа өндөр хариуцлагатай албан тушаалуудад томилогдох болсон. Энэ байдал манай шүүх, прокурорын байгууллагуудад ч харагддаг. Шүүх, прокуророор томилогдох насны доод хязгаарыг 25 нас гэж хуульчлан тогтоосон байдаг. Танай орны хувьд энэ талаар хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Ж.К.Муллер: Франц Улсад шүүх, прокурорын аль аль нь залуудаа буюу дундажаар 26, 27 орчим насандаа ихэнх нь томилогдож байгаа. Миний бодлоор нас бол тийм ч чухал биш. Харин сургалт, дадлага бол маш чухал. Тийм ч учраас Францад шүүгч, прокурор болохын тулд маш удаан суралцдаг. Их сургуульд таван жил суралцаж төгсөөд, Магистратурын үндэсний сургуульд конкурс, уралдаанд шалгалт өгч, тэнцэн хуваарьт орон тоонд нь багтан орж чадвал хоёр жил зургаан сар буюу 31 сарын хугацаатай суралцдаг. Энэ хугацаанд шүүгч, прокуророор бэлтгэгдэн мэргэжлээрээ ажиллах онолын мэдлэг, туршлага, ур чадварыг эзэмшдэг. Шүүгч, прокуроруудыг бэлтгэн гаргаж байгаа сургалт нь онолын болон практик дадлагын сургалтуудаас бүрддэг. Практик, дадлагын сургалт нь нийт сургалтын 70 хувийг эзэлдэг. Энэ сургалтыг хийхгүйгээр шүүгч, прокурор болох ямар ч боломжгүй. Монгол Улсад шүүгч, прокуророор томилохын өмнө сургалтанд хамруулдаггүй юм байна.

-Манай улсад энэ цаг үед эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэж шүүгч нарын цалинг хасах маргаан ид өрнөж байна. Шүүгч, прокурорын цалин өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Гадаад улс орнууд тухайлбал: Франц, Итали, Испани, Герман зэрэг орнуудын шүүгч, прокурорын цалин хоорондоо ялгаатай байдаг уу? Мөн нийгмийн халамж, хамгаалал тал дээр ямар оновчтой бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Ж.К.Муллер: Европын улс орнуудад болон Францад шүүгч, прокуроруудын цалин адилхан байдаг. Тэдний албан тушаалын зэрэглэл, удаан жил ажилласны цалингийн нэмэгдэл яг адилхан байдаг. Яагаад гэхээр шүүгч, прокурорууд адилхан нэг сургуульд буюу Магистратурын үндэсний сургуульд сурч, төгсөн өөрийнхөө хүсэл сонирхолоор шүүгч, прокуророор томилогдон ажилладаг. Прокурорын байгууллага нь шүүх эрх мэдлийн нэг гол байгууллага. Өөрөөр хэлбэл, Прокурорын хяналт нь төрийн хяналт биш, шүүх эрх мэдлийн байгууллагын хяналт юм. Шүүгчийн бие даасан хараат бус байдлыг хуулиар хангаж байгаатай адилхан прокурорын бие даасан хараат бус байдлыг адилхан хуулиар хамгаалж, нийгмийн халамж болон цалин хөлсний хувьд яг ижил түвшинд байдаг. Итали, Испани, Герман зэрэг улс орнуудын шүүгч, прокурор нарын цалин мөн л хоорондоо адилхан байдаг. Хэрэв Европт шүүгч, прокурорын цалин өөр хоорондоо ялгаатай гэж сонсвол мэргэжлийн хүн үнэхээр гайхна, шүүгч хүн ч ойлгохгүй. Европод ийм байх ямар ч боломжгүй. Франц Улсад шүүгч нь прокуророор, прокурор нь шүүгчээр өөрсдийн санал хүсэлтээрээ, чөлөөтэй томилогдож байдаг. Ямар нэгэн шалгалт босго байхгүй. Шүүгч, прокурор хоёрыг мажистра буюу шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэл гэж нэрлэдэг. Энэ эрхэм хүндэт нэршлийг Франц Улсад зөвхөн шүүгч, прокурор хоёр л эдлэх эрхтэй.

-Манай улсаас Хууль зүйн салбарын залуу боловсон хүчнүүд танай улсад суралцах боломж хэр байдаг вэ?

-Ж.К.Муллер: Мэдээж боломжтой. Ялангуяа Франц Улсын Магистратурын үндэсний сургууль, УЕПГ хооронд хамтын ажиллагаа тогтоож, хэрэгжиж байгаа энэ үед Монголын прокурорууд энэ завшааныг ашиглаж, сурч авах нь том боломж юм. Мэдээж хоёр тал хамтарсан сургалтууд хийхэд санхүүжилтийн асуудал бий. Энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломж, арга зам бий.

-Та айлчлалын үеэр олон асуудлаар санал бодлоо солилцсон байх. Айлчлалаар ямар үр дүнд хүрсэн бэ? Үр өгөөж нь юу байв.

-Ж.К.Муллер: Би Монгол Улсын эрх зүйн тогтолцооны талаар судалж, Прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж бүрэн мэдлэг, мэдээлэл авлаа. Францад очоод энэ айлчлалын талаар тайлан бичнэ. Монгол, Францын хамтын ажиллагаа тэр дундаа Франц Улсын Магистратурын үндэсний сургууль, УЕПГ болон хоёр орны Прокурорын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
-Цаг зав гаргасан та бүхэнд баярлалаа.
ShareTweet

Related Posts

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Нийгэм

2026-07-22 22:29
Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Нийгэм

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2026-07-21 21:16
ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна
Нийгэм

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

2026-07-21 19:59
}

Шинэ мэдээ

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

by undesten
2026-07-22 22:29
0

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

by undesten
2026-07-21 21:16
5

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

by undesten
2026-07-21 19:59
0

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

by undesten
2026-07-21 16:06
1

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

by undesten
2026-07-21 12:58
0

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

by undesten
2026-07-21 12:22
0

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

by undesten
2026-07-21 12:11
0

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

by undesten
2026-07-21 11:53
0

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

by undesten
2026-07-21 11:25
0

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

by undesten
2026-07-20 21:00
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай