Фото Хэрэглэгчээ “өлөн хоосон” гэж доромжилж байхаар нийгэмд чиглэсэн ийм реклам хийж болдоггүй юм уу? 2020-09-28 14:54
Энд Японы тусламжийн автуснаас өөр гялайх юм алга. Тун даруухан байжээ. Их өлсгөлөнгийн үеээс дөнгөж мултран завдаад байсан үе. 23-хан жилийн өмнө. 20 жилийн дотор бид ингэтлээ хөгжжээ. Харин коронагийн буянаар бид дахиад 20 жилийн өмнөхтэйгээ нүүр тулах нь. Тэгэхгүй бол бид өөрсдийн хөгжлийн ололтыг огт мэдрэхгүй байх байсан юм.
mod zuleg ihtei hot seluuhen saihan baijee
Тэнгэрийн авралаар Монголд өлсгөлөн гарч байгаагүй. Түүх гуйвуулахгүй шүү. Картад орсон үе өлсгөлөн биш, эд барааны хомсдлыг зохицуулсан хэрэг. Тэр үед та өөрөө ч өлсөж байгаагүйгээ мэдэж байгаа.
Монголд өлсгөлөн болж байгаагүй биш. Маш олон удаа болж байсан. Зөвхөн хувьсгалт засаг тогтсон 21 хоноос хойш аваад үзэхэд, комун буюу хамтралжуулах хөдөлгөөний дараа их өлсгөлөн тохиож байсан. Шинэ засаг тогтож феодалуудыг хавчин хөрөнгийг нь хурааж, хамжлага албатуудыг нь чөлөөлсөн. Гэтэл угтаа феодал язгууртнуудын цагааг идэж гэдсээ тэжээ сурсан тэдгээр хамжлага ард амин зуулгаасаа салмагц арчаагаа алдсан. Комуны хөрөнгөөр хэдхэн сар туйлаад тэр төсөл дампуурсан. Тэгмэгц эрх чөлөөтэй болсон боловч амин зуулгаа алдсан биеэ даан амьдрах чадваргүй ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн. Хязгаар нутагт хээр тавьсан хүний махыг хүртэл иддэг байсан талаар аман яриа түгээмэл байдаг. Дараа нь 2-р дайны үед нийт монгол даяар хагас өлсгөлөнгийн байдалд орсон. Социализмын нийт үргэлжилсэн хугацаанд нийт монголчууд хагас өлсгөлөнд амьдарч байсан. Өдөр бүр мах, сүүний очерт олон цагаар зогсдог байсан баримт үүнийг нотолно. Картын барааны үед мөн л өлсгөлөнд орсон. Одоо коронагийн давалгаанд бас л өлсгөлөн нүүрлэх нь. Энэ бүхнийг яагаад ач холбогдол өгч хайхардаггүй вэ гэхээр ерөөсөө монгол хүний хөгжлийн түвшин тэр юм. Хагас нүүдэлчин, хагас зэрлэг байдлаар аж төрдөг үндэстний хувьд мэдээлэл хомс, мэдээлэл байлаа ч түүнийг боловсруулан хүлээж авах чадвар үгүй байдлаас болж үндсэндээ өлсөж байгаа үгүйгээ мэдрэхгүй амьтанлаг, бэлчээрийн мал шигээ яваад сурчихсан гэсэн үг. Дээрээс нь нэрэлхүү бардам зан. Одооны энэ улс дампууруулах хэмжээнд очоод байгаа төрийн апаратад шургалсан ждүчин, луйварчин, авилгачин, Ховдчууд голлосон Нянгарууд бол угтаа дийлэнх нь хагас өлсгөлөнд амьдарч байсан хүмүүс гэсэн үг юм. Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлдаг. Өлсгөлөн өссөн хүмүүс их хоолтой шууд тулахдаа дахиж өлсөхгүй тулд улам ховдоглон иддэг. Үүнээс болж нийгмийн баялаг хуваарилалт тэгш бус болж хувирна. Үр дүнд нь улс дампуурна. Зарчим ердөө л энэ. Тиймээс би хүмүүст үр хүүхдээ багад нь хоолнод цатгаж бай гэж уриалах гээд байгаа юм. Тэгэхгүй бол Ховдынхон шиг өлөн сэтгэлгээтэй болчихдог юм байна.
1997 он биш байна. 1993,94-оны үе байна.
цаг хугацаа гэж харвасан сум шиг хурдан өнгөрөх юм даа хөөрхий.