• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

  • Улс төр

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Д.Чойжамц: Монгол орны аврал бол Mонголчууд бид өөрсдөө

by undesten
2022-06-14 12:39
in Ярилцлага
47
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц 29 дэх Номун ханаар өргөмжлөгдлөө
SHARETWEET

Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

– Бурхан багшийн Их Дүйчин өдөр тохиож байна. Жил ирэх бүр энэ өдрийн ач холбогдол, хүрээ улам тэлж байгаа нь харагдаж байна шүү?

– Монголчууд эрт дээр үеэсээ Бурхан багшийн Их Дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Ер нь Бурханы шашин шүтдэг дэлхийн улс орнууд бүгд Дүйчинг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг ёс заншилтай юм. Сүүлийн үед их өөрчлөлт гарч байгаа.

НҮБ-аас Бурхан багшийн Их Дүйчин өдрийг дэлхий даяараа тэмдэглэх ийм сайхан уриалга гарч, бичиг сачиг нь сайхан батлагдаж, анхны чуулганд нь оролцож үг хэлсэндээ би баяртай байдаг. НҮБ-ын хаш ногоон индрээс Бурхан багшийн Их Дүйчинг дахин тэмдэглэх тэр сайхан хуралд оролцож байлаа. Их сайхан тод санагдаж байна. Монгол бол 1990 оноос хойш их дэлгэр болсоор, улам л дэлгэрсээр байна. Дүйчин урьд урьдынхаасаа улам өргөн дэлгэр болж байна.

Хоёр, гурван сарын өмнөөс Дүйчин өдөрт зориулсан олон янзын үйл ажиллагаа явууллаа. Эрдэм шинжилгээний хурлууд, хүүхэд багачууд, залуусын дунд спорт, соёл бичгийн чигийн олон уралдаан тэмцээн, өдөрлөг хийсэн. Нийгэм рүү хандсан нэлээд ажил хийцгээж байна. Эмзэг бүлгийн иргэдэд тусламж тэргүүтэй сайн үйлсийн аянууд, тэрбум мод тарих ажлыг лам нар дэмжиж мод сайхан тарилаа.

Өмнө нь Бурхан багшийн Их Дүйчинг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол одоо хоёр, гурван сарын өмнөөс бэлтгэж, угтуулж ажил зохиож, хорих ангиудаар лам нар яриа таниулга хийж, нигүүлсэл энэрэл ярих тэргүүтэйгээр энэ өдрийн цар хүрээ өргөжиж, тэлж байна. Үүнд ганцхан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээр зогсохгүй Монголын Сүсэгтний холбоо, шашны олон нийтийн байгууллагууд, лам хуварга, сүм хийдүүдтэйгээ нийлээд энэ бүх ажлыг амжуулж байна. Сүүлийн үед аймгууд болоод дүүргүүдийн төв хийдүүд Бурхан багшийн Дүйчинг сарын турш тэмдэглэдэг, бэлтгэл ажил явуулдаг ийм сайхан болсон.

– Өнөө жилийн Дүйчин өдрийн гол онцлог нь гэвэл?

– Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл залагдан ирж байгаа нь энэ жилийн их дүйчин өдрийн онцлог юм. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл дэлхий дээр цөөхөн байдаг. Энэ нь Замбуутивийн бурхан шашинтнуудын нандин өв шүтээн юм. Энэтхэг улсын Засгийн газрын бүрэн хамгаалалтад байдаг, өөр орон руу залдаггүй, ийм нандин шүтээн залагдан ирж байгаад бид маш баяртай байна. Түүнчлэн Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг дагалдан БНЭУ-ын өндөр дээд албаны зочид хүрэлцэн ирж байгаа.

– Бурхан багшийн гурван зохионгуй давхацсан учир Их Дүйчин хэмээн сүсэгтнүүд ихэд бэлгэшээж, Их Дүйчингийн сар хэмээн буянд шамддаг?

– Их Дүйчин гэдэг бол Бурхан багшийн гурван том үйл явдал давхацсаныг хэлдэг. Манай эриний өмнөх V-VI зуунд Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүни бээр хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлж, сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтэлгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олж, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон бөгөөд эл гурван их зохионгуй нь зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр давхардан цогцолсон байдаг.

Энэхүү өдрийг монголчууд бид дэлхийн бусад Бурханы шашинтай улс орнуудын адил “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн эртнээс эрхэмлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол нигүүлсэл энэрэл, хайраар бие биетэйгээ хандаж, зохисгүй байсан бол бие биенээ хайрлаж, энэрч, эвлэж, нэгдэж, нэгэндээ эвтэй, зүйтэй үгээ хэлж, уучилж, өршөөдөг ийм сайхан өдөр байдаг.

Сэтгэлийн алдаа гарсан бол уучлал хүсэх, “Өршөөгөөрэй, уучлаарай та” гэж хоорондоо цагааддаг. Цаад хүн нь ч “Бурхан багшийн Их Дүйчин өдөр надаас уучлал гуйлаа шүү дээ, ямар сайхан юм“ гэж сэтгэлээ цэвэрлэж авдаг ийм олон сайхан зүйл болдог өдөр. Ард түмэн энэ өдөр аль болохоор уншиж урьж явдаг номоо унш, тарниа тоолоорой.

Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс буяны зүгт чиглүүлээрэй. Хийд орон, сүм дуган, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр явж байгаа бол бие нь буяны зүгт, тарни болоод ном уншиж, эвтэй зүйтэй сайхан үг хэлцэж, эв найрамдал бэлгэдсэнээр хэл нь цэвэршиж, цаана нь сэтгэл цэвэршиж энэ зоргоор бие, хэл, сэтгэлийн ариусал болдог. Тийм учраас энэ өдрийг бүх л амьдралын турш хэвшүүлж авах ёстой ийм дурсамжийн өдөр байдаг учраас хойшид ч энэ ёсоор явбал монголчууд бид гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн бие биетэйгээ найрсаг хандах, ёс зүйтэй, хүмүүжилтэй байх, эв түнжингээ илэрхийлсэн, уучлал гуйсан ийм сайхан өдөр байгаа юм.

Олон зууны турш Бурханы шашин шүтэж ирсэн Монгол оронд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр, буян хураах өдөр болгосон учир аль болох арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг тэвчсэн, буяны зүгт сэтгэлээ хандуулсан сайхан өдөр болгож өөрчлөөрэй, сайхан залбираарай.

– Уучлал гуйх зэргээр нэг нэгэндээ сайхан хандаж, эелдэг харьцах нь бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж буй бас нэг том буян байх нь ээ?

– Тийм ээ, тийм. Бие, хэл, сэтгэл гурваа сайн зүгт хандуулсан, өс хонзон, хорлолтой сэтгэлээ тэвчсэн, биенээсээ уучлал гуйж өршөөл эрээд, аав ээж дээрээ очоод мэндийг нь мэдэж сайхан баярлуулаад, ахан дүүстэйгээ зөв зохистой харьцахаас авхуулаад, сүүлийн үед Дүйчин өдрөөр мод тарьдаг ч болж. Хэчнээн олон мод тарих тусмаа л бидний амьсгалах агаарыг цэвэрлэдэг, хүн амьтан эрүүл саруул орших ийм сайхан буяны бэлгэдлүүд байна шүү дээ. Тэгээд ядарч яваа нэгэндээ тус хүргэх. Материаллаг болоод оюун санааны аль аль талаас нь бодож буяны зүгт хандах хэрэгтэй юм даа.

– Сүүлийн үед Монголд ирж эргэл мөргөл хийдэг гадаад сүсэгтнүүд, буддистууд ч их болжээ?

– Монгол хүн гэдэг бол азтай, завшаантай, сайн үйлийн үрээр төрдөг юм болов уу гэж боддог. Багаасаа л ингэж боддог байлаа. Лам болоод бурханы шашны ном үзээд ирэхийн цагт тэр бодолдоо маш их итгэл сууж эхэлсэн. Гадаад орнуудад хамбын хувиар маш олон явж үзлээ. Залуучууд сайхан өндөр байшин, барилга, гоё хүмүүсийг харж “Хөгжчихжээ” гээд ирдэг бол хөгширсөн, над мэтийн хүмүүс муу санаа суучихсан.

Чухам амьдрал нь юу байна вэ, энд жаргал гэдэг нь юу байна вэ. Зовлон гэдэг нь юу байна, яажшуу байгаа юм гэдгийг нь ажигладаг болчихдог юм байна. Англид явж байхад дөрвөн тал хашаатай, хашаандаа ногоо тарина. Нэг талд нь ногоо ургачихсан, нөгөө талынх нь ногоо ургаж эхэлж байгаа ч юм уу, тэнд хонь нь ч хүртэл эрх чөлөө муутай. Дөрвөлжин хашаан дотор л эргэлдэж байх шиг. Монголдоо ирээд харахад мал нь тал дүүрэн. Хонь нь тааваараа. “Манай мал нь хүртэл эрх чөлөөтэй юм байна шүү” гэж харагдаж байгаа юм.

Гадаадад явж байхад Монгол шигээ л санаад хамгийн сайхан уул, модтой газарт чинь очвол яасан юм гэхээр “Болохгүй ээ, бүгдийг нь хувьчлаад авчихсан” гэдэг. Торон хашаа татаастай, чөлөөтэй явах газар үгүй. Харин замын хажууд ресторан мэтийн газруудад л орж, тэр хавиар нь харах юм байвал харчхаад явах жишээтэй.

Гэтэл монгол хүн чинь ямар их эрх чөлөөтэй юм бэ дээ гэж бодогдоод харагдсан уул, хаана ч очоод жаргаж чадах юм даа. Ганцхан гэм нь бид өвгөд шигээ байгаль дэлхийгээ хамгаалж, хог сагаа хаяхгүй, нүүгээд явахдаа бууриа цэвэрлээд явдаг ёс заншлуудаа мартжээ. Хаа байгаа газартаа наргиж цэнгэчхээд хог тарихгүй байх юм сан даа. Түүнээс биш монгол хүн чинь үгүй мөн чөлөөтэй юм аа даа гэж бодогдох ухаантай. Хараад байхад эрх чөлөөн дунд амьдардаг, хотод ч хөдөөд ч.

– Одоо ч монголчуудын хувьд амралт, зугаалгын цаг ирлээ дээ. Хөдөөгүүр давхицгаагаад намар л хотод орж ирдэг улс. Ингэж бодохоор дотоод болоод гадаад хүчин зүйлсээрээ ч эрх чөлөөтэй хүмүүс бололтой?

– Уул нь эдийн засаг нягт болчихсон, эдийн засгаа бодож сэхээрдэг улсад бол зуны гурван сар болон намар, хавартаа зүтгэж байж бүтээн байгуулалтаа хийж явдаг газар шороо, хөрсний ажил байна. Уул уурхай, барилгын гэсэн ажлууд чинь улиралтайгаа хамаатай.

Зуны дэлгэр цагт л амралгүй зүтгэж байж хэдэн цаасаа цуглуулж, цалин мөнгөө нэмүүхэн шиг аваад өвлийн бэлтгэлдээ ормоор байтал монгол хүн гэдэг ямар эрх дураараа юм бэ, ажил байхгүй, хөдөө, Хөвсгөл ч явна, Увс ч явна гээд хотын шавааралдаанаас илүү шавааралдаан хөдөө байдаг. Үүнийг хараад монголчууд бид мундаг чөлөөтэй амьдралд дуртай хүмүүс юм байна даа гэж харагддаг. Уг нь энэ цагтаа л ажлаа хийж, хөгжил дэвшлээ авчирч баймаар үе дээ. Эрх чөлөө нь хэтэрчихсэн юм уу даа гэмээр санагдаад гайхдаг.

Корона гарах үед Азийн улс орнуудаас очсон хүмүүсийг гадуурхах байдал харагдсан. Бусдын нутагт амьдрахаар явж байгаа улсуудыг бодоод сууж байхад “Тэд маань хэрхэн жаргалтай байдаг юм бол доо” гэсэн асуулт гарч ирдэг. Эгзэгтэй цаг ирэхэд хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна даа.

Гудамжинд явж байхад барьж авч зодчихоод гээд, хамгийн эрх чөлөөтэй гэдэг оронд тийм байдал гарч байхыг харчхаад бид энэ Монгол гэдэг оронтой чинь ёстой нэг цус, мах бүгдээрээ холбогдчихсон байдаг юм байна. Энэ монгол нутаг дээр амьдарч байхад хэн ч намайг хөөхгүй, хэн ч намайг ад үзэхгүй, эднийхээ дунд амьдарч байх нь хамаагүй их жаргал юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрсөн.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн. Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэл орж байж, сая Монгол орон дэгжиж дээшлэх юм байна даа. Бидэнд тулсан ажил байна даа, Монгол орны хөгжил, гэр бүл, ажил хөдөлмөр хамаг юм тэгж байж сайжирна уу гэхээс биш сайхан жаргалтай газар руу яваад тэнд жаргая даа гэдэг бодол бидэнд байж болмооргүй юм байна.

Гадаадад байгаа нь ч гэсэн нэг эрдэм сурчхаад Монголдоо ирж хөгжүүлье гэдэг, ажилд явчхаад ажлыг нь сурчхаад Монголоо ингэж хөгжүүлье гэдэг ийм оюун ухаантай байж байж гуравхан сая хүн хөдөлж, сайхан жаргалтай амьдралыг бүтээж чадах юм байна даа гэж бодогддог. Хөгжил дэвшлийг бид бий болгож чадна. Бид зоригтой, хүчтэй, ухаантай байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бид хоёр юмыг маш сайн анхаармаар юм байна.

– Ямар хоёр зүйл вэ?

– Нэгдүгээрт, ёс зүйн хүмүүжлийг дээд зэргээр авч явах хэрэгтэй. Ёс зүйгүй бол худлаа хэлдэг, хулгай хийдэг, бусармаг үйл хийдэг бол дэлхийн олон түмэн биднийг үзэхгүй нь ээ. Би хамаагүй. Тэнд гурван сая монгол байгаа. Би гадаадад явж байгаа хүн гээд янз бүрийн бусармаг юм хийхэд тэрнийг сэргийлэх аваачаад байцаагаад монгол хүн гээд мэдээллийн хэрэгслээр зарлаж, хүмүүс мэдчихвэл монголчуудыг ад үзээд эхэлдэг.

Гурван сая хүнийг хаана ч гишгэхийн аргагүй болгож, нүүр царайг нь баллаад хаячхаж байгаа юм. Ийм байдал үүсдэг. Тийм учраас ёс зүйн хүмүүжилтэй бол хаана ч очсон хууль, дүрмийг нь баримталж, хэм хэмжээгээ мэдэж, ёс зүй баримталбал бидэнд гаднынхан итгэх юм байна. Монгол дотроо байгаа нь ч тэр гадаадын улсуудтай харьцахдаа ёс жудагтай байвал дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн хөрөнгө оруулагч, мөнгө санхүүжилт, гэрээ хэлцэл ямар ч зовлонгүй орж ирнэ. Монголчуудтай хамтраад юм хийчихвэл баталгаатай даа гэдэг ганц үг дэлхийд мэдэгдэхэд л бид бүгдээрээ буцаад сэргэх юм.

Ёс жудагтай байна гэдэг бол хувь хүнээс авхуулаад албан байгууллага, гадаад дотоод хүнтэй харьцаж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадлаа л бол дэлхий монгол хүнийг хүндэлдэг болж, монгол хүн, монгол байгууллага гадаадад очоод зээл тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэхэд хэн нь ч гүйж ирээд л туслаад өгөх юм байна даа. Тиймээс ёс зүй бол Монголын нийгэмд гарцаагүй хэрэгтэй болчихсон юм байна.

Хоёрдугаарт, мэдлэг. Ер нь улс орон гэдэг бол малаа ч хариулдаг, гудамжаа ч цэвэрлэдэг, машин тэргээ ч барьдаг. Бүх л ажлаа хийж байж улс орон болдог. Цөмөөрөө дарга болдог улс гэж байхгүй. Тийм учраас боловсролын сонголт маш нарийн байх хэрэгтэй байна. Хийж чаддаг, дуртай дуртай ажилд нь хүмүүсээ сургаж тавих, мэдлэгтэй болгох. Тухайн ажилд мэдлэгтэй хүн очихтой зэрэг хөгжил дэвшил ирээд байна. Бүх ажил мэдлэг дээр суурилж байна. Малчин, фермерээс эхлүүлээд дээшээ дарга нь ч мэдлэгтэй байх хэрэгтэй.

Боловсролыг дээд зэргээр хүртэх, мэдлэгтэй болох, боловсролтой болох энэ ажлыг ёс зүйтэй хавсарч хийх. Энэ хоёр хослоод ирэхээр Монгол орны иргэд нь гологдохгүй. Мэдлэг, ёс зүй, хүнлэг чанараараа ч гологдохгүй болоод ирэхээр дэлхийн бүх улс оронд хаана ч очоод ажиллалаа гэсэн ч, хаа ч амьдарлаа гэсэн ч, хаа ч очоод хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн тэр болгон нь хар аяндаа бүтэх боломжтой болох юм байна.

Тэгж чадахгүйгээр ирсэн хүн болгоныг дээрэмдээд, ирсэн хүн болгоныг хожоод, ирсэн хүн болгоныг хуураад эхэлбэл монголчуудад итгэж болохгүй гээд л тэр хүн ганцаараа биш, дэлхий нийтээрээ тэгж зарлагдана. Дэлхийд зарлагдаад ирэхээр бидний ажил тэртэй тэргүй хумигдах л юм байна. Тиймээс бид бүгд хичээцгээе.

ShareTweet

Related Posts

Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 маргааш тохионо
Нийгэм

2025-12-13 19:45
Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, архирч айлгасан дүрээр бидэн рүү ирэхгүй…
Зөвлөгөө

Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, архирч айлгасан дүрээр бидэн рүү ирэхгүй…

2025-09-03 13:17
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

2025-06-11 14:30
}

Шинэ мэдээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай