Энхтайваны гүүрэн дээр өнгөрсөн шөнө гарсан ослыг хараад нэг ийм зүйл бичмээр санагдав. Холбогдох хүмүүс нь болгооно биз.
Энхтайваны гүүрийг анх 1964 онд барихдаа зорчих хэсгийг явган хүний зам, гэрлийн шон, гүүрийн хаалтаас тусгаарлах байгууламжгүйгээр хйисэн юм байна лээ. Харин 1970,80 аад оны үед бетонон хаалт хийсэн байсан ба хамгийн сүүлчийн их засвараар энэ хаалтыг авч хаясан байдаг.
Тусгаарлах хаалттай үед гүүрэн дээр гарсан осол дээр очиход төдийлөн ноцтой зүйл ажиглагддаггүй байсан санагдаж байна. Харин хаалтгүй болсноор гүүрийн байгууламжууд болон иргэдэд маш ноцтой хохирол учирдаг болсон. Яагаад? Зорчих хэсгийн хажуугийн хаалтыг байрлуулснаар гэмтэл бэртлийг 25 – 50% иар бууруулдаг ба гэмтэл бэртэл, эд материалын хохирол дагуулсан ослын 29% нь 75 хүртэл хувиар буурдаг.
Замын байгууламжууд нь эргээд үр ашгаа өгөх тооцоотой байх ёстой гэдгийг анхаарахгүй бол хувь хүнд болон улс орны эдийн засагт ихээхэн хортой гэдгийг мэддэг байх хэрэгтэй.