\”Шавар баримлын гоёмсог төрх нь байгалиараа байдагт оршино”. Нүдэнд өртмөөргүй говь нутгийн улаан шороо нь барималчийн гараар босоо сүр жавхаат улаан тэмээ болж хувирлаа.
Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошуунд зохион байгуулагдсан Урадын олон улсын тэмээн соёлын аялал жуулчлалын наадмын \”Тэмээний баримлын үзэсгэлэн\”-д шавраар урлан амилуулсан тэмээдийн баримал монгол гэрт дэлгэгдэж байлаа.
Шавар баримал нь Урад нутгийн үндэстний уламжлалт ардын урлаг юм. Барималч Эрдэнэ гуайн гараар бодисын бус соёлын өвийн урлагийн содон бүтээл гарсан байна.
– Урадын хойд хошууны шавар баримал нь Урад нутгийн монгол үндэстний урт удаан амьдрал үйлдвэрлэлийн явцад бүтээгдсэн уламжлалт гар урлал юм хэмээн Эрдэнэ гуай танилцуулж байлаа.
Шавар баримал нь тухайн газрын улаан шавраар материал болгож, ихэнхдээ говийн улаан тэмээг урлан бүтээдэг ажээ.
– Шавар баримлыг барихад тэмээний үс ноосыг нарийн сийлж, хүн амьтны хоромхон зуурын дүр төрхийг бүтэхээр дамжиж шавар баримлын сүр сүлдийг бүтээдэг” хэмээн Эрдэнэ гуай ярьж байв.
http://mongol.people.com.cn |