Шар айргийг хийдэг арвайнд агуулагддаг полисахарид нь пролактин нэртэй гормон буюу дааврыг дэмжиж хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх боломжтой байдаг байна.
Энэ гормоны хэмжээнээс хамаарч хөхний сүүний гарц ихсэж багасдаг. Нэг таатай мэдээ нь согтууруулах найрлагагүй 0 % алкахолтой шар айраг нь адил үйлчилгээтэй байж чаддаг.
Эсрэгээрээ согтууруулах үйлчилгээтэй ундаа нь эхийн сүүний гаралтыг бууруулдаг.
Шар айраг ууснаас хойш 4 цагийн туршид эхийн сүүний гарц огцом буурдаг аж. Үүнээс гадна согтууруулах найрлагатай ундааг хэрэглэснээс хойш цусанд агуулагдах спиртний хэмжээ хөхний сүүнд яг адил хэмжээтэй байдаг бөгөөд таны хүүхэд мөн тантай адил согтож, хордож байна гэсэн үг.
Цусанд агуулагдах спиртний хэмжээ хэрэглэснээс хойш 90 минутын турш өсдөг. Харин тэдний бие нь балчир учир таны маш бага спиртний хэрэглээ тэдний хувьд маш их хүчтэй нөлөөлдөг.
АНУ-ын хүүхдийн эмч нарын академи хөхөөрөө хүүхдээ хооллодог ээж нарт эдгээр согтууруулах ундааны хэрэглээнээс бүрэн татгалзахыг зөвлөсөн бөгөөд зайлшгүй шаардлагатай шалтгаанаар хэрэглэсэн бол хүүхдээ дор хаяж хоёр цагийн дараанаас хөхөөрөө хооллохыг сануулав.
Та сүүний гарцандаа санаа зовж байвал илчлэг ихтэй хоол унд хэрэглэж, тогтмол цагаар хөхүүлж байгаарай.