\”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 26.2-т сум, дүүрэг, аймаг, нийслэл, баг, хорооны Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилогдоно гэж заасан байдаг. Одоо ч энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Дараагийн сонгуулиар нам нь олонх болсон тохиолдолд хуучин Засаг дарга шинээр томилогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Энгийнээр тайлбарлахад Засаг даргын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ гэж ойлгож болно.
Гэвч хугацаа хэтрүүлэн ажиллаж байгаа, дээрх хуулийг зөрчиж байгаа нэгэн эрхэм нийслэлийн Баянзүрх дүүргийг удирдсаар байна. Энэ бол Д.Пүрэвдаваа гэгч.
Тэрээр 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан. Орон нутгийн сонгууль болж дүүргийн Засаг дарга шинээр томилогдох ёстой ч Д.Пүрэвдаваа ажлаа хийсээр л байна.
Уг нь АН орон нутгийн сонгуулиар олонх болсон бол түүнийг дахин Засаг даргаар томилоход асуудал үгүй. Гэвч сонгуулийн дүн одоо ч маргаантай, шүүхийн шатанд хэлэлцэгдсээр байгаа билээ. Юун маргаан билээ гэж асуувал мартагдах шахаад байгаа мөнгө тараасан гэх асуудлыг дахин сөхөх шаардлагатай болж байна.
2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулиар БЗД-т АН-аас нэр дэвшигч зургаан эрхэм мөнгө тараасан асуудал юм. Тэдний дөрвөн нэр дэвшигчийг мөнгө тараасан болохыг шүүхийн шатанд тогтоогоод байгаа. Харин хоёр нэр дэвшигчийн асуудал одоогоор шалгагдаж байна. Ингэснээр МАН 19 суудал, АН 18 суудалтай болж байна. Уг нь АН 22 суудал авсан. Гэвч зургаа нь мөнгө тараасан маргаантай. Үүнээс болоод л өнөөдрийг хүртэл нийслэлийн БЗД-ийг хэн хэрхэн удирдаж явах нь тодорхойгүй, асуудал бүрхэг хэвээр үргэлжилсээр байгаа юм.
Харин энэ завшааныг Д.Пүрэвдаваа гэгч л маш овжиноор ашиглаж, бүрэн эрхийнхээ хугацааг хэтрүүлэн ажилласаар байгаа юм. Гэвч сонгуулиар түүнийг улиран ажиллах эрх олгоогүй. Үүнээс болоод л БЗД эзэнтэй ч юм шиг үгүй ч юм шиг хоног өдрүүдийг өнгөрүүлж байна. Үргэлжлэлийг энд дарж унших боломжтой.