Хил
орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын орчныг нь бий
болгочихоод \”тусгай
маршрут”-аар богино
хугацаагаар жуулчдыг оруулаад гаргадаг байхад ямар ч асуудал байхгүй.
Өмнөговийн
цаана Алшаа гэж аймаг бий. Тэнд намар 9 сард \”тооройн баяр” гэж жуулчдыг долоо хоног цуглуулдаг аялал жуулчлалын том
арга хэмжээ болдог. Тоорой модон баянбүрдийн сайхныг үзэх гэж 600 мянган
жуулчин ирдэг. Энэ
үеэр ийм арга хэмжээ болдгийн учир нь гэвэл тооройн навч шарлаад түмэн өнгөөр
алаглаж, хамгийн үзэсгэлэнтэй харагддагтай холбоотой. Тэнд ирсэн хагас сая
гаруй жуулчдын зуун мянга орчим нь Хятадын хилийн баганын дэргэд зургаа
авахуулахыг хүсдэг гэж байгаа.
Хятадын
тал нэг жуулчнаас 50 юанийн хураамж аваад хилийн баганын дэргэд зургийг нь
авахуулдаг. Энэ үеэр тэдгээр жуулчдыг тусгай журмын дагуу хилийн баганын наад
талд нь гаргаад илүү үнээр зураг хөрөг авахуулж, бараа бүтээгдэхүүн, бэлэг
дурсгалаа зараад буцаагаад гаргаж яагаад болохгүй гэж.
Аялал
жуулчлал хийлгэх газрынхаа ачаалал, даац, боломжийг харгалзан хүлээн авах
жуулчдын тоонд хязгаар тавьчихад л зохицуулагдаад явчихна.
300
мянган хүнтэй Манжуур зуны улиралд дотоодынхоо 5 сая жуулчныг хүлээн авч, аялал
жуулчлалын бизнесээс асар их орлого олдог. Бид хилийн наана аялал жуулчлалын
бүс хэр чадалдаа тааруулж бий болгоод тэр олон жуулчдаас багахан хэсгийг нь
оруулаад гаргадаг урсгал үүсгэж яагаад болохгүй гэж? Хяналтаа зохицуулалтаа л
сайн хийнэ биз. Үзвэр үйлчилгээ сайтай, үзэх харах юм ихтэй
бүс бий болгож чадвал хил орчмын аялал жуулчлалаас асар их орлого олж болно.
Аялал жуулчлал уг нь хамгийн их орлого олж болох салбар шүү дээ. Тэгээд ч групп
жуулчлал бол хянах, зохицуулах боломжтой, хариуцлага тооцоход амархан чиглэл.