Монголд
\”Мичидaa” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах
эрхсүүдийг ерөнхийд нь \”од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг.
Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн
тийм ч олон биш болов уу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан
биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр энгийн нүдээр харах боломжтой нилээн
тод оддын нээлттэй бөөгнөрөл юм.
Гадаадын
олон соёл иргэншилд \”7-эгч дүүс” хэмээх нэрээр
алдаршсан байдаг ба Мэссиегийн каталогийн 45-д тэмдэглэгдсэн биет. Тэнгэрт
хамгийн тод харагддаг бөөгнөрөл төдийгүй, уг оддын бөөгнөрөл нь биднээс \”ердөө”
400 орчим гэрлийн жилийн цаана оршдог учир манай нарны аймагтай хамгийн ойрхон
оршдог оддын бөөгнөрөл гэж хэлж болно.
Ойролцоогоор 13 гэрлийн жилийн орон зайг харуулж буй зурган дээр
хэдэн 100 гишүүн одод нь харагдаж байгаа ч судлаачид нийтдээ 1000 гаруй оддыг
агуулдаг гэдгийг нь тогтоосон байгаа. Манай нарнаас хааш хаашаа 13 гэрлийн
жилийн зайд ердөө 20 хүрэхгүй тооны одод байдаг бол энэ бөөгнөрөл 1000 гаруй
оддыг тийм жижигхэн зайнд агуулдаг гэсэн үг.
Өмнө нь манай
галактикийн ихэнх одод (манай нар ч гэсэн) бөөнөөрөө аврага том молекулан
үүлнээс зэрэг үүсч яваандаа таран бутардаг тухай бичиж байсан билээ. Мичидийн
1000 гаруй гишүүн одод нь ойролцоогоор 75-125 сая жилийн өмнө буюу манай гариг
дээр үлэг гүрвэлүүд тэнүүчилдэг байх үед бүгдээрээ бараг нэгэн зэрэг аврага том
молекулан үүлнээс бүрэлдэн бий болсон юм.
Дашрамд аралын япон
улсын субару гэж машин техник үйлдвэрлэдэг том компаний нэр нь Монголоор мичид гэсэн үг
юм байна лээ. Тус
компаний лого нь ч тийм
утгатай.