Тогонд цохиулсан бол дараах арга хэмжээг аваарай
Хэрвээ өөрөө тогонд цохиулсан бол
1. Тогонд цохиулсан цахилгаан хэрэгсэлд дахин бүү гар хүр.
2. Хэрвээ түлэгдсэн бол түлэгдсэн хэсгийг хүйтэн давуу тавьж хөргөөрэй.
3. Тогонд маш бага хэмжээгээр цохиулсан ч гэсэн хүндээр шархдаж болох тул эмнэлэгт үзүүлээрэй.
Тогонд цохиулсан хүнтэй таарвал
1. Тогонд цохиулсан хүнтэй таарвал: Тухайн хүнд хүрч болохгүй.
2. Цахилгаан тэжээлийг салгана: Цахилгаан тэжээлийг салгаж чадахгүй бол резинэн бээлий болон резинэн гутал өмсөж модон болон хуванцар саваа зэрэг цахилгаан дамждаггүй зүйл ашиглан тогонд цохиулсан хүнийг цахилгаан утаснаас холдуулна.
3. Аврах баг дуудна: 119 дугаарт залгаж тусламж дуудаарай: Аврах багийнхныг ирэх хүртэл тогонд цохиулсан хүний биеийг хөнжил зэргээр ороож дулаацуулан хэвтүүлээрэй.
4. Аврах баг ирэхээс өмнө тогонд цохиулсан хүнд үзүүлэх тусламж
– Ухаан алдах, амьсгалахгүй байх, зүрх нь зогссон тохиолдолд: Хиймэл амьсгал хийх, зүрхний иллэг хийх
– Цус алдсан буюу яс нь хугарсан бол: Цусыг нь тогтооно.
·Цахилгаан шатаар зорчиж байх үед тог тасарвал дараах арга хэмжээг аваарай!
1. Тог тасарснаас болж гэрэл унтарвал сандралгүй тайван байгаарай.
– Аюулын унтраалгын гэрэлд харагдах дотуур утсыг олж тусламж дуудаарай.
– Дотуур утас ашиглах боломжгүй бол гар утсаараа тусламж дуудаарай(119).
2. Гар утас сүлжээгүй болсон бол цахилгаан шатны хаалгыг нүдэж дотор нь гацсан байгаагаа гадаах хүмүүст мэдэгдээрэй.
3. Цахилгаан шатнаас хүчээр гарах гэж оролдох хэрэггүй, тайван хүлээгээрэй.
※ Хүчээр гарах гэж оролдож байгаад 2 дахь осол(унах) гарахад хүргэж болзошгүй.
… Ялангуяа разеткны нүх рүү хүүхдүүд сэрээ, хуруу шургуулж байгаадтогонд цохиулах тохиолдол маш олон гардаг тул заавал урьдчилан сэргийлж байгаарай.