Хятад: Цагаан сарын өмнөхөн сая саяараа төрөлх
хот суурин руугаа буцдаг. Энэ өдрүүдэд хот доторх ба хот хоорондын тээвэр асар
ачаалалтай ажилладаг. Гэр орноо цэвэрлэхийн сацуу гадаах хар энергийг
зайлуулахын тулд оршин суугчид өглөөнөөс эхлэн салют буудуулдаг.
Монгол: Цагаан сарын өмнө гэр орноо цэвэрлэж,
идээ ундаа, бэлэг сэлтээ бэлддэг. Баярын ширээний ууцаа чанаж, буузаа чимхэн,
баяраар өмсөх гоёлоо бэлдэнэ. Хүчит бөхийн барилдаан үздэг.
Битүүний орой
Хятад: Сүмд очно. Унтдаг цагаасаа орой
хэвтэнэ, эсвэл бүр нойргүй хононо. Тэгснээр эцэг эх нь урт насална гэж үздэг
байна.
Монгол: Тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьж,
битүүний хуралд суудаг. Шагагаар наадан тоглодог ба зарим хүмүүс хиншүү гаргах
ёстой хэмээн үзэж хуушуур хайрдаг.
Бэлэг
Хятад: Хүүхдүүд эсвэл ганц бие хүмүүст улаан
дугтуйнд мөнгө хийж өгдөг. Мөн ажилчдадаа ирэх ондоо элбэг дэлбэг байхыг ерөөж
улаан дугтуйтай мөнгө өгдөг байна.
Монгол: Өмнө нь зөвхөн хүүхдүүдийн гарыг
цайлгаад гаргадаг байсан бол одоо орж ирсэн хүн бүхэнд бэлэг бэлддэг.
Хоол хүнс
Хятад: Бууж банш, шарсан буюу утсан загасаар
хийсэн төрөл бүрийн хоол. Гэр бүлийн аз хийморийг бэлгэддэг тул дүүпүү, загас
түлхүү хэрэглэдэг.
Монгол: Бууз, хачир, чанасан мах.
Амралт
Хятад: Энэ жилийн хувьд Цагаан сарыг
тохиолдуулан 30 хоног амарсан.
Монгол: Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд амарна.
Шинийн нэгэн
Хятад: Зочдоо амттай шимтэй зүйлээр дайлна.
Зочид айлд очихдоо жүрж, бэрсүүт жүрж гэх мэт алт мөнгийг бэлгэдсэн бяцхан
бэлэг авдаг. Гудамж талбайд \”Арслангийн бүжиг” үзэх боломжтой.
Монгол: Мөрөө гарган, нар мандахыг үзнэ. Настан
буурлууддаа хүндэтгэл үзүүлж, золголтоо эхлүүлнэ.
Цээрлэх зүйл
Хятад: Буддын шашинтнуудын дийлэнх нь мах
идэхийг цээрлэдэг. Хутга хэрэглэх нь цээртэй тул бүх хоол ундаа өмнөх өдөр нь
бэлдэж тавьдаг. Амьтан хөнөөж болохгүй.
Монгол: Шинийн нэгэнд бусдын гэрт хонож
болохгүй. Хэрүүл маргаан хийх, юм оёх, усанд явах, зээл өгөх, хог гаргаж хаяхыг
цээрлэнэ.