• Өвчний шинж биш бөгөөд бүх насныханд тохиолддог ялангуяа хүүхдэд илүү тохиолддог шинж тэмдэг юм.
• Халдварт өвчин болон хавдарын өвчинтэй холбоогүй.
• Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү тохиолддог.
• Хэлний аль нэг хэсэгт цагаан хүрээтэй, зах хязгаартай цайвар юумуу цагаан толбо гарна.
• Хэлбэр, хэмжээ, өнгө өөр өөр байдаг.
• Хэлний аль нэг хэсэгт гараад өөр хэсэгрүү нүүдэг.
• 10 хүний нэг нь газрын зураг шиг хэлтэй байдаг ба дийлэнхэд нь зовиургүй байдаг.
• Гэвч зарим нэг бодист (шүдний оо, халуун ногоо, хүчиллэг хүнс, ногоо, тамхи татахад) эмзэглэлтэй байдаг.
• Шалтгаан ба эрсдэлт хүчин зүйл:
Хүний хэл нь гадуураа хучуур эсээр бүрхэгдсэн байдаг ба энэ нь хором бүр шинэ хучуур эсээр шинэчлэгдэж байдаг. Хэлний гадаргуу 7 – 10 хоногт бүрэн төлжиж, солигддог гэж үздэг. Энэ үйл ажиллагаа шим тэжээлийн дутагдлаас болоод алдагдсанаар хэл газрын зураг шиг болдог.
Мөн В – ийн төрлийн аминдэм дутагдал
Стресс
Гормоны өөрчлөлт
Аллерги, астма
Псориаз зэргийн үед хэл газрын зураг шиг болдог.
Эмчилгээ:
• Дэлхийн хүн амын 3% нь энэхүү шинж тэмдэгтэй байдаг ба дийлэнхид нь тамхи, архи, халуун ногоотой эсвэл хүчиллэг хоол хүнс , хатаасан, давсалсан самар, давс ихтэй хоол хүнс, мөн нэмэлтээр цайруулагч, амт оруулагч агуулсан шүдний оо хэрэглэхээс зайлсхийхэд өөрөө аяндаа ямар нэг эмийн эмчилгээгүйгээр хэдэн өдрөөс хэдэн сарын дотор арилдаг.
• Хэрвээ энэ шинж таньд зовиуртай, өвдөлт ихтэй байвал эмчид үзүүлж, эмийн эмчилгээ хийлгэнэ. Үүнд:
• Өвдөлт намдаах
• Үрэвслийн эсрэг эм
• Кортикосеройд хэрэглэх
• Цайрын бэлдмэл хэрэглэх