• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Лалын ертөнцийг ялан доройтуулагч ил хаан Хүлэгү

by
2019-06-19 10:00
in Түүх, уламжлал
2
Лалын ертөнцийг ялан доройтуулагч ил хаан Хүлэгү

Ил хаадын улсын анхны хаан Хүлэгү бээр Чингис хааны хүү Тулуйн гутгаар хүү, их хаан Мөнх Хубилай нарын дүү байсан бөгөөд 1217 онд төржээ. Хүлэгү Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж, Ил хаадын улсыг байгуулсан юм. Монголын Эзэнт гүрний их хаан Мөнх Ойрхи Дорнод руу дүү Хүлэгүг арван айл бүрээс хоёр цэрэг гаргаж, арми бүрдүүлэн явуулахдаа, ассассинуудын цайз бэхлэлтийг довтлон эзэлж, их хааны захиргаанд дагуулах, мөн үнэнч албатын ёсоор хүчин зүтгэхийг Багдадын халифаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хоёр гол үүргийг хариуцуулжээ.

1090 нд Хасан ибн Сабах ассассинуудын шашны хэт даварч улайрсан шүтлэгт бүлэглэлийг үндэслэн байгуулж, өөрийн нууц холбоо хэлхээг газар сайгүй салаалуулан аалзны тор мэт хэлхчихээд, өөрийн талд лалын өдий төдий үнэнч шавь нарыг элсүүлэн номлох болсон түүхтэй билээ. Энэ муу ёрын бүлэглэлийг дарах гэж үзээд улангассан хөлсний алуурчны чичлүүр хутганд өртөж амь хэлтэрсэн хэн боловч ялгаагүй удалгүй ар хударганд нь бослого самуун дэгдэж, аллага хядлага үргэлжлээд ирэхэд аймшигт уулын өвгөдийн хар хэрэг дийлдэшгүй гэдгийг эцэстээ ухаардаг ажгуу.

Хүлэгүг их цэргээ дагуулан хүрч очиход монголчуудын байлдан дагуулал, хорсол заналаас үхтлээ айн сүрдсэн ираны захирагч нар аймшигт энэ бүлгээс хэдий айж хулчийж байсан ч ассассинуудыг өлгийтэй хүүхэд ч үлдээлгүй хүйс тэмтрэн устгах гэж уриалсан Хүлэгү хаантай дуртай дургүй эвсэхээс өөр арга байсангүй. Монголчууд хэдийгээр хүч чадлынхаа ид үед байсан ч дангаараа Аламутын хүч чадлыг нугалах нь хэцүү зорилт байж. Монголын цэрэг хот суурин цайз бэхлэлтүүдийг дараалан эзэлсний эцэст, бүтэн гурван жил уулсын тагтад орших халдашгүй тэр цайзыг бүслэн сууж, мянган алхам тутамд хүч тэнхээтэй цэргээс бүрдсэн анги цэрэг байрлуулан, хятаны урчуудын үйлдсэн 250 алхмын тусгалтай буунуудыг гар дамжуулан зөөж, уулын оройд гаргажээ. Хотыг харваж эхлэхэд солир лугаа нисэх зэвийн галд олон хүн хуйхлагдан, эсэргүүцэгчид уулын уруу чулуу өнхөрүүлэвч монгол цэргүүдийг шархдуулж чадахгүй байлаа. Улмаар монголчуудын зэвсгийн сүрд дарагдсан цайзынхан байлдаанаа зогсоож Шейх Ал Жабелийн залгамжлагч нь сул дорой нэгэн байсан учир удалгүй бууж өгчээ. Гэсэн ч Эльбрусын уулсад ассассины зуу гаруй цайз бэхлэлт эзлэгдээгүй үлдсэн байв.

Хүлэгү хаан олзлогдсон шейхээр тэдгээр цайзуудын захирагчдад тушаал өгүүлж хаалгыг нь нээлгэн буулган аваад, бэхлэлтүүдийг нурааж газартай тэгшлээд, цэрэг дайчдыг нь хүйс тэмтрэв. Харин Аламут цайзын ханыг нураах болсонд ямар ч хүрз зээтүүнд авташгүй даанч бөх барьсан байжээ. Олзлогдсон захирагчийг Хүлэгү их хаанд хүргүүлэхээр илгээсэнд замдаа амь үрэгдсэн гэдэг.Аламутыг эзэлж аваад зургаан долоо хоногийн хойно монголын цэрэг Тигр мөрнийг гаталж, Багдадын халиф Мустасимд Хүлэгү хаан элч илгээжээ. Үүнд ассассинуудыг дарахад хүч хавсраагүйд зэмлээд, цайзуудаа буулган дагаар орохыг тулган шаардав. Гэтэл хариуд нь “Арав хоногийн байлдаанд аз тохиож ялснаар орчлонгийн эзэн боллоо гэж өөрийгөө сэтгэнэ үү залуу минь. Чиний тушаал бусдын хувь тавиланг шийднэ гэж бодоо юу.

Өрнөөс дорныг хүртэл лалын чин үнэнч сүсэгтнүүд бүгд миний албатууд гэдгийг үл мэднэ үү. Хэрэв миний бие хүсэх л юм бол Ираныг тэр чигээр нь захиргаандаа оруулж чадахсан. Гэвч дайтаж байлдах ямар ч хүсэл надад алга. Амгалан энхийг сахиж ирсэн замаараа Хорассан руугаа буц даа” хэмээсэн бардамхан хариуг ирүүлжээ. Мустасим халифийн элч бас халифын хувилгаан дүрд гар далайсан хэн боловч ялгаагүй муугаа үзнэ гэж сануулжээ. Аббасидын удмынхан таван зуун жилийн турш Багдадын халифаар сууж байсан бөгөөд лалын шашны дээд эрхийг барьсны хувьд бүх султан, шахууд түүнд захирагдах учиртай байв. Үнэхээр ч өөртөө бардаж итгэсэн Хорезмын Мухаммед шах л түүнтэй нэг байлдаж үзсэн билээ. Гэвч Хүлэгү хаан айн болгоомжилж ухарч няцсангүй. Хүлэгүгийн дэргэдийн зурхайч үнэн сүсэгт лал хүн хэрэв монголчууд лал шашны нийслэл хотыг дайрах гэвэл зургаан зүйл муу явдал тохиолдоно” гэж айлтгажээ. Ийм мэргэ толог үйлдсэн зурхайч амиа алдахад дараагийн төлөгч нь “Хүлэгү хааныг батгай ялж дийлнэ” хэмээн төлөгджээ.

Нэгэн долоо хоногийн дотор халифын цэргийг бут цохиж, нэг өдрийн дараа монгол цэрэг Багдадын тэргүүн хамгаалалтын шугамд тулж иржээ. Гурван долоо хоногийн турш бүслэн байлдаад хотын дүүргүүдийг дараалан авч эхлэхэд, халиф юу л болвол болог хэмээн хувь заяагаа бурханд даатган бууж өгөн, нуун далдалсан эд баялгаа заан өгч, Аббасидын угсааныхны хагас мянган жилийн турш цуглуулсан их эрдэнэсийг Чингис хааны ач хүүгийн их асрын өмнө авчирч асгажээ. Багдадыг зургаан өдөр шөнийн турш цөлмөн дээрэмдэж, сүм дуганыг шатаан, хүн амыг хядсаны эцэст хотыг мэдэлдээ авч амьд үлдэгсэдийг албатаа болголоо гэдгээ зарлаад, цаашид аливаа хүчирхийллийг цагдан хориглов. Сүм дугандаа цуглаад цаашид юу болохыг харж байсан христ шашинтнуудыг яасан ч үгүй. Ноёрхогч үндэстнүүддээ дайсагнан ханддаг байсан нутгийн бусад хүн ардыг нь талдаа татах явдал анхнаасаа монголчуудын бодлого байсан ажээ.

Чингис хаан Ойрхи Дорныг эзлэх аян дайнаа Хорезм гүрнийг бут ниргэснээр эхэлсэн, Өгөөдэйн үед монголын ноёрхол Армен хүртэл тэлсэн бол Хүлэгү хаан Халифыг дарж Ойрхи Дорныг бүхэлд нь байлдан дагуулахад тун ойртжээ.

Ингээд монголчууд цааш Месопотам, Сирийн зүг хөдлөв. Замдаа үг дуугүй бууж өгсөн хотуудыг өршөөж, дагаж орохоо илэрхийлсэн хаад ноёдод цол хэргэм шагнаж, улс орныг нь гар хүрэлгүй үлдээж явжээ. Босож эсэргүүцсэн Алеппо хотыг дайран эзлээд, таван өдөр цөлмөн үгүйрүүлж, хүн ардыг нь хядаж, заримыг нь боол бол гон авч явав. Хаал гаа Хүлэгү хаанд цэл ийтэл нээж өгсөн Дамаск хотыг эсэн мэвд үлдээж, лал хунтайжийг итгэл хүлээлгэн захирагчаар нь тавив. Ийнхүү Хүлэгү хаанаар удирдуулан монголын цэрэг Газрын дундад тэнгисийн эрэгт тулж очив. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, цаашаагаа африкийн гүн рүү Тунис руу зугтаж байлаа. Дахиад л аймшигт сандрал дэгдэж, арабуудын тэмээний үнэ тэнгэрт хаджээ.

Энэ бүхэн лалын шашинт улс түмнийг гүн гүнзгий цочролд оруулжээ. Энэ талаар лалын түүхч харуусан бичихдээ: “Их зөнчийн мэндэлснээс хойш лал ард түмэн одоогийнх шиг ийм зовлон зүдгүүр амсаагүй билээ. Нэг талаас татаарууд Азербайжан, Ирак, Сирийг түйвээж сүйтгэлээ. Нөгөө талаас франкуудыг лалынхан үлдэн хөөж чадахгүй байгаагын улмаас одоо тэд тэнд Мисирт халдан ороход бэлэн зогсож байна. Эзэнт гүрний үлдсэн хэсэг бут цохиулах аюулд учраад байна” гэжээ. Лалын шашны эцсийн мөхлийн цаг ирсэн мэт байлаа.

Одоо лалуудад зугтан хоргодож болох ганцхан газар үддсэн нь тэдний эцсийн өмөг түшиг Мисир орон байв. Хүлэгү дагаж орохыг шаардан Мисирын султанд элчээ илгээв. Гэлээ ч энэ үед их хаан Мөнх гэнэт нас барснаар дэлхийгээр нэг тархсан монголчуудыг нэгтгэн нягтруулж байсан хүч үгүй болж, бараг биеэ даасан Алтан Ордны улс, бусдаасаа илүү хүчтэй Юань улс, Бага Азид дөнгөж тогтнож эхлээд байсан Ил хаадын улсууд үндсэндээ адил тэгш эрхтэйгээр оршин тогтнох болжээ. Хүлэгү хаан ийнхүү Мөнх хааныг бие барсны хойно шинэ хааныг залах их хуралдайд оролцохоор монгол нутаг руугаа буцахдаа дөнгөж эзэлж аваад байсан Сирид Хэтбуха жанжнаар удирдуулсан цөөвтөр цэргийг үлдээж, гол хүчээ Бага Азийн орнуудад хуваарилж амжаагүй байхад Мисирын султан Кутуз Сирид буй цэргийг нь цохиод, их хүчээр цутган орсон тухай мэдээ ирэв.

Их цэрэг гэдрэг буцах үед хил хязгаарын газар аюул осол учрах магадлал өндөр тул Бат хаан Өгөөдэйг нас барсны дараа эх нутгийн зүг хөдлөхөд гарамгай жанжин Сүвээдэй Унгарыг цөлмөн хоосолж, Галиц, Силез, Өмнөд Полынийг гаргуунд нь хаяад, эвдэрч сүйрсэн өргөн зурвас нутгийг буцаж буй монголчууд, эзлэгдээгүй дайсан хоёрын хооронд үлдээдэг нь учиртай байлаа.

Харин Хүлэгү Мөнх хааныг нас барсны дараа эргэхдээ ийм арга хэмжээ авсангүй нь дөнгөж булаан авсан хязгаар нутгаа ийнхүү буцаан алдахад хүргэжээ.

Ингээд тэрбээр Сирийг дахин эзлэх тулаанд бэлтгэхээс өөр аргагүй болов. Хүлэгү хаан Айл Жалутын ялагдлаас жил хагасын дараа цэргээ цуглуулж засаад, мамлюкийн султаныг Сири, Мисирээс үлдэн хөөж өшөө хорслоо тайлах аян дайнд мордох гэтэл Алтан Ордны хаан Бэрхийн цэрэг Хүлэгүгийн улсад халдан ороход бэлхэн Кавказад хүрэлцэн ирээд байв. Сүсэг бишрэлийн нэгдмэл байдал үндэс угсааны хэлхээ холбоог анх удаа ялан дийлсэн нь энэ аж. Мамлюкийн султан болсон Бэйбарсын нарийн дипломат бодлого лалын шашинд орсон Бэрхийг лалын шашны тэргүүн хэмээгдэх халифийг барьж цаазалсан Хүлэгүгийн эсрэг хандахад хүргэв.

Чингис хааны төмөр мэт хүсэл зориг нэгэн ард түмнийг юу ч үгүй хоосноос гарган ирж, тархай бутархай нүүдэлчдээс хатуу сахилга бүхий арми болгож, зэрлэг бүдүүлэг дайчдаас дэлхийн хэмжээний гарамгай жанжин стратегичдыг төрүүлсэн боловч ганцхан зүйлд л хүчин мөхөсдсөн нь монголчуудын зан авирыг өөрчилж чадсангүй. Эрт балрын үеэс аваад л монгол нутагт дүрэлзэн хүч чадлыг нь сарниулж байсан ах дүүсээ алж хядах дайн байлдаан мөнөөхөн Ази тивийн өргөн уудам нутгийг нэлэнхүйд нь бүрхэх болжээ. Хубилайн монголчууд Аригбөхийн монголчуудын эсрэг их говийн зах хязгаарт байлдсан тэр л цаг үед Хүлэгүгийн монголчууд Бэрхийн харьяаны монголчуудтай тулгаран байлджээ. Хүлэгү, Бэрх хоёрын хооронд гарсан маргааны уг сурвалж нь шашны хүчин зүйлээс гадна Азербайжаныг хэн нь эрхшээлдээ авах вэ гэдэг асуудлаас үүссэн байна. Чингис хааны хуваарь ёсоор Зүчийн улсад хамаарах ёстой атал Хүлэгүгийн мэдэлд очсон тул хожим хэд хэдэн удаа нэгээс нөгөөгийн мэдэлд шилжих болжээ. Нөгөө талаар Хүлэгүгийн аян дайнд оролцсон Зүчийн удмын ноёдод дайны олзноосоо өгөөгүй гэдэг.

Ийнхүү 1256 онд Бэрх Хүлэгү хоёрын хооронд анхны дайн болов. Хэдийгээр тэд хэд хэдэн удаа өгөө аваатай том жижиг тулгаран байлдсан ч хожим Хубилайг их хаан хэмээн хүлээн зөвшөөрөх болсны дээр их хааны зарлиг тушаалын ачаар бус харин түүнээс Ариг бөхийг дарсны дараа тусламж болгон Хүлэгүд илгээсэн гурван түмэн цэргийн хүчээр байлдахаа зогсоож Бэрх хаан Дербентээс урагш нэвтрэх гэж оролдохоо больжээ. Бэрхийг Хүлэгүгийн эсрэг зөвхөн мамлюкууд бус оросууд өдөөн турхирч байжээ. Үүнд Александр Невский маш идэвхтэй ажиллаж Бэрххааныгиранымонголчуудтай эвтүнжинтасрахтөдийгүй Бээжинд татвар өгөхийг нь болиулахад нөлөөлснөөр Алтан Ордны улс нь Их Монголоосоо салж Ижил мөрний буюу дорнод европын нэг улс болж хувирсан болой. Ийнхүү Бэрх хаан Мисир, Орос хоёрын ятгалганд автан Ил Хаадтай байлдан их монголоосоо тасран, бие дааж дэлхийг бүрхсэн Их Монгол улс байгуулах гэсэн эзэн Чингис хааны бодол гэрээслэл гүйцэлдэх үндэсгүй болжээ.

Хүлэгү хаан ажил явдлаа цэгцэлж бэлдсэний эцэст Бэйбарстай тооцоо бодохоор яг хөдлөх гэтэл нэгэнт оройтсон байлаа.

Учир нь Бэйбарс хүч чадлаар өөртөө нь зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байлаа. Түүний цэрэгт Алтан Ордны улсаас ирсэн сургагчид ажиллаж байв. Мисир орныг байлдан дагуулж эзэгнэх мөрөөдөл замхарч, зөвхөн Сирийн хэсэг бусгайг буюу энэ тэр хотыг эзлэхийн төлөө тэмцэл тулаан өрнөх болов. Ийнхүү Хүлэгү хааны үед Ил хаадын улс бүрэн тусгаарлан тогтсон боловч зевхөн хил хязгаарын дотроо баригдан тогтох болжээ. Хүлэгү Лалын шашинтнуудын эсрэг холбоо байгуулахыг оролдон Европ руу олон удаа элч илгээж байлаа. Гэвч бүтэлтэй зүйл бололгүй байсаар насан эцэслэж, түүнийг хүү Абага нь залгамжлав.

Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай