• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

  • Улс төр
    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Агуу хатан ухаант, Хэрэйдийн Билэгт гүнж Сорхагтан

by
2018-03-21 09:24
in Үндэстэн
3
Агуу хатан ухаант, Хэрэйдийн Билэгт гүнж Сорхагтан
SHARETWEET

1203 онд Чингис хаан хэрэйд аймгийг мөхөөх үедээ ван хан Тоорилын дүү Жаха Хамбугийн хоёр дахь охиныг олзлон аваад, отгон хүү Тулуйдаа хатан болгон өгсөн нь Сорхагтан байжээ. Жаха Хамбугийн их охин, Сорхагтан хатны эгч Зүчийн хүү Бат хааны хатан болсон байна. Ийнхүү хэрэйд аймгаас удам угсаа сайтай, хатан ухааныхаа чадлаар шалгарсан бүсгүйчүүл олон төрөн гарч байсны гол төлөөлөгчид бол Сорхагтан хатан болон түүний эгч нар байв. 1216 онд Чингис хааны зарлигаар Хөх Төрөмэс буюу Хөх хана гэдэг газарт Чингис ухааны хүрээ их сургуулийг байгуулж, түүнд алтан ургийн хүүхэд багачуулыг багаас нь хамруулан, төрийг жолоодох улсыг засах дээд эрдэм ухаануудыг заан гэгээрүүлж байжээ.

Энэхүү сургуулийг байгуулаад Чингис хаан нуур тайлга үйлдэж, алтан хуулийн аяга тахьсан гэдэг. Энэ сургуульд Долоодой мэргэн, Чу мэргэн, Тататунга, Мачийха гэх мэт монголын тухайн үеийн шилдэг бөгөөд шалгарсан эрдэмтэн мэргэд багшилж байв. Тэдгээрийн дунд Сорхагтан хатан байсан нь түүний мэддэг ухааны царааг харуулжээ. Уг их сургуулийг хожим Өгэдэй хаан төр барьж байхдаа нэг хэсэг татан буулгасан боловч эргээд нээгдсэн байна. Сорхагтан хатан эгэл ард хийгээд аливаа шашинтныг хүндэлдгийн хувьд дөрвөн зүг найман зовхисоос нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж хоргодон байсан үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр өглөг түгээдэг байжээ.

1232 онд Өгэдэй хаан зүрчидийн Алтан улсыг дайлаад буцах замдаа хүнд өвдөөд үг хэлж чадахгүй болоод бөө төлөгч нараар мэргэлүүлсэнд: “Алтан улсын газар усны эзэд хүн мал, эд хөрөнгөө талуулаад ийм өвчин хүрэв. Элдэв бусад юмаар золио өгье гэхэд зөвшөөрөхгүй улам их хилэгнэв. Гагцхүү ойр төрлийн хүнээр золио болгоё гэсэнд зөвшөөрөөд өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэдтүгэй” гэв. Өгэдэй хаан: “Хан хөвгүүдийн дотроос миний дэргэд хэн байна вэ” хэмээхэд Тулуй: “Одоо хаан ах чамайг алдвал Монгол Улс өнчирч, ондоо улс баясах болно. Хаан ахын оронд би золио больё. Бөө нар бөөлж залбиртугай” гэсэнд бөө нар адислан ус өгч уулгасанд Тулуй: “Би сөнөв. Өнчин хүүхэд ба бэлбэсэн бэрүүдийг хүмүүжүүлж асрахыг хаан ах мэдтүгэй” гээд муужран унаж, нас барсан байна. Хэдийгээр энэ түүх нь зарим талаар домгийн шинжтэй ч Тулуй хаан ахынхаа үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж амиа өгсний илрэл байв.

Тулуйг нас барсны дараа Сорхагтан хатан нэг удаа Өгэдэй хаанаас нэг худалдаачныг гуйж авах гэхэд хаан татгалзсанд: “Миний хайртай хүн хэний төлөө нас нөхцөв” хэмээн шогшрон уйлсан гэдэг. Үүнийг Өгэдэй хаан дам сонсоод: “Сорхагтан хатны үг зөв байна” гээд тэр худалдаачныг өгсөн байна. Түүний хойно Өгэдэй хаан Сорхагтан хатныг өөрийн хүү Гүюгтээ хатан болгон өгөх гэсэнд Сорхагтан: “Хааны зарлигийг хэрхэн зөрчиж болох аж. Гэвч би эдгээр өчүүхэн бага хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлээд, гарыг нь ганзаганд хүргэж, хөлийг нь дөрөөнд гишгүүлсний сүүлээр больё” гэж шалтаглан цааргалжээ.

Энэ нь түүнийг дахин хэзээ ч нөхөрт гарахгүй, насан турш ганц бие явах тавиланг шулуутгажээ. Өгэдэй хаан нас нөхцөхөөсөө өмнө Тулуйн захирч байсан их цэргийн дотроос Сүлдүсүн хийгээд Сөнөд аймгийн 2 мянган цэргийг өөрийн хүү Гүюгтээ шилжүүлэн өгчээ. Үүнд дургүйцэн, Тулуйд захирагдаж байсан түмний ноён хийгээд мянгатын ноёд Сорхагтаны ордонд ирж: “Чингис хааны зарлигийг үндэслэвэл Сүлдүсүн хийгээд Сөнөд аймгийн цэрэг биднийх болох ёстой. Гэтэл тэднийг Өгэдэй хаан хүү Гүюгтээ өгчихлөө. Үүнийг бид хэрхэн хүлээж чадах вэ” гэхэд Сорхагтан: “Та нарын үг зөв байна. Гэвч бидний залгамжилсан болон олсон эд ашгийн дотор дутагдах юм үгүй байна. Цэрэг анги байтугай бид өөрсдөө цөм их хааных юм. Бид зарлигийг дагавал зохино” гэсэнд тэд үг дуугүй болжээ. Энэ бол Сорхагтан хатны ямар ч байдалд дасан зохицох нэн ухаалаг чанарын илрэл байв.

Үнэхээр энэ хоёр мянган цэргээс гадна Тулуйн захирч байсан арван түмэн их цэрэг хийгээд эрт үед хуваан өгсөн монгол хийгээд Лхебей мужийн 4 түмэн өрх, Бухар хотын 3 мянган өрх, нийт 12 түм 3 мянган өрх зэрэг хятад, сартуул иргэнийг Сорхагтан хатан захирч байсан байна. Сорхагтан хатан ийнхүү арга ухаан, авьяас билэг төгөлдөр хүн байсан болохоор Өгэдэй хаан их сууринд заларч байх үедээ төрийн хэргийг үргэлж түүн лүгээ зөвлөлдөж байжээ. Өгэдэй хаан хальсны дараа Дөргэнэ хатан төр барьж байхад олон ван язгууртнууд түүнд захирагдахгүй тус тусдаа туг босгож, хувь хувьдаа элч зарж, зарлиг заавар гарган, олз ашиг олохын төлөө хөөцөлдөж, алба татварыг хүртэл дураараа өсгөн нэмэгдүүлж, хэнд ч захирагдахгүй дөвчигнөж байхад гагцхүү Сорхагтан хатан болон түүний хөвгүүд тэднийг дагаж дэрвэхгүй, төв төлөв байсан тул Гүюг хаан суурийг залгамжилсныхаа дараа тусгайлан Сорхагтан хатан түүний хөвгүүдийг шагнан хөхүүлэхийн хамтаар бас олон ван, хатдыг түүгээр үлгэр дууриал хийж явтугай хэмээн зарлиг буулгаж байжээ. Гүюг хаан мөн аливаа соёрхох шагнах явдлыг Сорхагтан хатанд тушаан өгч, түүнтэй зөвшилцөн шийдэж байх зарлиг буулгаснаас гадна хаан суусан үеэрээ эрхэм ноёд хийгээд эгэл ардын хүндэтгэл хайрыг татсан Сорхагтан хатнаар өөрийн нэрийн өмнөөс цугларсан хүмүүст алт мөнгө, сувд тана, эд эрдэнэс, хувцас хунарыг түгээлгэн өгч байжээ.

Ер нь Чингисхаан 1225 онд төрийн их эрдэмтэн мэргэд болох Долоодой мэргэн, Чу мэргэн нарын шавь Тулуйн хатан Сорхагтаны эзэмшсэн эрдэм мэдлэг, хатан ухаан, төрийн хэргийг эрхлэх чадвар зэргийг нь үнэлэн зарлиг гаргаж, түүнийг төрийн бөө цэцэн хатнаар өргөмжлөн, их хуралдайн даргаар томилсон байдаг. Үүнээс хойш ямар ч хаан түүний энэ эрх үүргийг хөндөөгүй байна. Ингээд 1225-1252 он хүртэл үндсэндээ 27 жил Сорхагтан хатан их хуралдайг тэргүүлж даргалсан түүхтэй. Их хуралдай гэдэг улс гэрийн бодлого боловсруулагч, нарийн ухаан шаардсан талбарыг түүнд хариуцуулсан нь тухайн үед эмэгтэйчүүдийн хүчин зүйлийг төр засгийн хэмжээнд шийдвэр гаргах түвшинд бүрэн хүлээн зөвшөөрч байсны нотолгоо юм. Сорхагтан хатан түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөнөөр Монголын Эзэнт Гүрний үеийн хамгийн чадварлаг эмэггэй байсан бөгөөд бүхий л амьдралаа хөвгүүддээ эзэнт гүрний төрийн жолоо цулбуурыг авч өгөх боломжийг олж авахын төлөө зориулжээ.

Огул Хаймиш аль хэдийнээ их хатан болсон байсан тэр үед Тулуйн бэлэвсэн хатан Сорхагтан зөвхөн авхай гэж дуудуулж байв. Энэ явдлас хойш 3 жилийн турш Огул Хаймиш, Сорхагтан нарын хооронд эзэнт гүрний төрийн эрхийг гартаа авах гэсэн амь өрссөн тэмцэл өрнөсөн юм. Энэ өрсөлдөөнд Огул Хаймиш христ, иудей, лалын болон бурханы шашинтнууд арга ухааныг нь бишрэн шүтдэг Сорхагтан хатны хаана ч хүрэхээргүй туршлагагүй нэгэн гэдгээ харуулсан байна. Сорхагтан хатан хэдийгээр христийн шашин шүтдэг байсан боловч лалын шашинтнуудыг бодлогоор дэмждэг байв. Тухайлбал нэгэн удаа тэрбээр лалын шашны мөргөлтнийг мянган лангийн шижир алтаар шагнаж, Бухар хотод эрдэм мэдлэгийн төв гэсэн сургуулийг мянган хөвгүүнтэй байгуулж, газар олгосон байна. Лалын шашинтнууд үүнд баярлан талархаж, Сорхагтан хатны ач гавьяаг үеийн үед дурсаж, энэ сургуулиа “Хатны сургууль” гэж нэрийдсэн байна. Сорхагтан хатан Чингис хааны их билиг сургаалаар үр хүүхдээ хатуу журмаар хүмүүжүүлж, эгэл харц ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ.

Монголын Эзэнт Гүрний газар нутгийг өргөтгөх, түүний цаашдын оршин тогтнолд гүйцэтгэсэн үүргээрээ тухайн цаг үед амьдарч байсан хэн хүнээс илүүтэй хувь нэмэр оруулсан тул түүхийн тавцанд Чингис хааны хойхно лавтайяа бичигдэх хүн байв. Огул Хаймиш хатантай тулгарах тэр үед тэрбээр бэлэвсэн хоцорсон хорь орчим жилийн амьдралаа зөвхөн 4 хүүгээ чадварлаг гарамгай хүн болгохын төлөө зориулаад байлаа. Өгэдэйг хаан ширээнд суух хугацаанд Сорхагтан хөвгүүдээ ямар нэгэн хардлага сэрдлэгээс ангид байлгаж, төрийн эрхэнд ямар ч их хаан байсан түүнд үнэнч байж, буруу үйлдэл хийхгүй байхад сургахад хамаг анхаарлаа тавьж байв. Тэрбээр хөвгүүддээ төрийн эрх барьж буй их хааны зарлиг хууль, цаазыг хэлбэрэлтгүй дагаж, шийтгэл оноох ямар нэг шалтаггүй байхад заан сургасан байна.

Оросыг захирч байсан Бат хааныг эс тооцвол Монголын Эзэнт Гүрний хамгийн авьяаслаг чадвартай эрчүүд нь ийнхүү Сорхагтаны хөвгүүд болжээ. Тэрбээр хөвгүүддээ монголын хууль цаазийг хүндэтгэн, хатуу чанд баримтлах ёстойг сургасны зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орны ялангуяа зүрчид, уйгур, хятад зэрэг газрын соёл иргэншлийн талаар өргөн мэдлэг боловсролтой болгожээ. Хөвгүүд нь тал нутгийн уламжлалт соёлыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж байсан тул тэднийг монгол хэлээрээ зөв төгөлдөр ярьж, уншиж, бичихэд сургажээ. Мөн төрийн түшмэд, бичгийн эрдэмтдийн түвшинд арай хүрэхгүй ч уншиж, бичиж чадахаар түвшинд хятад ярианы хэл зааж өгсөн байна.

Ийнхүү Сорхагтан хатан өршөөл энэрэл ихтэй, бат хана лугаа нягт харилцаатай байсан тул хүмүүс их хүндэтгэн үздэг байжээ. Гүюг хаан 1248 онд өмчилсөн нутаг Эмээлдээ өвчнөө сувилах нэрээр баруун тийш морилж, Батын улсыг чиглэсэн байна. Энэ үед Бат хаантай нөхөрсөг харилцаатай байсан Сорхагтан хатан нууцаар хүн илгээж: “Сэрэмжтэй байгаарай” гэж хэлүүлжээ. Энэ мэдээг авсан Бат их цэрэг дайчилж, болзошгүй аюулаас сэргийлэхээр зүүн тийш мордсон байна. Гэвч хоёул учрахаас өмнө Гүюг хаан гэнэт зам зуураа нас баржээ. Гүюг хааны гашуудах ёслолыг гүйцэтгэж дуусмагц Чингис хааны алтан ургийн хөвгүүд хийгээд ихэс ноёдыг дэргэдээ урьж хуралдуулан хаан сонгох учрыг зөвлөе гэж Бат хэлсэн боловч Өгэдэй, Цагадайн утсааныхан түүнд дургүйцэж:

“Чингис хааны нийслэл хот, өргөө гэр нь Онон, Хэрлэн мөрний хөвөөнд байтал бид кивчакийн тал нутагт юугаа хийхээр очих вэ” гээд өөр өөрсдийн орон нутагт буцаж, Хархорум хотын дарга Төмөр ноён нарын хүмүүсийг төлөөлөгч болгон томилон явуулжээ. Гэтэл Сорхагтан хатан: “Хан хөвгүүд ахынхаа үгийг үл ойшоон очсонгүй учир чи олон дүү нараа дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд басхүү: “Бат бол олон хан хөвгүүдийн ах болохоор түүний хэлсэн үг ба буулгасан зарлиг мөн хууль цааз болох юм. Иймээс бид түүний тогтоосон тогтоол буюу зөв гэж үзсэн зүйлийг цөм зөвшөөрч, дуртай хүлээн авах болно” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Сорхагтан дөрвөн хүүгийнхээ дэмжлэгтэйгээр бүх насаараа зорьж бэлтгэж байсан хүслээ биелүүлэхийн тулд Мөнхийг их хааны сууринд суулгах ажлыг ийнхүү амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаагийн хуралдаан дээр Мөнхийг их хаанд өргөмжлөхөөр тогтсон бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин хуралдаж, жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээг дөрвөн зүг найман зовхист тармагц Сорхагтан хатан Чингис хааны алтан ургийнхныг биедээ татахын төлөө бэлэг сэлт хүргэж, ард иргэдийн сэтгэлийг татахын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Мөнх их хаанд ийнхүү өргөмжлөгдмөгцөө юуны өмнө түүнийг хаан суухыг илээр эсэргүүцэж байсан Өгэдэйн хатан Хаймиш тэргүүтэй Өгэдэй, Цагадайн угсааныхныг дарангуйлахыг зорьжээ. Энэ үед Сорхагтан хатан: “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино” гэж Мөнх хаанд сургамжлаад, төрд цэвэрлэгээ хийхэд итгэлтэй хамтрагч эсвэл шүүгчид хэрэгтэй байсанд Сорхагтан жалайр аймгийн Мэнгэсэр ноёныг сонгож, түүнийг улсын дээд шүүгчээр томилуулжээ. Тэрбээр төрийн хэргийг барих боржигон болон хатны талын овгийн аль алинд нь хамаардаггүй хүн байсан тул хэргийг хянахад шударга хандаж чадах нэгэн байв. Ийнхүү тэрбээр Мөнх хаан болон түүний гэр бүлийнхнийг ураг төрлөө хороосон хэргээс жаахан ч атугай мулталж өгсөн байна. Түүнийг шүүгч байх үед боржигон угсааныхан бие биеэ алах нь их хүнд гэмт хэрэгт тооцогдсон хэвээрээ байсан билээ.

Гэвч Мөнх хаан эхийнхээ хүсэлтэд хайхрамжгүй хандан, Өгэдэй Цагадайнхныг дарангуйлж эхлэхэд Сорхагтан хатан дургүйцэж, отгон хүү Аригбөхөө дагаж Хархорумаас баруун хойш нутаглан мал маллаж амьдарч байгаад 1252 онд нас баржээ. Алтан ургийн дотор олны хүрээллийг олж, гавьяа зүтгэлтэй явсан энэ хатан өөд болсон нь алтан ургийнхны дотор их гарз болсон юм. Дотоодын эв нэгдлийг харгалзан хамгаалж явсан энэ хүнээс хойш Мөнх хаан өөртэй нь санал зөрөлдөж, хаан ширээ булаацалдсан хүмүүсийг төрөл угсааных гэж хамааралгүй хүнд шийтгэсэн юм. Энэ шийтгэлээс Ширэмүн бас Гүюг хааны хатан Огул Хаймиш ч хэлтэрч чадаагүй билээ.

Сорхагтан хатан бол их хаан Мөнх, Юань улсыг үндэслэгч Хубилай, Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү, уугуул Монгол орноо эзлэн хаан суусан Аригбөх зэрэг монголын түүхэнд алдар цуутай дөрвөн хөвгүүнийг төрүүлсэн бөгөөд тэднээр дамжуулан улс гэрийг засаж төвшитгөж, дотоод хэргийг шийдвэрлэж, хатан ухааныхаа хэргийг гүйцэтгэж иржээ. Ер нь Чингис хаан XIII зуунд тархины чадал, оюун ухааны хөгжил, гэгээрэл сэхээрлийн төвшин, зөн билгийн цараагаараа бусдаас цоо ил гарч суу зэрэгт хүрсэнтэй адил Сорхагтан хатан ч ухаантнуудын дундаас мөн тэр бүх зүйлүүдээрээ цоо ил гарч, суу зэрэгт хүрсэн байна.

Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

ShareTweet

Related Posts

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх
Танин мэдэхүй

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх

2024-02-03 09:46
Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?
Түүх, уламжлал

2024-01-10 13:35
Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх
Түүх, уламжлал

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

2023-07-27 14:32
}

Шинэ мэдээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай