• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 27
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Хос ёсны сургаал “Улаан сувдан эрхи\” /бүрэн эхээрээ/

by
2016-01-10 14:20
in Зүүдний тайлал
51
SHARETWEET

\"\"

Одоогоос 500 орчим жилийн өмнө Өндөр гэгээн Занабазарын эцэг, Халхын Түшээт хан Гомбодоржид зориулан Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц бээр төвд хэл дээр зохион туурвисан \”Улаан сувдан эрхи” хэмээх оюуны гайхамшигт бүтээлийг төвд хэлнээс Монгол хэлнээ төвдөч П.Бадралын 10 гаруй жилийн өмнө орчуулснаар хүргэж байна. Дашрамд хэлэхэд \”Улаан сувдан эрхи” бүтээл нь одоогоос 500 гаруй жилийн өмнө зохиогдсон атал цаг хугацаанаас үл хамааран хүний амьдрахуйн сургаал, харилцаа, бусдад нөлөөлөх арга барил, аливаа үйлийг зөв зүйтэй хэрэгжүүлэх арга ухааныг илэрхийлсэн нь оюуны гайхамшигтай бүтээл юм.

Монголоор: \”Хос ёсны сургаал Улаан сувдан эрхи”
Төвдөөр: /lugs zung gi bslab bya mu thi la’i ‘phring pa bzhugs so/

Өгүүлэгч хэлний эрх баялагт Манзушри
Өгөөмөр шаштирын хүсэл дэвэлгэгч Сарасвади
Өглөг Ведийн санг баригч Эсруа тэнгэр
Өргөн дэлхийн эзэд дээдэс өлзийг хайрлагтун

Яндашгүй гүн шашин төрийн ут утгасыг
Яруу найргийн ятгын чавхдасаар аялгуулваас
Ялгуум ухааны цог мөшөөсний сонорт
Ялдамхан сонсдовч олонхын чихнээ яршиг болъюу

Чингэхүл дээдэс, доодос бүгдээр ойлгох
Чилээ багатайн үгсэн тасалбарын сувдыг
Чингис тэнгэрийн язгуурын хааны хоолойд
Чимэг болгохын тухайд эрхлэн өргөм үү

Эдүгээ Энэтхэг, Хятад, Монгол, Төвдөд
Эртний гайхамшигт хос ёсны сургаал
Эвдлэн сарниад, зүдүү муугаар автсанд
Эе бээр номловч зүдаан хоёр хөлтөн мэт

Буруу харсан нүхэнд нарны гэрэл
Буцаж орохгүй нь лавтай үнэн боловч
Бусад нүхнээ ургасан гэрэл гэгээгээр
Будангуй бүрхээсийг сэмэлдэг нь хааяахан буй

Бурхан ном байтугай хүмүүний ном ч
Буян заяанд харгалзан бүтдэг учраас
Гурван эрдэнийг тахих, гуйранчийг тэтгэхчлэн
Арван буяныг хөгжөөх чуулганыг хураалтай

Далдын мэдэхгүй учраас хэрэг зөвшлийг
Даатгахуйяа бэрх хэдий ч орон, цагт
Дайсан, садан, завсрын хэрц хэмжээг
Даруй танин мэдвээс цэцэн амуй

Чанад сэтгэлд ургасан зүйл тоймгүй ч
Чалчин балчихыг тэвчвээс мэргэн буй
Заналт дайсанд шуудхан сорьж хилэгнэлгүй
Засамгай мишээлийг үзүүлвээс хэрсүү буюу

Эвгүй үг юун гаравч
Эелдэг царайгаар үл илчилвээс гүнзгий буй
Эд баялаг хүсвээс арга залиар
Эчнээ далдуур авбаас сэргэлэн буй

Саар гэж бүү гонсойлго, засарч магадгүй
Сайн гэж бүү хөөргө, завхарч болзошгүй
Сац хэний дээр ч буух аньсгүй
Сайрхах цуугаар зарга тасдах хэрэггүй

Аливаа үйл бүтэх нотолгоогүй тул
Амандаа гаргахыг яаралгүй дотроо нуу
Амраг хөвүүнд асрал дэндвээс уруудна
Атаат дайсанд урин дэндвээс буруудна

Загнах хэтэрвээс янагийн сэтгэл гутна
Зандчих олширвоос боолын сэтгэл мятна
Захирах хатуудваас нөхдийн сэтгэл мятна
Залхаах дэндвээс андын санаа урвана

Арандагыг бусдад бүү тавь, өөрт эргүүзэй
Амаар дайсныг бүү хураа, өөрт хадгал
Саднаа битгий магт, дотроо хайрла
Санаагаа битгий илчил, гаднаа эелдэглэ

Ууртай царайгаар дайсныг номхотгох хэцүү
Уран аргаар хэргийг даацтай шийд
Угтан мишээж, удаад нь алгуурхан сонс
Уян зөөлнөөр утгыг тааруулан өгүүл

Хөрөнгө зоорь дан харамласнаас
Хүчир ухаанаар зууг өгч, мянгыг авчралтай
Хөвгүүний гэмийг хэлбэл хожмоо тустай
Хөөргөн бардамналаа тэвчвэл хэтдээ үнэтэй

Аминч хүслийг барилгүй нийтийг асар
Авгай хүүхэнтэй зөвшилгүй өөрөө шийд
Адаг дордост эрхийг бүү өг
Алгасангуй сэтгэлтэнтэй зөвшлийг бүү хий

Хутган үймүүлэгчийг чуулганд оруулсны хэрэггүй
Хурц эрдэмтэн, хашир өтгөсөөс асуу
Зөвшлийн голыг бүү хэл, урвуулж болно
Зөрүү бурууг сайн нягтал, өө багасна

Янзгүй үлгэрийг өөрт зүүвээс нарийн шинжил
Ялимгүй ашгийг чухалд тооцвоос гарз ихэднэ
Өөдгүй үгийг март, өнгөнд шунаваас гутна
Өршөөлт дээдсийг цагт нийцүүлж бүү дортго

Увайгүйг өндөрт гаргаваас сэрвээ хөшнө
Ухаантныг чанад нь орхивоос эрдэм хомсодно
Олныг бүү дайсагна, саданд татагтун
Ончгүйг бүү амла, санаандаа тунгаагтун

Олиггүй шуналтанд эрдэнээ бүү харуул
Олхиогүй саналтанд сэтгэлээ бүү тушаа
Олон үгтнээс зүрхний үгээ нуу
Охор бодолтноос дотны харьцааг тасал

Арчгүй худлыг тунирхаж бүү хамгаал
Алгуу тэнэгийг сургавч нэмэргүй тул орхи
Алив бүтэшгүй үйлсэд ундууцлыг тэвч
Ачирхах дэндвээс баясах сэтгэл алдарна

Өсөрхөл дэндвээс садан ч санаа буруулна
Өрөөлийн зовлонг бүү тавла, өөрт эргүүзэй
Өөрийн жаргалаар бүү хана, бусдад түгээ
Үйл буруудсанд бүү гутар, хойшид хянамгайл

Өөнтөгч дэмий үгээр дайсныг даллана
Өнөд бусдын санааг тандаж мэдээд
Өөрийн толгойг гаргагч аргатан мөн
Өндөрт дэвшвээс омог хөөргөмшлөө багасга

Бүгдээр хүндэлвээс даруу дордыг барь
Бүтэх болгоныг хийлгүй ашиг алдлыг тэнс
Удирдагч болвоос хувиа бодолгүй нийтийг асар
Онцгойлон үзэгсдээ ил бусаар тэтгэ

Ажил хэрэг бүгдийг гарт бүү ав
Авсан бөгөөс чин зоригоор эцэст нь хүргэ
Аливаа үг бүрийг үнэнд барилгүй нягтал
Амтат идээг хүнд өгч үнэт эдийг өөртөө тат

Хүний зүрх хэрчих үгийг амнаасаа барь
Хүчир ууртны эдэнд бүү шунахайр
Амтгүйд хамар атирч, амттайд ховдоглон дайрснаа
Аягүйцэх зуурт уруул дурдайж, нүд бүлтийхийг тэвч

Тусгүй үйлнээ шамдаж өөрийгөө бүү чилээ
Тулалдах хэрэгтэй болвоос зүрхээ бүү агшаа
Алба татвар буух магадтай тул бүү өсгө
Ард олноо нэрмэх ажил бүү хий

Тааралдсан даруйд танил тал болох
Танилцсан даруйд оюун бодлоо тушаах
Таалагдсан төдийд инээд хөөрцөг болох
Тавгүйцсэн төдийд царай нь атирах саваагүйчүүд

Догшин догшиндоо автваас аяндаа дордоно
Янаг янагтаа автваас хэтдээ өшлөнө
Мэргэн мэргэндээ автваас хожмоо мунхарна
Ариун ариундаа автваас аажмаа замхарна

Агуу агуудаа дадваас аяндаа дордоно
Аливаа үг учиртай тул эхлээд ам турш
Аяс эөөлнөөр сэтгэлийг нь ончлон хуураад
Арга урнаар хоригийг нь илчлэн номхотго

Эс хэлвээс эцэг ч ойлгохгүй тул тодруулж өгүүл
Эс зэмлэвээс хүү ч сонсохгүй тул тааруулж зандар
Эс сургаваас хэн ч мэдэхгүй тул сайтар сурга
Эс өгвөөс садан ч эргэхгүй тул нижгээд өг

Байн байн өглөгт тухирваас асрал барагдюу
Бачит дайсан сэрвээнд асваас бүү давруул
Ачит хөвүүн сөхөөнд орвоос бүү хашраа
Адаг хөөрхий дорд орвоос бүү хая

Үргэлж захисныг биелүүлэгч боол эрхэм
Үнэнч шударга бөгөөс үлэмж их
Үг цөөн, гар арвин болвоос эрдмийн дээд
Үнэрхэх тунирхал ихэдвээс тоомж бага

Цуурхай амт, зуурхай сэтгэлтэнтэй бүү эвс
Цухал омогтны цуугиан хоригийг бүү уудал
Санаа хар, цараа богинотонтой бүү нөхөрлө
Сайрхаг үгт, хийрхэг хилэнтнээс сэрэмжилж яв

Хэрэггүй үгийг олон давтахыг тэвчүүштэй
Хэрэглэж чадваас буяны эд арвидна
Хэмнэж ариглаваас ядуугийн гачигдал багасна
Хэцүүг тэсвэрлэвээс гуйранчийн зориг хатуужна

Эдэрхэж, үгүйрхэж бүү хуур, бүгдээр мэднэ
Элдэв цуугиан бүү гарга, жигшүүр болно
Эрээ цээрийг үл мэдэх саданд горилсноос
Ичгүүр сонжуурыг мэдэх дайсан бахтай

Итгэл үл даах элгэн саднаас
Эгнэгт нууцыг чандлах нөхөр илүү
Эрдмээр хоосорсон чуулганы багш болсноос
Мэдлэгээр дэгжсэн сургуулийн шавь дээр

Самуун булхайт ардын ноён байснаас
Сайн явдалт дээдсийн боол амар
Садаг хулгайчийг хүмүүний хэрэгт бүү оруул
Саруул ухаантанг дүүрсэн толгойтонтой эндүүрэх бий

Саваагүй тэнэгийг хэрсүү ухаатантай андуурах бий
Сагсуу худалчийг сайн эртэй эндүүрэх буй
Савсгануур загнагчийг самбаа хурцтай андуурах бий
Сандруу мунхагийг авир аяттай эндүүрэх бий

Сарниу бодолтныг шударга хүнтэй андуурах бий
Санаа ариунтыг засдаг ёстонтой эндүүрэх бий
Саармаг баширтныг ертөнцийг огоорогчтой андуурах бий
Сайшаалт мэргэдийг амьтныг мэхлэгчтэй эндүүрэх бий.

Аяа, тийнхүү энэ насны үйлсэд
Авах гээхийн гэм эрдмийг ухаараад
Аяс баатар, цэцэн элдэв аргаар
Ашид ялан дийлэхийн суу залийг энхрийл

Тэглээ ч Эсрүн, Хурмаст, Загарвардийн хаан
Тэнгэр хүмүүний цог учралаар цэнгэснээр
Түлэгдсэн төмөр, дэлхийд дүрэлзсэн тамын галын
Түлш болон энэлэхүйд сэтгэл бат юун

Энэ ертөнцийг гийгүүлэх наран саран ч
Эртний сайн хаялага дууссаны эцэст
Эгнэгт гараа сунгах, хумихийг ч үзэхгүй
Энэлэлт харанхуйд живэхүл, нулимс бөмбөрнө

Цэцгийн дэлбээ шиг эөөлхөн хувцсаар хулдахад ч
Цэмцгэр биед нь ширүүсдэг тэнгэрийн охиныг
Эзний хүүртэй цуг шатаах байшинд
Эрчилсэн галаар хуйхлуулбаас хэн тэсэх вэ

Билгэр эрдэнийн тивд зорчсон баялгаараа
Бисман тэнгэрийн хүүд мөчөөрхсөн сартваах
Бирдийн оронд төрчихөөд идээ ундаа
Бэдрэн тарчлахын авир ёсыг үзэхтүн

Саднаа тэтгэж, дайснаа дарсан цог учрал
Сааралтгүй дэгжин, цэцэн эрэмгийд тооцогдовч
Сайх хүний нас нь огторгуйн гилбэлгээн мэт тул
Сарних зүүдний төдий жаргалаар юу хийнэ

Олиггүй худал хуурмагийг хэзээ ч зарлиглаагүй
Оройн дээд удирдагч ариун идээтийн хүү
Орчлон оршсоноос хойш зовлонгийн чанартайг
Омтгоогүй номлосныг санаваас зүрх хэрчигдмүй

Булташгүй энэ зовлонгоос гарахын тулд
Буцалтгүй нирвааны оронд орохын арга
Буян нүглийг санан авч гээхийн
Булт суртлыг сахих нь хэрсүү буй

Авралт Бурхад бодисадыг илт үзэхэд бэрх ч
Ашид тэднийг орлох зарлиг, тааллын шүтээнд
Ариун цэцэг, хүж, зул, зоог, хувцас, дуун
Аятай шүхэр, цацар тэргүүтэн тахилын үүлийг өргө

Бурсан хуврагийг хүндлэн, бурхны зарлигийг уншихчлан
Арвин номын явдалд ахуй ихэд хичээсэн
Гурван хүрдний үйлсийг тэтгэн өрнүүлэх
Арван буяны чуулганыг хураах аньстай

Үгүйрч ядуурсныг эд өглөгөөр баясга
Өвдөж шаналсныг эм, тэжээлээр тэтгэ
Үхүүлэх бойны мал, цаазын ялтанг
Үл аюух авралын өглөгөөр сулла

Сайн заяаг олохын гол учиг
Санахуйяа хялбар найман гишүүнт суртлыг
Сарын найман, битүүн, тэргэлд аван
Санваар журмыг ёсчлон хэрэгжүүлэхтүн

Харш үгийн мэсэнд үл ажрахуйн
Хатан хуягийг өмсвөөс, сэтгэл амар
Хамаг буяны үндсийг таслахгүйн дээр
Харин ч арвижуулах энэ аргад шамд

Алмай залхуу хойргошлын эрхэнд орвоос
Аливаа эрдэм сайжрал төрөхөд бэрх
Алжаалгүй чин сэтгэл, хичээлээр зүтгэх аваас л
Асар хэцүү үйлс аяндаа бүтмүй

Ариун лагшин тэргүүтэн, зоригдолын шүтээнд
Алгасалгүй чиглэсэн бат даяаны залгамжийг
Алдралтгүй хэлхвээс л нисванисын толгойг бөхийлгөж
Ашид бие сэтгэлээ жолоодсон самадийг олмуй

Ахуй юмс тус тусын нэрийтгэлийн сууринд
Атхагаар нэрийдсэнээс бус, жинхэнэ утгандаа хоосон
Алимад шүтэн барилдахуйн төв үзлийн мөр
Андуугүй билгийн мэсээр орчлонгийн үндсийг тасалмуй

Үхлийн эзний өмгийг эвдэгч Аюуш
Үймүүлэгч шимусын аймгийг эцэслэгч Очирваань
Үлэмж лам итгэлт ялгалгүй Махагалыг
Үргэлж энэ, хойд, зуурдын авралд шүт

Тэнгэр газрын мандалт агуу их хаад
Тэхүүн өөрийн буянд хичээн зүтгэснээс
Тэнсэлгүй шашин амьтны тус амгаланг
Тэтгэн өрнүүлэхийн үйлс илүү сайшаалтай

Алтан нарны доорх гүрэн улсын эзэд
Асралт найрын сэтгэлийг инагш, чинагш бэхлээд
Ахуй газар орон тус тусаар халамжлан
Ард олны асруулахын сайн ёсыг бадраалтай

Эгнэшгүй бурханы нигүүлсэл ялгалгүй тул
Эндүүрэлгүй номын ёсыг алагчаалгүй боловч
Эртнээс дэлгэрсэн эцэг өвгөдийн шашин
Эрдэнэт тогтсон таалал чухам л өлзийтэй

Агуу умар зүгийн Монгол оронд
Алтан номын хааны дишири болж
Алдарт Содном далай лам заларснаар
Ашид шарын шашин түгэн дэлгэрчээ

Магад тиймээс зөөлөн итгэлт Зонхава
Манлай ариун шашныг өргөн хүндэлвээс
Махагал, Лайшин, Лхам тэргүүтэн сахиусууд
Марталгүй сахин, эрх буяныг дэгжээнэ

Ханьцашгүй хос ёсыг барилдуулсан дээдэс
Хааны суурийг эзлэн дэлхийг төвхнүүлэхдээ
Хаалтгүй чандын явдлыг ч чухаг эдэлснээр
Хамаг энэ хойтын хэрэг аяндаа бүтмүй

Шашин төрийн авч оршихуй тэр мэтсийг
Шавилхан өөртөө төгсгөлгүй, тотины үглээ шиг
Шалдар булдрыг өгүүлбэл мэргэд сонживч
Шамдсан сэтгэл минь, намрын cap шиг тул гэмгүй еэ

Үүгээр жишсэн буянаар тэнгэр заяат хааны
Өнөр хатан, хөвгүүд, түшмэд албат бүгд батжаад
Өмөг хүч, цог учрал нь бисман тэнгэртэй
Өрсөлдөхийн сайн хувийг эрхшээх болтугай!

Тэр мэт \”Хос ёсон” лугаа холбогдсон сургаалын ээрэг \”Улаан сувдан эрхи” үүнийг урт наст, тэнгэрийн заяат, агуу хүчит Чингис хааны язгуурын халх Түшээт хан Дорж бээр Цастны оронд гурван эрдэнийг дээдлэн тахихаар морилсон цагт туурвигтун хэмээн зарлиг дуурсгасан бөлгөө. Цахар язгуурт гурван аймаг савтан /sde snod gsum/ Агваанлувсанжамцжигмэдгочоотүвдэнланцодэ бээр Бодала их ордонд найруулсныг бичээч нь Чонжайдааравпунцагбанво бичсэн болой.

Бичсэн Ц.Гомбо

\"\"

ShareTweet

Related Posts

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино
Нийгэм

2026-09-27 10:24
Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Нийгэм

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

2026-09-27 10:11
Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ
Нийгэм

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

2026-09-25 17:11
}

Шинэ мэдээ

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай