3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө буюу 3 дугаар сарын 26-ны 02:00 цагаас Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжиж, цагаа 1 цагаар урагшлуулна. Тодруулбал, шөнийн 02:00 цагаас цагаа 1 цагаар урагшлүүлуулж 03:00 цаг дээр тааруулна.
Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хэмнэлтийн талаарх олон судалгаа байдаг бол, манай улсад 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэгддэг болохыг тогтоожээ. Мөн иргэд ажлаасаа эрт тарж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгддэг нь таатай хэмээн үздэг.
Хэдийгээр зуны цагийн хуваарь, өвлийн цагийн хуваарьт шилжих нь эдийн засгийн үр ашигтай ч хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг эрдэмтэн судлаачид тогтоосон.
Харин манай орны хувьд нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд хүчингүй болж, Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн байдаг. Гэвч 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгож байсан юм. Цагийг ингэж урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог байна.
Иймээс 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Тиймээс энэ жилий гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжиж 02:00 цагаас цаг 1 цагаар урагшилна. Энэхүү зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Төгс