• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

    Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

    Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

    “Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

  • Улс төр
    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

  • Эрүүл мэнд

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

No Result
View All Result

Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна

by undesten
2016-03-30 13:57
in Онцлох мэдээ
0
SHARETWEET

\"\"

Монголын эдийн засгийн форумын хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Энэ жилийн Эдийн засгийн форум Сорилт, сургамж, шийдэл уриан дор явагдаж байгаа болохоор өөрийн хэлэх үгийг энэ 3 сэдвийг тойруулан хүргэхээр шийдлээ.

Нэг. Сорилт

Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо. Хүний амьдралын нэгэн үеийг багтаасан дээрх хугацаа бол зөвхөн ардчилсан хувьсгал ялсны ой биш юмаа. Монголчууд бусдын удирдамж зөвлөгөөгүйгээр улс төр, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадах эсэхийг сорьсон бүтэн үе байлаа. Монголын төр, иргэд тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь  хөгжүүлж, засаг төрөө байгуулан, амар жаргалтайгаар оршин тогтнож чадах уу, үгүй юуг шалгасан цаг үе байлаа. Биднийг картын бараа хоосон лангуугаар ч шалгалаа, гэнэт олдсон мөнгөөр \”Хонины найр” хийлгүүлж ч шалгалаа, байх юмгүй хямрал, хүндрэлээр ч шалгалаа. Шалгалт үргэлжилсээр…

Анхны том сорилго \”Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Энэ бол биднээс биш Ази тивээс хамаарсан хямрал байлаа.  Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан. Гэхдээ л дэлхийн эдийн засагтай харилцдаг ганц бүтээгдэхүүн болох Эрдэнэтийн зэс маань өртгөөсөө доош унан 1 300 доллар болж, тэр үеийн Засгийн газраас татаас гуйж явсан түүх мартагдаагүй байна.

Удаах хямрал 2008 онд ирсэн. Анхны хямрал Азиас болсон  бол хоёр дахь нь хорвоо дэлхийг нөмөрсөн хямралын сүүдэр байлаа. Валютын нөөц шавхагдаж, банкууд эхнээсээ дампууран үүдээ барьж эхэлсэн. Энэ их хямрал, инфляцийн дундуур хоёр жил цалин, тэтгэвэр нэмээгүй зүтгэсэн. Валютын сангийн хөтөлбөрийн хатуу нөхцөлүүдийг ч хангалттай биелүүлж чадсан. Дэлхийн эдийн засгийн бүтцэд багтаагүй байсны буянаар 1998 оны хямралыг гайгүй давсан. Харин  дэлхийн эдийн засгийн бүтцийн хэсэг болж орсны буянаар 2008 оны хямралаас гэнэтхэн гарсан юм.

Алс холын Австралид тохиолдсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болж хувирсан юм.  Дэлхийн хамгийн том арал тивийн уурхайнууд усанд автан нүүрсний үнэ тэнгэрт хадлаа. Одоо 26-хан доллараар тонн нь борлогдож байгаа нүүрс 150 болон өслөө. Өнөөдөр  өөрийн өртгөөсөө ч доош орж 5000 орчим байгаа зэсийн үнэ 10.000 руу, одоо гучаадхан долларт эргэлдэж байгаа төмрийн хүдэр  150 ам.долларт хүрээд байв. Зэрэгцээд Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлж, 9,1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ.

Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд  хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.

Олоод л, хуваагаад л, идээд л, нэмж нэхээд л, арай илүү амлаад л явсан. Монголын төр, иргэдийн хооронд \” Хэдийг өгөх юм бэ”, \”Хэн нь ялбал илүүг өгөх юм бэ” гэдэг л харилцаа бий боллоо.  Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум  монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа. Тэр үед Тайландын, Солонгосын далайн эргүүд дээр Туулын, Сэлбийн эрэг дээрх шиг олон Монголчуудтай тааралдаж болохоор байлаа.

Хүргэн хүү кинон дээр \”Хөөрхий Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор жоохон юманд баярлаж байна гэж жигтэйхэн” гэдэг шиг эдийн засгийн ийм өгөөж харж яваагүй бидний толгой дорхноо эргэсэн дээ. Монголыг байтугай дэлхийг тэжээх, хосгүй үнэт баялаг зөвхөн манайд л байна гэж бултаараа үнэмшсэн. Хүн төрөлхтөн цаашдаа биднийг л царайчилж оршин тогтнох юм байна гэж итгэсэн. Тэгээд хосгүй их  хоолоо  хэнтэй ч хуваахгүй хэрэглэнэ, мөнгө тасралтгүй орж ирнэ, монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадны хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан.  Гадаад харилцааны сайд нь хүртэл Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх хууль сонгуулийн компанидаа зориулан санаачлан батлуулж байсны горыг дараа нь бид хангалттай амссан. 

Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан. Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа. Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол  одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.

Өнөөдөр уул уурхай, байгалийн баялгийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна. АНЭУ-ын барагдашгүй баян эдийн засаг анх удаа иргэддээ татвар ногдуулах тухай ярьж эхэллээ. ОХУ-ын рублийн ханш 4 дахин онхолдож, та бидний сайн мэдэх Халтар царайт киноны нэр  Венесуэлийн эдийн засгийг ч тодорхойлохоор боллоо. Хэрвээ Монгол төгрөгийн инфляц 1,9% биш, Орос рубль шиг 12.5 хувьтай байсан бол малчны 10%-н зээл, орон сууцны 8 эсвэл 5%-н зээлүүд холын мөрөөдөл байх байлаа. Хос оронтой тооны өсөлтөөрөө дэлхийг гайхуулж байсан урд хөрш маань шинэ тэнцлээ 7% дээр буулган, саяхан 1,8 сая хүнийг ажлаас халахаар боллоо. Сорилт үргэлжилсээр…

Хоёр. Сургамж

Бид \”Түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй’’ гэж ярих дуртай. Бид тэгсэн бол ингэх байсан гэж их ярьдаг. Харин нийтээрээ ярихаас халгаад байгаа хэдэн \”тэгэх байсан” бол бий. Олсноо хураасан бол, тараахын оронд хадгалсан бол гэхээ больё. Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр Замаа  бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр  нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа. Ийм болохоор  энэ хүндрэлийг дэлхийнх биш Монголынх, бизнесийнх бус улс төрийнх, эдийн засгийнх бус сэтгэлгээний угшилтай хүндрэл гээд байгаа юм.

Монгол руу мөнгө өөрөө цувахгүй нь ойлгомжтой боллоо, дан ганц байгалийн баялаг баян улсыг бий болгохгүй нь ойлгомжтой боллоо, харийнхны өндөр технологи, хөрөнгө санхүү, мэргэшсэн инженерүүд хэрэгтэй нь тодорхой боллоо, байгалийн баялаг бус бусад салбараа өөд татаж солонгоруулах хэрэгтэйг ч ойлголоо, барж хэрэглэх бус базааж хураах, хуримтлуулах учиртайг ч олж мэдсэн туршлага суулаа.

Хүндрэлээс гарахын тулд үүнд хүргэдэг шалтгаанаас салах хэрэгтэй байна. Нэгдүгээрт,  намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна.  Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ. Орд газраа эргэлтэд оруулж одоо байгаа хүн арддаа өгөөжийг нь хүртээе гэхээр уул, булш, үхэр, хүнцэл гээд л байж болох бүх шалтаг гаргаж сөргүүлэхээр  яах ёстой вэ.

Үндэсний үйлдвэрлэгчээ мөлжигч гэхээр хэн үйлдвэрлэх болж байна аа. Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө олигархаар нь дуудахаар баялаг яаж бүтээх вэ. Хоёрдугаарт, үндэстнийхээ нураагч чадвартай хамтарч тэмцмээр байна. Гэхдээ бидний нураагч хүчин чадал, нийт үндэсний бүтээх чадамжийн зөрөө хоёр хэтэрхий их байна. Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа. Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск – халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.  

Гуравдугаарт, үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна. 2008 оны хямралаас бид хамтарч чадсан учраас төсвийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан, өрийн удирдлага, хязгаараа хуульчилж чадсан. Улс төрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг урьтал болгож хямралаас гарч болдгийг тухайн үед сөрөг хүчний бүлгийн дарга байсан хүний хувьд сургамж болгон хэлэх эрхтэй гэж бодож байна.

Гурав. Шийдэл

Бид төсвийн орлого буурлаа, хөрөнгө оруулалт багаслаа гээд гар хумхин зүгээр суугаагүй ээ. Хөрөнгө босгож чадвал, мөнгө санхүү нь бэлэн байвал, сэтгэл гарган хийж бүтээн байгуулж болдог юмаа гэдгийг өнгөрсөн 4 жилд харуулж чадлаа.

Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.  

Аймгууд хоттойгоо холбогдож, Архангай, Завханыг дайраад алс баруун хязгаар луу зам сунайж байна, худлаа гэхгүй биз ээ. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Залж байна гэхгүй бизээ. 3,4-р ЦС-н өргөтгөлүүд, Амгалангийн дулааны станцын араас энэ жил Эгийн голын УЦС, Багануур, Бөөрөлжүүтийн станц, Эрдэнэтийн өргөтгөл залгана.

Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хямралтай байтугай хямралгүй үедээ манайхан ингэж босгож байл уу. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо. Зүгээр нэг статистик тоо энэ бол биш буух мөртэй буцах эзэнтэй 300 гаруй мянган монгол хүний бодит амьдралын тухай энд ярьж байна.

Эдийн засаг хямарч яваа ч гэсэн ил тод болж хуульчлагдсан, хэдэн арван их наядаар орлогоо гүйцээж мэдүүлсэн, төр түвэгтэй байгаа ч шилэн болж хяналтад орсон.  Хулгай хийвэл баригддаг, худлаа хэлбэл ороогддог болж байна.

Ипотекийн зээлээс түрээсийн орон сууц, Хийт хөнгөн бетоны үйлдвэрээс Цементийн аварга үйлдвэрүүд, малчны зээлээс махны экспорт… гээд цаснаас цухуйсан яргуй шиг хямралаас өндийсөн бүтээн байгуулалт, олон ажлууд байна. Ингэж хямраад байхад яаж болоод байгаа юм бэ гэсэн гайхшралын хариулт энд бий.

Ажилсаг ард түмэн, баялаг бүтээгчид, бүх бизнес эрхлэгчид  бүгдээрээ хямрал сөрөн зүтгэж яваа бүтээн байгуулагчид, энэ асуултын хариулт нь болж байна.

Хямарч байгаа үед зүгээр тараасантай тэнцэх хөрөнгөөр хямралыг сөрөөд,  бас бүтээн байгуулаад явж болдгийг харуулсандаа бид бас баяртай байна. Хямралаас гарчихлаа, хямралыг ялчихлаа  гэсэн гэж  мушгихгүй юм байгаа биз ээ?

Яригдахгүй бол ярьж  нуршиж цаг авах хэрэггүй, харин яригдаад байгаа бол ярилцаж хариу барихаас ч аргагүй юм гэж бас байна.

Энд яригдаад, яриулъя ч гээд байгаа нэг сэдэв бий. Энэ бол Монгол орон өрөнд баригдаж өтөнд идэгдээд өнгөрч байгаа, өөр хүний л  гарт өгөхгүй бол өнгөрч байгаа тухай  яриа юм.

Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа. Монгол Улсын гадаад өр төлбөрийг олон улсын стандартаар хөтөлдөг.  2011 он хүртэл зөвхөн Засгийн өр тооцож байснаа шинэ хуулиар нэмээд Монгол банк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын зээл, тэр бүү хэл толгой компаниасаа охин компани руугаа шилжүүлж зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг хүртэл өрөнд тооцож нэгтгэх болсон. 21 тэрбум өрийн талаас илүү нь ийм бүртгэлийн өрнөөс үүсэлтэй болохоор өр гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ аргачлалаар тооцоход МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл  байна.  Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай. Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ.

\”Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. 

Өрийн тухай яриагаар  өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

Айлгах тактик гэдэг барууны телевизэд нэвтрүүлэг байдаг, харин Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.

Айл гэр, аж ахуйн нэгж, засаг төр зээл авч л байдаг, ажлаа амжуулаад төлж л байдаг нь амьдралын жам. Саяхан манай Засгийн газар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг төлж дуусган өрөө цайруулсныг энд сануулахад илүүдэхгүй буй заа. Ийм учраас харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна.Өнөөдөр та нар биднийг  нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн  энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.

Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох 3 дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө. Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ.  

Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал. Сүүлийн үед улс төрийн намууд нэг л их тоо ярьсан хүмүүс болоод байгаа. 60:30:10 л гэнэ, 21х100 л гэнэ.

Гадныхан Монголыг залгилаа гэж 4 жил хашгирсан нам нөгөө гадаадынхандаа орд газраа 60 тэрбумаар зарах гэнэ. Алаагүй баавгайн арьс хуваадаг үлгэрээр тэрийгээ 30, 10 гээд л хувааж өгөх юм байх.

Гаднаас мөнгө босгохыг эсэргүүцэхээ гол ажил болгосон нам, дэлхийд данстай ганц үйлдвэр, гол төслөө хөдөлгөлөө гэж засагтайгаа хариуцлага тооцох гэдэг манай ууган нам 21 аймагт 100 үйлдвэр бүтээн байгуулах юм гэнэ. Ямар мөнгөөр? Төсөв лав орлогогүй, гаднаас мөнгө босгохыг галдан эсэргүүцнэ. Хөрөнгө оруулалт нь тэг, тэгэхээр юугаар? Татвараа л  нэмэх гэж байгаа хэрэг үү?

Бид харин хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Бэрхшээл саадуудыг даван туулж том төслүүдээ үргэлжлүүлэн хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ.. Том бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно.

Хатагтай, ноёд оо,

Монголын эдийн засгийн форум ийнхүү эхэлж байна. Хоёр өдрийн турш та бүхэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт бусад олон сэдвээр чөлөөтэй хэлэлцэнэ, байр сууриа илэрхийлнэ. Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна. Форумын ажиллагаанд амжилт хүсье!

Монгол эх орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээх болтугай. 

Эх сурвалж: zasag.mn

ShareTweet

Related Posts

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ
Танин мэдэхүй

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

2026-10-06 13:51
Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Нийгэм

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

2026-10-06 13:38
Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа
Онцлох мэдээ

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

2026-10-06 13:12
}

Шинэ мэдээ

2026-10-06 12:57
0

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

by undesten
2026-10-06 12:44
0

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-10-06 12:06
0

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

by undesten
2026-10-06 11:55
0

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

by undesten
2026-10-06 11:45
0

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

by undesten
2026-10-06 11:39
0

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

by undesten
2026-10-05 17:46
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай