Хятад Улс
Тажикистанд цэрэг орууллаа. Энэ үйл явдал бүс нутаг, цаашлаад дэлхийн хэмжээнд
хүрч яригдаж байна. Хятад Улс Тажикистанд их хэмжээний зээл олгож, өрөө төлж
чадахаа больсон Тажикистан Улс Хятадад газар нутгаасаа өгөхөөр болжээ. Мэдээж анхандаа
тийм ч их хэмжээний газар нутаг биш, хүн амьдардаггүй газар нутгаасаа өгье хэмээж байсан ч хятад санааг яаж гүйцэхэв, газар
нутгийнхаа 45 хувийг алдах хэмжээнд тажикистанчууд хүрлээ. Хятад Улс Тажикистанд олон жилийн
хугацаанд тодорхой хэмжээгээр тогтмол зээлсээр байгаад дааж давахгүй өрөнд унагажээ. Эсрэгээрээ ээлжлэн өр зээл тавьсаар байсан эрх баригчдын харгайгаар өнөөдөр Тажикистан Улс дааж давахгүй өрөнд орчихоод байна. Ёстой л нөгөө 2017 оноос хэдэн бондын хүүнд \”хэрчүүлэх\” манай орон шиг Тажикистан Улс өр зээл, түүний хүү, хүүгээс хүү гэх аймшигт өрийн сүлжээнээс хурдхан гарахын тулд газар нутгаа өгөхөөр болж, Хятадтай хиллэдэг Горный-Бадахшан /Уулын
Бадахшан/ хэмээх бүс нутгаасаа өгөхөөс өөр аргагүй болжээ. Уулын Бадахшан нь уулархаг,
хад чулуулаг ихтэй алс бөглүү газар нутаг учраас хүн амьтан бараг амьдардаггүй
байна. Уулын Бадахшан хэдийгээр машин, техник очих боломжгүй ч уул, ус, ургамал
мод хосолсон гайхамшигтай газар нутаг юм байна. Болоогүй дээр нь нэлээд байгалийн
баялагтай. Гэсэн ч Хятадууд Горный Бадахшаныг бүхлээр нь авахыг хүсч байна. Энэ мэт байдлын улмаас Тажикистаны жирийн ард иргэд эрх баригчдын Хятадад энэ газар нутгийг бүхлээр нь өгөх гэснийг ихэд эсэргүүцэж, газар нутгаа өөрсдөө ашиглана, Хятадад
өгөхгүй гэснээс Хятад Улс цэргээ оруулжээ. Олон жил үргэжилсэн энэ хэрүүл
маргаан одоо гал нээж, хүний аминд хүрч байгаад ч хамаагүй газар нутгийг нь
авах хэмжээнд хүрчээ. Хятад Улс Тажикистанд цэргээ оруулсантай холбогдуулан
манай нэр бүхий эрдэмтэн, судлаачид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, Монгол Улс
Тажикистаны араас явж байгааг сануулав. Тэгээд ч өмнөд хөрш манай 47 дугаар
өргөргөөс өмнөх хүн ам сийрэг, байгалийн баялаг ихтэй газар нутгийг сонирхдогоо
зүгээр ч нэг хэлээгүй л байх.