Хушны самар нь дэлхийн хэмжээнд олон нийтэд танил болсон хэдий ч олдоц багатай, тансаг хэрэглээнд тооцогддог байна. Хушин ой нь манай гариг дээр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт тархсан экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор үнэт модны нэг юм.
Самрыг түүхийгээр, мөн хуурч хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг биологийн үнэт бодисоор баяжууулах зорилгоор нэмэлт болгон ашиглана. Жишээлбэл: чихэр, нарийн боов, сүү, цагаан идээ, хүүхдийн тэжээлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. 100 гр хушны самрын идээ цөм Найрлага: Илчлэг чанар 674ккал Уураг 17,2-23,7гр Тос 60,0-64,0гр Нүүрс ус 20,5гр Эрдэс бодис 62,2гр Е амин дэм 32,79гр В1 аминдэм 33,82гр В2 аминдэм 88,05гр В6 аминдэм 122,4гр Бусад 8,0мг Самарын уурагт 19 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох амин хүчил байдаг нь сүү болон махны уурагаас давуу байна.Иймд уургын дутагдлыг нөхөх, дархлааг сайжруулахад хэрэглэнэ. Амин хүчил аргини /21гр /100гр уураг/-ны агууламж өндөртэй тул хүүхдийн хоол тэжээлд нэн чухал ач холбогдолтой. Учир нь өсч буй бие махбодид зайлшгүй чухал шаардлагатай юм. Самарт агуулагддаг Е болон F төрлийн амин дэмийн эхийн хөхний сүүг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг.
Эрт дээр үеэс хушны самрыг ардын эмнэлэгт мэдрэлийн өвчин, уушигны сүрье, бөөр болон давсаг, ходоод гэдэсний өвчин, судасны хатуурал, цус алдалт, арьсны өвчинг илааршуулахад ашигласаар иржээ. Мөн бэлгийн дур хүсэлт, үр тогтоох чадварыг сайжруулахад хэрэглэдэг байсан байан. Самар нь В болон D амин дэмээр баялаг бөгөөд В-ийн төрлийн амин дэмүүдийн агуулга бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр байдаг. Сүүлийн үед самарт агуулагддаг эрдэс бодис дотор хүний биед нэн ашигтай магни, төмөр, зэс, иод, фосфорын агууламж өндөр байдгийг илрүүлсэн нь эмчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтойг харуулж байна. Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг учраас хушны самрын чөмөг буюу идээ нь хүнсний болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойд тооцогддог тул дэлхийн хөгжилтэй орнуудад нилээд эрэлт хэрэгцээ ихтэй байна.
Б.Чулуунчимэг