Улаанчулуутын хогийн цэгт энэ сарын 8-нд хаясан эмнэлгийн аюултай хог хаягдал нь “COVID-19”-тэй холбоогүй болохыг эхний байдлаар тогтоосон талаарх мэдээллийг МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д. Баярболд өнөөдөр мэдэгдэв.
Аюултай хог хаягдал гэдэгт тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхитэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж, хортой хий ялгаруулдаг. Хүн амьтан богино болон удаан хугацаанд хортой нөлөө үзүүлдэг. Байгаль орчинд хортой, устгасны дараа аюултай ялгарал үүсгэдэг хог юм.
Экологийн цагдаагийн газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар хэлэхдээ “Уг хог хаягдал нь 2013 онд говийн аймгуудаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Өмнөговь аймагт явуулсан малын “бруцеллёзын үүсгүүр ийлдэс” гэсэн сорил, шинжилгээний дээжүүд байсан байна. Нийт 196.3 килограмм жинтэй энэ хогийг тухайн шинжилгээний дээжүүд нь бруцеллёзын тандалтын сан бүрдүүлэх зорилгоор хийсэн байна. Гэхдээ 2013 онд хийсэн ийм шинжилгээний дээжийг яах гэж өнөөдрийг хүртэл хөлдүү байдлаар хадгалж байсан талаар шалгаж байгаа аж. “Элемент ХХК”-ны жолооч 12 дугаар сарын 9-ны өглөө дурьдаж буй хогийг ариутгал, буталгаа хийлгүй ил хаяж, булж орхилгүй орхисон байна гэв.
“Элемент ХХК нийт 1200 орчим эрүүл мэндийн байгууллага, 534 эм хангамжийн байгууллагатай гэрээтэй. Өдөрт дунджаар эмнэлэгээс гарч байгаа 4.5-5 орчим тонны аюултай хог хаягдлыг цуглуулж, устгаж, боловсруулдаг газар юм.