Өнөөдөр та бүхэндээ дэлхийн алдарт зохиол болох \”Вероника үхэхээр шийдсэн нь” номын тухай мэдээллийг хүргэж гэж байна.
Бразилийн нэрт зохиолч Пауло Коельо-г дэлхий даяараа \”Алхимич” зохиолоор нь мэддэг, хаа сайгүй энэ номыг барьж уншсан, үзсэн, төсөөлсөн хүмүүс дүүрэн. Дэлхийн 130 гаруй оронд номоо хэвлүүлж явсан энэ эрхэм. Дэлхийн хамгийн их уншигчтай хүмүүсийн жагсаалтын аман хүзүүнд бичигддэг билээ. Бразилд хүмүүс түүнийг үзмэрч, ид шидтэн, зөн билигтэй хүн гэж ярьдаг. Тэгэхээр манай хүн бодвол зөн билгийн тулаанд орвол дээгүүр жагсах бололтой. Тэгсэн харин мань хүн залуудаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болж таарав. Уг нь түүний эцэг инженер хүн байсан ба эх нь түүнийг эцэгтэйгээ адил инженер болоосой гэж мөрөөддөг байжээ. Харин Пауло бол зохиолч болох сонирхолтой байв. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хувьд бол манайхаар бол шархад шүү дээ. Тодруулбал Пауло 16 настайдаа шархаданд очиж эмчлүүлж эхэлсэн байна. Тэндээсээ гурван ч удаа оргож байсан бөгөөд удаа бүртээ баригдаж буцаж байж. Тэгж тэгж 20 настайдаа эрүүл гэсэн оноштойгоор амьдралд хөл тавижээ. Ингээд засарсан Пауло ээжийнхээ хэлсэнээр хуулийн сургуульд суралцаж эхэлсэн боловч 1 жил сурчихаад сургуулиа хаясан бөгөөд гэрээсээ ч явж. 60-аад онд ид эрчээ авч байсан Хиппи нартай хөл нийлүүлэн Дэлхийд тэнэж болох бүхий л газраар явжээ. Хиппи нарын хувьд гэвэл нөгөө өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж нэрлээд хаа сайгүй, ойд, хээр хөдөө, зэлүүд газар бүлгээрээ нийлж архи ууж, хар тамхи татдаг бүтэхгүй хүмүүс. Бүтэхгүй хүмүүс гэж нэрлэсэн нь тэр үеийн хүмүүсийн хиппи амьдралыг сайн мэдэхгүйдээ хэлж байгаа боловч надад бол олиггүй л зүйл байсан гэж санагддаг юм. За тэгээд ингэж явахдаа Пауло хөгжим зохиох, шүлэг бичих, жүжигчин хийх зэргээр есөн бусийн юм л хийж явсан байна. Бүр Бразилд очоод хувьсгалийн эсрэг гэмт хэрэгтэн гэж хэдэн сар хоригдож ч үзжээ. Харин хөгжмийн зохиолчийн хувиар Пауло чамгүй амжилтанд хүрсэн бөгөөд нилээд мөнгөжиж амьдрал нь тогтсон байна. Ийнхүү явсаар 1986 онтой золгожээ. Энэ онд тэрээр явганаар 1000 км /Way of St.James/ аялсан ба ийн аялах явцдаа гэгээрлийн хутгыг олсон, өөрийгөө таньж мэдсэн гэж хожмоо дурсан ярьсан байна.