Профессор С.Дулам: “Аливаа хэл соёл бол ганцхан өнгөрсөн, одоо цагийн мэдлэг биш, ирээдүй цагийн мэдлэг байдаг. Нэгэн үе глобальчлал хэмээх нэр томьёо гарч ирэхэд “Монголын нууц товчоо”-ны “Наран ургахуйгаас шингэхүй хүртэл даяар…” гэсний утгыг бодож “#даяарчлал”, “#даяаршил” гэж нэрлэсэн.
Энэ нь одоо сүүлийн үед нэлээд хэвшил болж байна. Гэтэл энд бас бодох юм байна аа. “Даяаршил”, “даяарчлал” хоёрыг бодоод үзээрэй.
▪ “-шил” гэдэг дагавар бол аяндаа болж байгаа юмыг хэлдэг. ” зунших, намарших, борооших” гээд бодоод үз дээ. Хэрэвзээ энэ үзэгдэл маань Америк тэргүүтэй их гүрнүүд, дэлхийд хүчээр хэрэгжүүлж байгаа юм бол “#даяарчлал” мөн.
Харин энэ дэлхийн хөгжилд жамаараа болж байгаа үзэгдэл бол “#даяаршил” мөн. Тэгэхээр энэ даяарчлал, даяаршил гэдгийн аль нь зөв юм гэдгийг бас бодох хэрэгтэй.
Сайхан монгол хэлтэйгээ үлдэх гол оньс гэвэл ирээдүйн иргэд болох хүүхэд багачууддаа эх хэлээ ганц хичээлээр биш, онол зүйн аргаар уламжлуулан үлдээхэд оршино.”