• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

    Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

    Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

  • Улс төр
    АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

    Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

    Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Ялагдал болгон нь ялалт байсан гайхамшигт сумоч

by undesten
2024-10-07 12:25
in Нийтлэл
0
Ялагдал болгон нь ялалт байсан гайхамшигт сумоч
SHARETWEET
Огшмоор, бахархмаар түүх. Сумогийн ертөнцөд монгол хүүгийн бүтээсэн домог. Энэ домог удтал дурсагдах болно. Нөхөр, эцэг хүний үүргээ гүн ухамсарлаж үлэмж хүчтэнүүдтэй өрөөсөн хөлдөө ачаалал аван дээд зиндаанд 10 жил барилдсан тэвчээр, тэсвэр, эр зоригийн түүх…
ЯЛАГДАЛ БОЛГОН НЬ ЯЛАЛТ БАЙСАН ГАЙХАМШИГТ СУМОЧ
Дээр тэнгэр хол, доор газар хатуу болоход хүмүүс ихэнхдээ авралыг гаднаас эрдэг. Тэр нь бурхан, хүмүүс, ер юу ч байж мэднэ. Тэр тохиолдолд аврал ирж ч мэднэ, үгүй ч байж болно. Харин сэтгэлийн хүчтэй хүмүүс бол түүнийг өөрөөсөө, дотоод сэтгэлээсээ эрдэг. Тэр тохиолдолд аврал заавал ирдэг. Бурхан тэнгэрт байдаггүй, бурхан чиний сэтгэл дотор байдаг гэх үгийн учир энэ. Үүнийг батлах нэгэн жишээ бол энэ есдүгээр сарын 28-нд Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд зодог тайлах ёслолоо хийсэн сумоч Азүмарюү Тодбилэгийн амьдрал юм. Түүний сумо бөхөд үзүүлсэн амжилтын тоон үзүүлэлт монгол ёкозүна нарын олон түрүүнд дөжирсөн монголчуудад чамлагдаж болно. 2009 онд анх дэвжээнд гарч, 2012 онд жүрёо, 2013 онд макүүчи зиндаанд дэвшиж, нийт 88 башёд барилдаж, 528 давж, 522 унаж, 47 удаа өнжсөн. Гэхдээ энэ бүхэн асар их тэвчээр тэсвэр, сэтгэлийн агуу хүчний илэрхийлэл байсан гэдэгт л бүх утга учир оршино.
С.Тодбилэг 2002 онд 15 настайдаа Японд ирж, сумогийн “Мейтокү гижюүкү” ахлах сургууль, Кюүшюүгийн мэдээлэл технологийн их сургуулийг тус тус дүүргэсэн, мэдлэг боловсрол сайтай, ялангуяа япон бичгийн хэлэндээ гаргууд нэгэн. Компьютер, мэдээллийн технологийн мэргэжилтэй. Бие хаа товир, 192 см өндөр түүнийг Японы оюутан залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд шөвгөрөхөд нь “Таманои” дэвжээний багш нь анзаарч товлосон бололтой. Тэр багш нь хэн гээч? Хүчит арслан Точиазүма. Сумо сонирхогч монгол хүн бүр түүнийг хэр сайн бөх байсныг мэднэ. Тэр агуу бөх амжилтаараа өөрийг нь давсан бөх болно гэж олж харж, итгэж найдан С.Тодбилэгийг дэвжээнийхээ бөх болгож Азүмарюү (Зүүний хүчит луу) нэр өгсөн байх. Түүний билгийн нүд алдсангүй. С.Тодбилэг 2013 оны тавдугаар сарын башёгаас эхлэн дээд зиндаанд барилдав. Сумогийн үндсэн мэх болох түлхэхдээ сурцтай тэрбээр баруун золгооноос тонгорч шиддэг зуршилтай. Харамсалтай нь 2014 оны долдугаар сарын башёгийн 14 дэх өдөр үлэмж биет монгол сумоч Ичиножёотой барилдахдаа яг тэгж шидээд санамсаргүй дор нь тусахад хөл нь маш эвгүй нугарч дарагдав. Халагламаар харамсмаар мөч. Нэг сайхан залуугийн сумогийн замнал ингээд дууслаа гэж тэгэхэд бүгд бодсон. Баруун өвдгөндөө хүнд гэмтэл авч, гурван шөрмөс нь тасарч, өрөөсөн хөл нь борвиороо бүтэн эргэчихсэн хүнээс өөр юуг ч хүлээх билээ дээ. Эмнэлгийн дугуйт дамнуургаар зөөлгөн Сумогийн ордноос гарах мөчид сумогийн ертөнц түүнд “Баяртай” гэж чимээгүйхэн, харамсал дүүрнээр хэлсэн гэж болно. Гэрэл зурагчид шавж, завсаргүй цахилах гэрлээс нүүрээ нуусан С.Тодбилэг тэгэхэд “Арваннэгдүгээр сарын башёд заавал барилдана” гэж өөртөө амласныг хэн ч мэдсэнгүй.
Зөв хүнийг хувь тавилан үргэлж ивээдэг. “Таманои” дэвжээг дэмждэг “Сонада” эмнэлэг түүнийг хоёр хөл дээрээ дахин босох эсэхийг шийдэх болж, Сүгимото Казүтака эмч гардан эмчлэв. Ямар ноцтой бэртсэнээ эмнэлэгт ирсэн хойноо бүрэн ойлгосон С.Тодбилэгийн бие махбодын зовиур дээр дахин барилдаж чадах болов уу уу гэсэн сэтгэлийн шаналал нэмэгдэв. Гэрэл сүүдэр хоршдог нь хорвоогийн жам. Өвдөлт, шаналал, түгшүүр түүнийг сүүдэрлэвч үнэнч ханийн хайр халамж, эмч нарын нинжин сэтгэл, мэргэжлийн ур чадвар урам, итгэл, сэтгэлийн хүч өгч, гэрэл гэгээ улам нэмэгдэв. Зүүний хүчит луу аймшигт цохилтын дараа эргэн сэргэж, сумогийн дэвжээнд дахин хөл тавихаар сэтгэл шулууджээ. Арваннэгдүгээр сарын башёд барилдана гэхэд багш нь хориглов. Сумогийн холбоо ч дуртай байсангүй. Эмч нь хэт улайрахгүй, болгоомжтой барилдахыг зөвлөв.
Хүнд бэртсэн Азүмарюү ийнхүү дөрвөн сарын дараа сумод эргэн ирсэн нь гайхамшиг байв. Япон эмчийн мэргэжлийн ур чадвар, монгол сумочийн сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн аль аль нь гайхамшиг. Энэ мөчөөс эхлэн сумогийн ертөнцөд Азүмарю алхам алхмаар домог бүтээж эхэллээ. Тэр хойшид зөвхөн зүүн хөл дээрээ тулгуур авч барилдах болно. Эрүүл саруул, эрч хүчтэй бөхчүүдтэй хүч үзэх сумогийн хатуу ширүүн, шударга тэмцэлд хэр удаан тэсч чадах бол? Сумогийн түүхэнд урьд өмнө байгаагүй энэ гайхамшигт түүх хэр урт үргэлжлэх бол? Энэ асуулт тэр мөчид олон хүний сонирхлыг татаж байв. Энэ асуултын хариу гартал бүхэл бүтэн арван жил хүлээх хэрэг гарсан юм. Хэрвээ тэрбээр ганц тулгуур болж байсан эрүүл хөлөө 2023 онд бэртээгээгүй бол дахиад хэдэн жил хүлээх байсныг таашгүй. Арван жил өрөөсөн хөл дээрээ ачаалал авч барилдсан түүний унаа, даваа болгон мөн чанартаа ялалт байсан учраас Азүмарюүгийн хэд давж, унасан нь амжилтын хэмжүүр биш. Тэр багшийнхаа амжилтыг давж чадаагүй ч сумоч хүн ийм гайхамшгийг бүтээж чадна гэдгийг арван жилийн турш харуулж, арван жил дээд зиндаанд барилдаж, эр зоригийн цолгорсон жишээ болж, сумогийн өвөрмөц нэгэн домгийг бүтээж чадсанаараа багшийнхаа ачийг хариулжээ. Энэ бол бахархал.
Сумогийн хатуу чанд дэг ёс, харь орны соёлд дасан зохицохын тулд С.Тодбилэг олон бэрхшээл даван туулсан. Сумогийн ахлах сургуульд суралцаж байхад ээж нь, хуримаа хийж гал голомтоо бадраахаар товлосон өдрөөс гуравхан хоногийн өмнө аав нь нас барсан гунигт түүх бий. Дээр нь гэмтэл бэртэл, уналт босолтын олон жилүүд… Гэвч тэр бүхэнд шантарч, сэтгэлийн жолоогоо сул тавиагүй. Амьдралын уналт цохилт бүрийг дараагийн ялалтын эхлэл гэж хүлээж авах сэтгэлийн хат нь түүний гол хүч юм.
С.Тодбилэгийн зодог тайлах үйл ажиллагаа ёслол төгөлдөр, талархал хүндэтгэл, хайр дүүрэн болж өнгөрсөн. Түүний дэвжээний бөхчүүд сумогийн гол ордны дохё дээр гарч ирэн “Өрнийн Монголын их талд төрсөн хүү Дорнын тэнгэрт хүчит луу болон дүүлж байгаад санаандгүй бэртсэн ч арван жилийн хичээл зүтгэлийнхээ ачаар шинэ амжилт тогтоож, хүн бүхний хайр хүндлэлийг хүртээд амьдралын цоо шинэ гараагаа эхэлж байна” гэх утгатай сумогийн жинкү(магтуу)-г эртний ёсоор уянгалуулан дуулахад тэнд байсан олон хүний аньсага өөрийн эрхгүй чийгтсэн. Үг хэллэг нь эртний яруу сонгодог, аялгуу нь манай уртын дууг санагдуулам гэгэлгэн уянгалаг тус магтууны үгийг дэвжээнийх нь нэгэн засуулч зохиосон аж. Азүмарюүг “Дөлгөөн тайван, хүнлэг энэрэнгүй, нинжин сэтгэл нь хүн бүхний хайр хүндлэлийг төрүүлдэг мандах нарны эрч хүчтэй, асан дүүлэгч хүчит луу” хэмээн нэг галын бөхчүүд нь Рёогокү Кокүгикан ордны дэвжээн дээрээс магтан дуулах үед тэдний хайр хүндлэл чин зүрхний угаас гарч буй нь биеийн хэлэмж, нүдний харц, дуу хоолойноос нь илт мэдрэгдэж байсан юм.
С.Тодбилэгийг энэ л он жилүүдэд дэмжсээр ирсэн шүтэн бишрэгч япончууд олон аж. Тэд нарын, Монголоос ирсэн ахан дүүс, орон орноос уригдсан найз нөхдийнх нь дунд зодог тайлах ёслолын эгзэгтэй агшнуудад нүдэндээ нулимстай хүн олон байсан нь түүний ялалт, эр зориг, сэтгэлийн хат, сумод бүтээсэн домгоор бахархсан бахархлын нулимс байлаа. Дундговь нутгийн Б.Наранхүү хэмээх монголоо гэсэн халуун сэтгэлтэй, нийгмийн идэвхтэй, Токиогийн монголчууддаа нэр хүндтэй бүсгүйтэй ханилж, гурван сайхан хүүхэдтэй болсон тэрбээр энэхүү тэвчээр зүтгэлийнх нь утга учрыг лавласан сэтгүүлчийн асуултад “Гэр бүлийнхээ төлөө” гэсэн гуравхан үгээр хариулсан байна билээ. Явцуу агуулгаараа тийм байж болох ч яргаад бодвол сумо бөхийн, тэр дундаа монгол сумочийн нэр хүнд, бахархлыг өндөрт өргөх үүрэг хариуцлагаа дотоод сэтгэлдээ гүн бат шингээсэн хүний үйлдэл гэж харж байна.
Зодог тайлах ёслолыг анх удаа япон, монгол хоёр хэлээр хөтлөн явуулсан, урилга хөтөлбөрийг хоёр хэлээр хэвлэсэн, Японы хотуудад зоогийн газар ажиллуулдаг монголчууд Сумогийн ордонд өөрийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн зэрэг өмнө нь болж байгаагүй олон шинэлэг зүйл, ер нь Сумогийн ордны тэр өдрийн уур амьсгал бүхэлдээ Азүмарюүг сумогийн ертөнц хэр хүндэлж хайрладгийн илэрхийлэл байв.
С.Тодбилэг баатарлаг, эр зоригт сумочны түүхийг тодоор бичиж үлдээгээд амьдралын шинэ гараагаа эхэлж байна. Тэрхүү шинэ амьдрал нь Монгол, Япон хоёр орныг холбож, хоёр ард түмнийг эв найрамдлыг бэхжүүлсэн гүүр байх болно хэмээн өгүүлсэн тэрбээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Түүний уугуул нутагт арвангурван Алтайн оргилуудтай өндөр булаалдахгүй ч Хүйсийн их говь, хөглөгөр их Алтайгаа бүхэлд нь даадаг Баянхайрхан хэмээх шүтээн уул буй. Түүн лугаа адилаар их аваргуудтай түрүү булаалдаагүй ч өөрийн гэсэн давтагдашгүй амжилтыг сумогийн түүхнээ бүтээсэн С.Тодбилэгийн шинэ зам тод, дардан байх нь тодорхой.
Урианхан Б.Галаарид. 2024.10.02. Токио.
(“Өдрийн сонин”. 2024.X.04)
ShareTweet

Related Posts

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшлээ
Нийгэм

2026-08-31 10:50
Киришима Б.Лхагвасүрэн дахин озеки боллоо
Нийгэм

Киришима Б.Лхагвасүрэн дахин озеки боллоо

2026-03-25 14:39
Хаврын тэмцээнийг Киришима Б.Лхагвасүрэн тэргүүлж байна
спорт

2026-03-19 14:45
}

Шинэ мэдээ

Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

by undesten
2026-09-22 07:51
0

АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

by undesten
2026-09-21 13:41
1

Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

by undesten
2026-09-21 09:19
0

Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

by undesten
2026-09-21 09:10
0

Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

by undesten
2026-09-21 08:53
0

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

by undesten
2026-09-21 08:44
0

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай