Хүн төрөлхтөн
бидний орон байрандаа тав тухай амьдрах нөхцлийг эрчим хүчний хангамжгүйгээр
төсөөлөхийн аргагүй. Халаалт, халуун ус, төрөл бүрийн цахилгаан төхөөрөмж нь
өнөө үед ердийн хэрэглээ болсон. Бид
эдгээр эрчим хүчний хэрэглээгээ хангах гэж нүүрс, мод гэх мэт байгалийн төрөл бүрийн нөөцөө барж, хүрээлэн буй орчноо
бохирдуулсаар байгаа билээ. Улаанбаатар хотод
гэр хорооллын 189.000 айл өрх оршин
суудгаас 45 хувь нь Монгол гэрт ,
55 хувь нь байшинд амьдардаг юм байна.
Улаанбаатар хотод
гэр хорооллын 189.000 айл өрх оршин
суудгаас 45 хувь нь Монгол гэрт ,
55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа
дулаацуулахад зориулж жилдээ 850-940 мянган тонн нүүрс, 750-800 мянган шоо метр
модыг түлж байна. Үүнээс гарсан бохирдол Улаанбаатар хотын агаарын бохирдолын
50 орчим хувийг дангаар эзэлж байга. Энэ хувийг бууруулахад иргэн бүрийн
оролцоо хамгийн чухал.
Монгол гэрийг дулаалах арга
Монгол гэрийн
үндсэн бүрээс, эсгий бөгөөд
байгалийн гаралтай, хүн ямар
нэгэн сөрөг нөлөөгүй сайн бүтээгдэхүүн
боловч агаар нэвтрүүлэлт ихтэй, чийг муу тусгаарладаг учир удаан хадгалвал
илжирч мууддаг гээд сул тал ихтэй. Иймээс монгол гэрийг өвлийн цагт нэмэлт эсгий давхрагаар
дулаалдаг.Мөн хөвөнтэй бүрээс, цаасан давхарга хэрэглэдэг. Гэрийн нэмэлт
дулаалгын бүрээсийг 1 үетэй зулхай, 2 үе
синтицфон даавуун бүрээс дулааныг тусгаарлах чанараараа эсгий бүрээснээс илүү,
хөнгөн, хямд гэх мэт олон давуу талтай. Мөн гэрийн дулаан алдагдлын нэлээдгүй
хэсэг нь хаяавч, хаалга, тооны битүүмжлэл муугаас гардаг тул эдгээр хэсгүүдийг
онцгойлон анхаарч сайтар дулаалах ёстой.
Тухайлбал, Эсгий хөвөнтэй бүрээснүүдийг агаар бага нэвтрүүлдэг цаасан болон
нэмэлт дулаалгынг материалын хамтаар давхарлаж, хамгийн гадна талын даавуу
бүрээсний дор ус нэвтэрдэггүй битүү брезентэн бүрээсийг тавьж гэрийн дээвэр туурганы хэсгийг сайтар
дулаална.
Даавуу нимгэн
хаяавчаа тойруулан татаж, гадна талаар нь цаасан болон салхи нэтвэрдэггүй дулаан материалаар сайтар давхарлаж
дулаалсаны дараа брензент зэрэг ус чийг
нэвтэрдэггүй материалаар бүтээж гаднаас нь
шороогоор сайтар манаж өгнө.
Өрхийн эсгий болон дулаан алдагдал багатай зузаан материалаар
хийж сөхөх хэсгээс бусад хэсгийг зай засвар гаргалгүй сайтар бэхэлж
тогтооно. Хаалгыг салхи нэвтрэхгүй
зузаан материалаар сайтар дулаалж үүдний
гонхыг заавал хэрэглэнэ. Гонх нь монгол гэрийн үүдээр дулаан алдагдлын бууруулдаг.Мөн дуу чимээ, дулаан хүйтнийг
сайн тусгаарлаж, гэрийн ашигтай зай
талбайг нэмэгдүүлдэг давуу талтай бөгөөд гал, ус чийгэнд тэсвэртэй материалаар хийж ашиглана.